x

Турк, Монгол улс хоорондын худалдааны эргэлт нэмэгдсэн үзүүлэлт гарчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол УИХ-ын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг гэлээ.

Тэрбээр, хэдийгээр манай улсын эдийн засаг сэргэж байгаа хэдий ч бидний өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол юм. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглох тул энэ жил агаарын бохирдол дор хаяж 50 хувиар буурна гэсэн тооцоо байгаа.

Манай хоёр орны улстөрийн харилцаанд сэтгэл хангалуун байгаа хэдий ч бид эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргах хэрэгтэй гэж үздэг. Бид Турк Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Хоёр талын өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлснээр хоёр талын харилцааг өргөжүүлнэ. Монгол Улс Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-тай 1994 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжээд байгаа. Энэ бүхэнд ноён Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэлээ. 

Элчин сайд Ахмет Язал Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хоорондох худалдааны эргэлт энэ жил нэмэгдсэн үзүүлэлт гарсныг тэмдэглээд хоёр тал хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа, хэлцээ эхэлсэн төдийгүй дараагийн уулзалт удахгүй зохион байгуулагдана. Тэрбээр үргэлжлүүлэн, хоёр талаас иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эрхэмлэн, агаарын харилцааг өргөжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэ хүрээнд хоёр орны хооронд агаарын тээврийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, агаарын харилцаанд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа дахин илэрхийлье гэлээ. 

Уулзалтын үеэр талууд ирэх зургадугаар сард тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар дурдаж, энэхүү арга хэмжээ болоод түүхэн үйл явдлыг тохиолдуулан Турк Улсын Үндэсний Их Хурлын даргыг Монгол Улсад айлчахыг урилаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 16 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 26 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top