x

Д.Амарбаясгалан: МАН-ын түүх бол эх орончдын түүх

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ

Журмын эрхэм нөхөд өө!

Үе үеийн эх орончид оо!

Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд Монгол Ардын Нам байгуулагдсан билээ. Монгол Ардын Нам байгуулагдсан цагаасаа эхлэн улс Монголынхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн эх орончдын тэмцлийг удирдан манлайлж ирсэн түүхтэй. 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа баталж хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд Монголын төр засаг хуульчилсан билээ. 

Монгол Улсын тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө Монгол Ардын Нам олон арван жил тэмцсэний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл бас нэгэн биелэл, ялалтанд хүрсэн юм.

ХХ зууны эхэнд  хоцрогдол доройтлын туйлд хүрээд байсан Монгол орныг  НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ард иргэд нь эрх чөлөөтэй ардчилсан улс болгосон бахархам түүх Монгол Ардын Намтай салшгүй холбоотой. Тиймээс Монгол Ардын Намын түүх бол Эх орончдын түүх билээ. Монгол Ардын Нам байгуулагдсан энэ түүхэн өдөр Монголын үе үеийн эх орончид, удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг орон даяар хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг билээ.

Монгол улсынхаа нэгэн зууны түүхийг бүтээлцэж, эх орноо дэлхийд данстай туурга тусгаар улс болгосон Монгол Ардын Намыг энэ цагт авч яваа бидний хувьд улс орноо эдийн засгийн засгийн хямралаас гаргаж, XXI зууны дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож байна. Тийм учраас та бид энэ эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхийн төлөө өндөр ёс зүй хариуцлагатайгаар зүтгэцгээе.

Та бүхэндээ Эх орончдын өдрийн мэндийг дахин хүргэе.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 31 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 39 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 49 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 55 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 59 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 3 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 30 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 59 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 4 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 7 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 11 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top