x

УИХ-ын “ЖДҮ”-чин таван гишүүнийг яллагдагчаар татжээ

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгж, компанид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас яллагдагчаар татжээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа Д.Дамба-Очир, Б.Батзориг, Л.Энхболд нар хавтаст хэрэгтэйгээ танилцан гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан гэсэн үг. Харин Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа талаар АТГ-ын эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж гарын үсгээ зуржээ. Улсын ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл МАН-ын нөхөд нь тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй авч үлдсэн билээ. Харин прокуророос Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахин оруулах эсэхийг прокурор шийдэх аж. Харин яллагдагчаар татагдана гэдэг нь шүүхэд хэрэг нь шилжих дөхсөн үйл явдал ажээ.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байсан билээ.

УИХ-ын гишүүн Г.Солтан

Хүүгийнх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан. Тэгэхдээ зээлийн шалгуур хангаагүй Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага биш юм. Мөн барьцааны материалыг дутуу бүрдүүлсэн байна. Гэвч зээлийн мөнгө УИХ-ын гишүүн Г.Солтаны эхнэрийн данс руу орж банкаар хүүлэгдсэн аж.

Ингээд прокуророос дараах УИХ-ын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлээр дараах тайлбарыг хийсэн билээ. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид ”Төслийг дэмжиж жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Ингээд “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргажээ. Энэ нь УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байна. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай аж ахуйн нэгж дээрээ зээл авчээ. Тухайн компани нь автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй аж. Ингээд иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлсэн. Үүнийг дэмжин шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзэж байна хэмээсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлж албан тушаалаа урвуулан ашиглах шийдвэр гаргуулсан. Тухайлбал, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк улсад их хэмжээний хохирол учруулсан асуудал саяхан гарч ирээд байгаа. Тухайлбал, Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын явцад Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж долоон тэрбум төгрөгийг тус банкинд байршуулжээ. Гэрээний дагуу 2018 оны гуравдугаар сарын 23-нд долоон тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байна. Капитал банк долоон тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ. Гэрээний дагуу зээлийн эх үүсвэрийг зургаан сарын дотор бүрэн гаргаж дуусгах ёстой. Энэ хугацаанаас хойш ашиглаагүй эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцохоор заасан байна. Гэвч энэ алдангийг өнөөг хүртэл төлөөгүй ажээ.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 11 цаг 29 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 11 цаг 43 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал...
Top