x

Шанхай хотод нээгдэх МУ-ын Ерөнхий консулын газар гурван ажилтантай байна

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутан суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх нь зүйтэй гэж үзэв.

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм.

Тодруулбал, Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн дээр дурдсан таван мужийг тус Ерөнхий консулын газарт харьяалуулна. Ингэснээр Бээжин дэх Элчин сайдын яамны консулын болон визийн үйлчилгээний ачааллыг бууруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах боломж нэмэгдэнэ. 

Түүнчлэн Монгол Улсыг сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхайн банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх юм.

Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 31 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 39 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 49 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 55 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 59 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 3 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 57 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 30 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 59 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 4 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 7 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 11 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top