x

Ядуурал, авлигаас ангижирсан хөршийн туршлага

БНХАУ-ын өмнөд нутагт орших Ань Хуй муж +5 градусын дулаантай, хур бороотой биднийг угтлаа. Хятадын Коммунист намын урилгаар Монгол Улсын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийхээр тус мужид хөл тавьсан нь энэ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын удирдлагуудтай уулзаж, авлига, ядуурлыг бууруулсан туршлагаас хуваалцахын зэрэгцээ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Ардчилсан нам гишүүдийн оролцоотой бодлогын нам болохоор шинэчлэлээ амжилттай үргэлжлүүлж буй. Тиймээс ч гадаад харилцаандаа онцгой анхаарч, дэлхийн томоохон улстөрийн намуудтай хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Тэдгээрийн нэг нь ХКН (Хятадын Коммунист нам) юм.

Бээжингээс цаг гаруй нисч хүрэх Ань Хуй муж эртний түүх, дурсгалын өлгий нутаг төдийгүй газар тариалан, электрон бараа үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Хятадын хэмжээнд гурван автомашин тутмын нэг нь, таван телевиз тутмын нэг нь Ань Хуй мужид үйлдвэрлэгдсэн байдаг. Өнгөрсөн онд тус муж 570 мянган автомашин үйлдвэрлэж, ургац хураалтаараа улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Мужийн хэмжээнд ногоон хөгжил, шинжлэх ухаан, инновацийг дэмждэг төдийгүй тус муж 100 гаруй их, дээд сургуультай.

Ань-Хуй мужийн төвд Хөфэй хот оршино. Тус хотод хэд, хэдэн алдартай компани үйлдвэрлэл эрхэлдэгээс JAC motors, I FLY TEK ухаалаг программ хангамжийн компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. JAC motors компани 2006 оноос хойш өнөөг хүртэл нийт 900 гаруй мянган автомашин үйлдвэрлэжээ. Жижиг, дунд, том оврын төрөл бүрийн автомашин үйлдвэрлэдэг тус компани дэлхийн 30 гаруй улс руу экспорт хийдэг. 90 секунд тутам нэг автомашин угсардаг тус компани жилд 240 мянган автомашин үйлдвэрлэж байна. JAC motors компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа I FLY TEK ухаалаг программ хангамжийн компанид зочиллоо. Тус компанийн үйл ажиллагаа шинэ зууны хөгжил дэвшлийг бүхэлд нь эх орондоо нутагшуулсан гэлтэй. Хүний дуу хоолой таньдаг программаас эхлээд бичил робот хүртэл олон сонирхолтой зүйлс байсны нэг нь орчуулгын программ байв. Дэлхийн 51 хэлнээс шууд орчуулга хийж, хэлсэн үгийг нь ханз руу хувиргаж байгаа нь гайхам байлаа. Үүгээр ч зогсохгүй роботын тусламжтайгаар өвчтөний оношийг нэг минутын дотор оношилж, хүний дуу хоолойны тусламжтайгаар телевиз удирдах боломж гээд I FLY TEK компани шинэ зууны технологийн дэвшлийг өмнө минь дэлгэсэн юм.

80 сая иргэнийг ядуурлаас гаргажээ

Одоогоос 41 жилийн өмнө буюу 1978 онд БНХАУ-ын хүн амын дийлэнхийг ядуус эзэлдэг байсан бол өнгөрсөн онд 1.7 хувь болтлоо буурчээ. Ань-Хуй мужийн Шао Ган тосгонд 40 жилийн өмнө хөдөөгийн шинэчлэлийн бодлогыг улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлсэн байна. Үүнээс хойш нийт 80 сая иргэнээ ядуурлаас гаргасан. Нэг тэрбум 300 сая хүн амтай Хятад улсад энэ оны байдлаар 16 сая ядуу иргэн байгаа талаар статистик мэдээлэлд дурджээ. Харин тэд 2020 он гэхэд нэг ч ядуу иргэнгүй болох зорилт тавин ажиллаж байна. Ядуурал буурснаар Хятад даяар эрчим хүчинд холбогдож, муж, тосгод хатуу хучилттай автозамтай болоод зогсохгүй иргэдийн дундах өвчлөл буурч, боловсролын түвшин эрс дээшилжээ. Тэд энэ бүх амжилтаа оновчтой бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлж, сахилга баттай ажилласны үр дүн хэмээн тайлбарлаж байлаа. Мөн нийгмийн халамж очих ёстой хүндээ очих нь туйлын чухал гэдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм. БНХАУ-ын нэг өрхөд нэг му газар ногддог бөгөөд 30 жилийн турш ашиглах, эзэмших эрхтэй. Тус улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.5 хувиар өссөн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10 мянган ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд 13 сая ажлын байрыг шинээр бий болгосон байна.

Гадаад руу оргон зугтсан 4000 гаруй иргэнийг баривчилж, эх оронд нь буцаажээ

Иргэн бүр эх орондоо сэтгэл хангалуун, амар тайван амьдрах үндэс нь авлигагүй нийгэм. Ардчилсан намын төлөөлөл Бээжин хотноо Хятадын Коммунист намын Төв хорооны удирдлагуудтай уулзах үеэр тэд авлигатай хэрхэн тэмцсэн туршлагаасаа хуваалцсан юм. Авлигын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлсний үр дүнд тансаг хэрэглээ, хүнд суртлыг хумьжээ. Намын доторх сахилга батыг сайжруулж чадсан нь ихээхэн үр дүнд хүргэсэн гэдгийг ч онцолж байв. Үүний зэрэгцээ авлигын эсрэг тэмцэхэд зөвхөн төрөөс гадна олон нийтийн оролцоо туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 309 мянган хүн авлигатай холбоотой хэргээр шийтгэл хүлээсэн байна. Тэд авлигын эсрэг бодлогоо дэлхийн бусад улс орнуудтай хамтран амжилттай хэрэгжүүлснээр гадаадад оргон зугтсан 4830 иргэнийг баривчлан эх оронд нь буцаажээ. Намд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журмын 60 гаруй хувийг өөрчилж, 2012-2017 оны хооронд нийт таван удаа бүх байгууллага, албан тушаалтныг хамруулсан хяналт, шалгалтыг орон даяар амжилттай зохион байгуулсан байна. 2014 онд 100 гаруй хүн гадагшаа оргон зугтсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар дөрөв болж буурсан байна. Тус улс бүх төрлийн бэлэг, тусламж, бэлэн болон цахим мөнгө зэргийг авлигын гэмт хэрэгт тооцдог бөгөөд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хяналтаа улам чангатгаж чадсан аж. Үр дүнд нь улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажил 99 хувьтай амжилттай үргэлжилж байна.

Ердөө 40 жилийн өмнө хүн амын дийлэнхийг ядуу тариачид эзэлдэг байсан Хятад орон эдүгээ шинжлэх ухаан, инноваци, өндөр технологид суурилсан аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бүс нутаг болон өнгө зүсээ өөрчилжээ. Бидний мөнхийн хөрш гэгддэг Хятад улс мөрөөдлөө биелүүлэхээр ханцуй шамлан ажиллаж байна. Эргэн тойрон 20 гаруй улстай хиллэдэг, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй улсын амжилтын нууц ердөө л хүн бүхэн өмнөх ажлаа хариуцлагатай, сахилга баттай хийсний үр дүн хэмээн томьёоллоо.

Х.Өнөржаргал "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 11 цаг 27 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 11 цаг 41 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал...
Top