x

ЖДҮ-чдийг эсэргүүцэж бямба гариг бүр жагсана

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс өнөөдөр ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгууллаа. Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудыг хуулийн өмнө аваачиж, хариуцлага хүлээлгэхийг шаардан Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийлээ.

Жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарч, хотын төв талбайн төмөр хашлагаар хашаад жагсаалд оролцогчдын цүнх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж байв.

Жагсаалыг зохион байгуулсан “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир:

-ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудыг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой гэсэн бодол дээр нэгдсэн хүмүүс цугласан гэж бодож байна. Дэмжиж ирсэн хүмүүс  ч  олон байна. Бид  зохион байгуулалтайгаар хүмүүс цуглуулаагүй учраас хэдэн хүн ирэхийг хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 400 гаруй хүн ирсэн байна. Бид мөнгөний цуглаан хийгээгүй. Сэтгэл санаагаар дэмжиж үнэт зүйлээ хамгаалах гэсэн ард иргэдийн цуглаан болж байна. Энэ жагсаал бидний тавьж буй шаардлага үр дүнд хүрэх хүртэл, ЖДҮ-чид хариуцлагаа хүлээх тэр цаг иртэл бямба гариг үргэлжилнэ.

Хэвтүүл хөдөлгөөний удирдах  зөвлөлийн гишүүн Б.Ган-Эрдэнэ:

-Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-аас  зээл авсан улстөрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, хаацайлж, өмгөөлсөөр өдий хүрлээ. ЖДҮХС-нд хамрагдахаар төсөл нь шалгарсан 360 гаруй аж ахуй нэгжид санхүүжилт байхгүй гээд зээл  өгөөгүй атлаа Засгийн Газар болон УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамаарал бүхий 120 аж ахуй нэгжид мөнгө шилжүүлэн авсан. Энэ бол санхүүгийн луйвар.  Найман жил хүртэл хорих ялтай албан тушаалын  гэмт хэрэг. Хамгийн аюултай нь эртнээс хууль дүрмийг нь өөрчилж зохин байгуулалттайгаар олноороо сүрэглэн оролцож түүн дотор нь  намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий аудитор Монгол Улсын прокурор зэрэг оролцсон. Энэ байдлыг энэ хэвээр нь үлдээж болохгүй. Зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой гэв.

МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар  ЖДҮХС-гаас  зээл авахын  тулд иргэд, аж ахуй нэгжүүд төрийн есөн байгууллагаар  орж, 30 төрлийн  бичиг баримтыг бүрдүүлж, нийт 36 шат дамжлага туул санд төслөө өгдөг байна. ЖДҮ  эрхлэгч нэг иргэн, аж ахуй нэгж  200.000-1.500.000 төгрөг зарцуулж 33 хоногийн хугацаа зарцуулдаг аж. Харин ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хувьд хэр амархан байсан бэ гэдгийг бид мэднэ.

ЖДҮ-чдийг эсэргүүцсэн эхний өдрийн жагсаал өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн бол дараа дараачийн жагсаалуудыг бямба гариг бүрийн 11.40 минут буюу морин цагт эхлүүлэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 27 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 0 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 10 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top