x

Ингэх гээд л МАН “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хөөцөлдөөд байж

“Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд улс төрийн халуун сэдэв боллоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 49 хувийг худалдан авсан санхүүгийн эх үүсвэр эргэлзээтэй гэж мэдэгдсэний дараа нөхцөл байдал улам ширүүсэв. “Монголын зэс” корпарацийн захирал Ц.Пүрэвтүвшин УИХ, Засгийн газрын гишүүний “өндөр дээд” нэр хүнд, албан тушаалын давуу байдлаа ашиглан худал мэдээлэл тараасных нь төлөө Л.Оюун-Эрдэнэ сайдыг Иргэний хэргийн шүүхэд өгч, компанийн нэр хүндийг сэргээлгэхээр болсноо зарлав. Засгийн газрын төлөөлөгч, “Монголын зэс”-ийн хуульч нар дахин шүүхийн хаалга сахих нь.

ЗГХЭГ-ын даргын хувьд албан тушаалыг аваад хамгийн түрүүнд хийсэн давшилт нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь буюу “Монголын зэс”-ийн эсрэг байлаа.

Нэг зүйлийг сануулахад өнгөрөгч оны есдүгээр сард УДШ-ийн шийдвэрээр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын шийдвэр хууль бус хэмээн үзэж, энэ талаар гаргасан Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Гэвч шүүхийн шийдвэр гарнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад одоо хэр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д  49 хувийн төлөөллийг оруулаагүй л байгаа. Харин ч эсрэгээрээ үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг ашиглан 49 хувийг хүч түрэн авахаар улайрч байх шиг. Гэвч ингэж улайрахын учир юу билээ?

Нэг л жишээ харуулъя. Өнгөрөгч оны долдугаар сард буюу УДШ-ийн шийдвэр гарахаас өмнө Орхон аймгийн МАН-ын хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд ийм нэг “хайрын захидал” илгээжээ. Намын хорооны дарга Д.Батлут гэгч тус намын хорооны гишүүн, Хүрэнбулаг-1 намын үүрийн даргын сонгуульт ажилтай Төмөр-Очирын Чинзориг гэгч хүнийг үйлдвэрийн Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн ерөнхий инженерээр томилуулах хүсэлтээ ирүүлжээ. Уг нь бол уг хүн нь энэ цехдээ инженерээр ажиллаж байсан хүн юм байна л даа. Гэвч түүнийг ерөнхий инженерээр томилуулах санал гаргахдаа Т.Чинзориг гэдэг хүний инженерийн ур чадвар, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг бус, намын сонгуулийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг хэт дөвийлгөн үнэлсэнд байгаа юм.

Орхон аймгийн МАН-аас ийм бичиг явуулсны яг араас нь аймгийн ИТХ-аас дахиад бас нэг ийм тулган шаардалтыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ирүүлсэн байна. Хэдийн төрийн өмчийн оролцоотой ч бай, аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нам, орон нутгийн удирдлага ийм бүдүүн зүрхтэйгээр оролцож, боловсон хүчний томилгоог  нь мэддэг байж болох уу? Удаа дараагийн ийм шахалтыг Х.Бадамсүрэн захирал тэсч гарсан эсэх эргэлзээтэй. Нөгөө "үхээ биз" гэдэг шиг бодвол томилсон л байх л даа.  

Нэг муу аймгийн намын хурган дарга нь ингэж оодорч байхад төв намын том дарга нар үйлдвэрийн удирдлагатай яаж харьцдаг нь тодорхой юм биш үү? Үйлдвэрийн 49 хувь сайн ч муу ч нэг хувийн компанийн эзэмшилд байхад ингэж дарамталж байгаа МАН 100 хувь төрийн өмчид авчихвал бүр намаараа очиж суугаад "баах" нь ээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БАТ (112.72.11.124)
    МАНГАРУУДААС ЮҮ Ч ГАРЧ МЭДНЭ ДЭЭ ХӨ. 51% ИЙН ОРОНД ХЯТАДАД 20% ИА БҮР ӨГЧИХӨӨР Ч ОЧСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ Л ЮМ.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • гок (27.123.213.194)
    Зургуудыг нь тавиач
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 44 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 17 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 28 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top