x

АТГ: Өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэхгүй зүйлээ ярьж байна

Хорих 461-р ангиад амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны өмгөөлөгч Ц.Баасандоржийн өнөө өглөө хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр,

- АТГ хоёрдугаар сарын 21-ний 12 цагт прокурорын дуудах хуудсаар талийгаачийг дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг авсны дараа Нийслэлийн прокурорт танилцуулаад талийгаачийн ажлын байр, зуслангийн байр өөрийнх нь амьдарч буй гэрт нэгжлэг хийсэн. Нэгждэг 14 цагаас 21 цаг дуустал үргэлжилсэн. Нэгжлэгийн үеэр хэрэгт ач холбогдолтой баримтууд хураагдсан. Баримтууд дээр үндэслээд тухайн иргэнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах, зайлшгүйгээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл тогтоогдсон. Ингээд бид хоёрдугаар сарын 21-ний 23 цаг 58 минутад сэжигтнийг баривчлах тогтоолоо үйлдэж, прокурорт хянуулсан. Прокурор 00.40 минутад хэргийн материалтай танилцаж, зөвшөөрлийг олгосон.

Үүний дараа талийгаачийг Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ажиллагаа явуулсны дараа тухайн хэрэгт холбогдуулан 4-5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон. Яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллага хэргийг татаж хянаад эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах баримт хангалттай цугласан гэж үзээд яллагдагчаар татах тогтоол үйлдэж, АТГ-т ирүүлсэн. Яллагдагчаар татах болон баривчлах бичгүүдийг 22-ны өдрийн 17.10 минутад бид шүүхэд хүргэсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад бичсэнээр АТГ 24 цагийн дотор энэ ажлуудыг зөрчилгүй хийж гүйцэтгэсэн. Шүүхийн бичиг гараагүй буюу цагдан хорьсноос 48 цаг өнгөрсөн тул талийгаачийг суллахаар очиход нас барсан байдалтай олдсон гэх бодит мэдээлэл бидэнд байна. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, өөр өөрийнхөөрөө бодож байгаа байх. Гэхдээ АТГ, АТГ-ын албан хаагчдын нэр төрд халддаг явдлууд энэхүү мэдээллийг өгснөөр зогсох байх гэж бодож байна гэв. Эдгээр мэдээллийг өгсний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариууллаа.

-Эрүүгийн хуулийн 31.5.3-т прокурор зөвхөн 24 цаг л саатуулах эрхтэй. Шүүхийн зөвшөөрөл нь гараагүй байхад яагаад 48 цаг хорив?

-Прокурорын зөвшөөрөлгүй баривчилж шалгаснаа прокурорт 24 цагийн дотор мэдэгдэж байгаа юм. Үүнээс хойш 24 цагийн дотор бичгээ хүргүүлж байгаа юм. Прокурор шүүхэд тогтоолоо хүргүүлж байгаа юм. Шүүх процессын хуульд заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой. Энэ нь ЭХХШТХ-ийн 31-ийн 12-т байгаа. Үүнд нэгэнт баригдсан сэжигтнийг суллах үндэслэлүүдийг заасан байгаа.

-АТГ бүтэн өдөржин байцааж, хоол ундгүй, өмгөөлөгчгүй байлгасан гэж өмгөөлөгч Ц.Баасандорж ярьсан. Энэ үнэн үү?

-Ц.Баасандорж өмгөөлөгч ямар санаа зорилготой, ямар учиртайгаар ийм мэдээлэл хийж байгааг би мэдэхгүй. Өөрөө энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцох мэдэгдлээ өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тийм байж хэрэг дотор байгаа мэдээллийг мэдэж байгаа юм шиг мэдээлэл хийсэнд нь би хуульч хүний хувьд харамсч байгаа. Мэргэжлийн хуульч хүн нийгмийг төөрөгдөлд оруулах ёсгүй. Талийгаачийг ямар нөхцөлд байлгасныг би цаг хугацааны дарааллаар нь түрүүн хэлсэн. Нэгжлэг хийх үедээ манай мөрдөн байцаагч нар хамт ажилладаг хүнийг нь, гэр бүлийнх нь хүнийг оролцуулсан. Нэгжлэгийн явц дуу, дүрсний бичлэгээр баталгаажсан учраас буруу зөрүү ойлгох зүйл байхгүй.

-Талийгаачийн хүү “Ээжтэйгээ уулзья гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч уулзуулаагүй” гэж ярьсан. ШШГЕГ-аас талийгаачийг дотуур хувцсаараа өөрийгөө боомилсон гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Баривчлах байр стандартын дагуу камертай байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үүндээ хяналтаа тавьдаг. Тэнд болсон явдлыг цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах нь зүйтэй. Хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллагаас хийсэн. Шүүгч С.Төмөрбатын надтай 17 цаг 34 минутад уулзаад бичиж өгсөн бичиг нь байгаа. Ээжтэйгээ уулзаад явсан шүү дээ. Ар гэрийнхэн нь хувцсыг нь солиод авч явсан бичлэгүүд нь манай байгууллага дээр байгаа.

-Ц.Баасандорж өмгөөлөгч АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийчихээд танай хаалгаар орсон. АТГ-т шаардлага гардуулна гэсэн. Ямар шаардлага байсан бэ?

-Өмгөөлөгч хүн тухайн хэрэг дээр өмгөөлөл үзүүлэхээр болсон бол тухайн хүнтэй байгуулсан гэрээгээ, эсхүл мэдэгдлээ өгдөг юм. Энэ мэдэгдэл манайд Ц.Баасандорж гэж өмгөөлөгчөөс ирээгүй байгаа. Өдөр хэвлэлийн хурал хийнэ гэдгийг ч бид мэдээгүй. Манай байгууллагын дарга, удирдлагууд талийгаачийн ар гэрээс хүмүүс ирж байгаа юм байна гээд уулзахаар болсон боловч манай албан хаагчидтай уулзалгүй гараад явсан. Ийм л үйлдэл болсон. Ямар нэгэн шаардлага тавиагүй.

-Зургаан шүүгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр шалгаж байсан. Тэдний нэг нь талийгаачийн хүү болж байна. Гэтэл Ц.Баасандорж "Гэм бурууг нь тогтоогдоогүй байхад ингэж болохгүй" гэсэн. Энэ талаар?

-Энэ хэргийг удаашруулаад, магадгүй зарим албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад, эрч хүчийг нь сааруулна гэж байгаа бол эндүүрэл. Мөрдөн шалгах ажиллагаа явдгаараа явна. Хээл хахууль авах, өгөх хэрэгт хамтран оролцсон гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэдгээ бид өмнө нь хэлсэн. Ингэж шалгах нь үндэслэл нотолгоотой гэдгийг прокурорын байгууллага хянаад тогтоолоо гаргачихсан байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 34 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 42 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 52 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 58 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 2 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 6 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 0 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 33 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 2 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 7 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 10 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 14 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 19 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 28 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 50 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 21 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 43 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 49 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 4 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top