x

Ц.Пүрэвтүвшин: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байна

Уулын баяжуулах "Эрдэнэт" дахин улс төрийн халуун сэдэв боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн нь гал дээр тос нэмэв. Үүний өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн эх үүсвэр эргэлзээтэй байна хэмээн мэдэгдсэн билээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан “Монголын зэс” корпорациас мэдээлэл хийсэн юм. Тус корпорацийн удирдлагууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг гүтгэсэн, худлаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаад байна.

“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Манай компани ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь “Манай компанийн талаар зориуд тараасан худал мэдээллээ залруулж, уучлал хүсэхийг шаардах” юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой гурван жил гаруй шалгаж байна. АТГ, ЭЦГ-аас манай компанийг 10 гаруй удаа дуудаж, байцаалт авсан. Манай компанитай хамтарч ажилладаг компаниудыг байцаасан удаа давтагдсан тоогоор 70 гаруй болсон. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн манай компанийг байцаалтаас зугтааж байгаа мэтээр ташаа мэдээлэл цацсан. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хийсэн мэдээллээс үзэхэд хуулийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь тодорхой харагдаж байгаа. Тухайлбал, ямар зүйл ангиар шалгагдаж байгаа, ямар схемтэй санхүүжилтийн мөнгө орсон гэх мэт мэдээлэл орсон. Гэхдээ ямар хүнээс байцаалт авсныг зориуд орхигдуулсан нь олон нийтийн дунд манай компанийн нэр хүндийг унагаж байна. Ярьсан мэдээллүүдийн дунд олон асуудлыг гүжирдсэн байгаа.

Өнөөдөр Монгол Улсад иргэд өөрсдөө бизнес хийж чадахаа больжээ. УИХ-ын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болсон байна. Бид энэ асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар удаа дараа хүсэлт тавьсан. Биднийг хүлээж аваагүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж, энэ асуудлаар яриагүй. Шүүхийн шийдвэр есдүгээр сард гарсан боловч биелэгдэхгүй байна. Төрийн захиргааны байгууллага, ХЗДХЯ-ны хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалж шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр ямар ч ажиллагаа хийгдээгүй. Цагдаа, АТГ-т гомдол өгөхөөр шийдэгдэхгүй байна. Бид төрийн өмнө хүчин мөхөстөж байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийн давуу байдлаа ашиглан хүчний байгууллагаас мэдээлэл авчхаад зүй бусаар нөлөөлөх байдлаар олон нийтийн тархийг угааж байна. Бид төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. Тийм учраас бид Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг иргэний хувиар шүүхэд өгч байна. Уучлал гуйх байх гэж найдаж байна.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг онцолсон юм. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй гэсэн хардлагыг арилгах нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой боллоо.

“Монголын зэс” корпорацийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж нууцаас гаргасан бүх материалыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох зөвлөмжийг гаргуулсны дараа олон нийтэд ил болгох юм.

“Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

-2016 оны есдүгээр сарын 15-нд олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэр цаасаар бий болсон. Шийдвэр нь манай компани “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг эзэмшихээс өмнө бий болсон. 100 гаруй сая ам.долларын өр гэдэг иргэн бүр 100 мянган төгрөгийн өрөнд ороод байна. Ийм нөхцөл байдалд хэдхэн улстөрчид авчирчхаад байгаа. Бид хувьцаа эзэмшигчийн хувьд үүний араас хөөцөлдөж байлаа. Компанийн хувьцааг Сингапурын хууль, эрхзүйн түвшинд аваачвал төлбөр нь багасна гэсэн хуульчдынхаа зөвлөгөөг дагасан. Т.Аюурсайхан гишүүн гэнэт авсан мэдээлэл шиг зүйл ярьж байна. Гэтэл үүнийг төрийн өндөр албан тушаалтан өөрийн давуу эрхийн хүрээнд мэдээлэл авсан. Үүний үр дүнд бидний хийж байсан үйл ажиллагаа зогслоо. Энэ мөнгийг татвар төлөгчид бид төлнө. Хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ гишүүн шинэ мэдээлэл өгч байгаа юм шиг ярьсан. Гэтэл Засгийн газрын хурлын протокол хоёр жилийн өмнө гарсан. Манай компанийн хувьцааг төр хураагаад авсан. Төр шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа. Хэрвээ хувьцааг буцааж авбал төрд очихгүй. ОХУ-ын “Ростех” компанид очно. Төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ хувьцааг буцааж авахыг “Ростех”-д хандсан байна. Хэрвээ Монгол Улсын шүүх үүргээ биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандана.

Сүүлийн хоёр жил “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд орсноороо татвар өндөр төлдөг болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал нэмэгдэхээ больсон. Зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч байхад бид зардал мөнгөө хэмнэж чадсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт ажилчдынхаа цалингийн фондыг 30 хувь өсгөсөн. Энэ бол “Эрдэнэт”-д ажиллаж байгаа энгийн ажилчдын амьдралд хүрч, эдийн засгийн үр ашиг нь бий болж байна. Гэтэл төрийн үйл ажиллагаанаас болж иргэн бүр 100 мянган төгрөгийн, айл гэр болгон 500 мянган төгрөгийн өртэй болсон нөхцөл байдал үүсчихээд байгаа. Энэ бол зөвхөн стандарт банктай холбоотой 100 гаруй сая ам.долларын асуудал. Бид монголчуудыг өрөнд оруулахгүй байхын төлөө ажиллаж байгаа. Монголчуудыг эрх мэдэл бүхий улстөрчид л өрөнд оруулаад байна.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top