x

М.Мөнхбаатар: Л.Оюун-Эрдэнэ сайд шүүгчийн шийдвэрт нөлөөлж байна

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол хүргүүлж байна. ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага. Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа. 

Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж, ШЕЗ болон прокурорын байгууллагад шударгаар ажилла гэдэг шаардлага тавьж байна. Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой “Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурал дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг юм байна. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна. Энэ асуудал 2009 онд анх үүссэн. Тухайн үед өнөөдрийн эрх баригч нам мөн л эрх барьж байсан. Үүнийгээ далдалж нуух зорилгоор манай компани дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

Миний бие Эрүүгийн цагдаагийн албанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй явж байгаагаа хэлсэн. Гэтэл өнөөдөр би өмгөөлөгчгүй болсон. Яагаад гэвэл өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталснаас болоод өмгөөлөгчгүй болсон. Надад өмгөөлөгч олдоход хүнд нөхцөл байдалд байна. Өөрийнхөө эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуулт үүсээд байна. М.Батсуурь гэдэг шүүгчийн асуудлыг би мэдэхгүй. Манай захиргааны хэргийн шүүх хуралд оролцсон шүүгч. "Эрдэнэт" үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.44.168)
    unnenshder ajahuin negjee ingej hudal unen medeeleleer horih ajiliig ni boomloj boloh uu tegvel hen ene mongold ajil hiij uls oron hogjih um be ner hundee osgoh gej uls toriin shoviugaa zogsooj ajilaa hiigeechee man aa
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 46 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 19 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 29 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 48 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top