x

М.Мөнхбаатар: Төр санаатайгаар хувийн хэвшил рүү дайрч байна

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирэх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг тоймлон хүргэе.

Эрүүгийн цагдаагийн газраас дуудсаны дагуу өнөөдөр би энд ирээд байна. Урьд нь намайг эрүүгийн цагдаа болон АТГ-аас хэд хэдэн удаа дуудсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хуулийн байгууллагуудад үүрэг өгсөн. Тэгэхээр өчигдөр хийсэн тавилттай мэдээллийн дагуу өнөөдрийн үйл явдал өрнөж байна гэж ойлгож байгаа. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой. Тэгж ажиллана гэж найдаж байна. Өнөөдөр бид Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. 400 сая доллар аваагүй гэдгийг албан ёсоор дахиж хэлье. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн төрөөс мөнгө авсан уу, үгүй юу гэдэг 49 хувийн схемийн талаар сүүлийн хоёр жил шалгаж байгаа. Түүнээс биш бид материалаа нуугаад зугтаад байгаа зүйл байхгүй. Би гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгөхөөр дөрөв таван удаа ирсэн. Ц.Пүрэвтүвшин захирлын хувьд түүнээс олон удаа ирсэн байх. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ бүгдийг нь төрийн байгуууллагад гаргаж өгсөн. Манай компани төрөөс мөнгө аваагүй гэдгийг баталсан Сангийн яам, Хөгжлийн банк, Монгол банкны албан тоотууд бий Энэ бичгийг бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараана. Өнөөдрийн болж байгаа процесс бол манай компанийн эсрэг системтэйгээр явуулж байгаа үйлдэл.

Нууцаас гаргасан баримтууд хоёр жилийн өмнө ил болсон

Бид Худалдаа хөгжлийн банктай зээлийн харилцаатай. Тэр банкнаас зээл авсан. Энэ зээлийн гэрээ сайтуудад байгаа. Эрдэнэбилэг гэдэг хүн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга. Өнөөдрийн байдлаар зээл өгсөн байгууллага нь буруудаад явж байгаа юм шиг байна. Төрийн байгууллага үнэн зөв шударгаар ажилладаг бол нэг хоёр хоногийн дараа тодорхой болох байх. Л.Оюун-Эрдэнэ гишүүний нууцаас гаргасан гээд байгаа зүйлс хоёр жилийн өмнө ил болсон шүү дээ. Тэгэхээр ямар нэг зүйлийг далдлах зорилгоор ийм мэдээлэл албаар хийж байна гэж бид хардаж байгаа. Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой шүүх хурал удахгүй болох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Түүнийг дарахын тулд өнөөдрийн үйл явцыг явуулж байгаа юм биш үү гэсэн хардлага надад байна. Жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой асуудал байна. Нэр холбогдсон хүмүүс тэр үйлдлээ дарахын тулд үүнийг хийж байгаа юм болов уу гэсэн хардлага надад байна.

Эрдэнэтийн 49 хувь буцаад Ростехийн мэдэлд очих эрсдэл бий

Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд өрөнд орчихоод байна. Энэ бол 51 хувьтай холбогдох асуудал. Мөн өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр Эрдэнэт үйлдвэрийг Арбитрын шүүхэд ялагдах нөхцөлд биднийг оруулсан гэж байсан. Гэтэл 2016 оны таван сард Стандарт банкны арбитрын шийдвэр гарчихсан. Арбитрын хурал нь 2013 оноос эхлээд явж байсан. Манай компани 2016 оны зургаан сарын сүүлээр хувьцаа эзэмшигч болсон. Тэгэхээр бидний оролцоогүй Стандарт банкны шийдвэр гараад явсан гэсэн үг. Тэгэхээр эрх баригч нам 51 хувийн асуудлаас анхаарлыг сарниулах оролдлогыг хийж байна. Татварт төлөх ёстой байсан мөнгө маань Стандарт банк руу явах гэж байна. Манай компанийн зүгээс хэд хэдэн удаа Стандарт банкны асуудлаар төрийн гурван өндөрлөгт хандаж байсан. Хариу өгөөгүй. Бид 49 хувийн гэрээнд гарын үсэг зурахдаа гурван жилийн хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй гэсэн гарын үсэг зурсан. Зарах гэсэн бол хэзээ ч ийм нөхцөлд гарын үсэг зурахгүй байсан. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг авах гэж байна гээд байгаа. Гэтэл бидний Ростехтэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус болох юм бол Эрдэнэтийн 49 хувь буцаад ОХУ-ын Ростех компанийн мэдэлд очно.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 15 цаг 49 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 15 цаг 51 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 15 цаг 53 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 15 цаг 53 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 15 цаг 55 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 15 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 15 цаг 59 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 17 цаг 5 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 17 цаг 31 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 17 цаг 39 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 40 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 17 цаг 41 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 17 цаг 41 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 17 цаг 46 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 19 цаг 5 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 19 цаг 6 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 19 цаг 8 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 19 цаг 9 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 19 цаг 10 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 19 цаг 13 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top