x

МҮХАҮТ шинэ ерөнхийлөгч О.Амартүвшингээс юу хүлээх вэ?

Монголын бизнесийн байгууллагуудын хамгийн том байгууллага болох МҮХАҮТ-ын шөнө дөл хүртэл хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. ээлжит 20-р их хурал өчигдөр шөнө дөл болтол үргэлжилж, тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн эзэн О.Амартүвшинг сонголоо.

Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том бас ч үгүй хөрөнгө чадалтай, нэгэнт үйл ажиллагаа нь тогтворжсон, магадгүй Монголдоо хамгийн том энэхүү төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчид бас л Монголын томхон бизнемсэнүүд болох өмнөх ерөнхийлөгч “Урбанек”-ийн Б.Лхагважав, “UFS”-ийн О.Амартүвшин, “ХАС”-ын гэгддэг Ч.Ганхуяг, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс С.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн. Харин О.Амартүвшин хамгийн олон буюу 259 санал авч ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах боллоо. Санал хураалтад Б.Лхагважав 127, “Хас”-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.

“UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөнөөр ялжээ. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Өмнөх ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд татварын өршөөлийн хуулийг санаачилсан, өдгөө хүн болгоны мэдэх болсон НӨАТ-ын буцаан олголтын системийн санаачлагчдын нэг гэхчилэн татварын шинэчлэлийн талаар чамгүй алхам хийсэн, улс төр эдийн засгийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг, олны танил болсон эрхэм.

О.Амартүвшингийн хувьд бизнесийн гялалзсан түүхтэй, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ийн эрч хүчтэй залуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дээр өгүүлсэнчлэн МҮХАҮТ-ын хувьд хөрөнгө санхүү, бүтэц үйл ажиллагааны асуудал бараг үгүй. Харин  Монголын бизнесмэнүүдийн хамгийн том байгууллагын хувьд бизнесийн орчинг таатай болгох, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр дутуу ажилладаг гэсэн шүүмжлэл мэр сэр сонсогддог.

Үнэхээр ч Монголын шилдэг бизнесмэнүүдийг нэгтгэсний хувьд МҮХАҮТ нийгмийн хамгийн том дуу хоолой, түүчээ байж чадах учиртай. Тэр тусмаа эрх баригчдад итгэл алдраад байгаа энэ үед бизнесийнхий дуу хоолой хүчтэй бол маш өөрчлөлтийг хийх боломжтой. Бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан ЖДҮ-гийн хэргээс эхлээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдэл, давуу байдлаа ашиглан бизнест хүч түрж байгаа асуудлуудад хүчтэй сөрөх ёстой гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Одоо О.Амартүвшин үүнийг хийж чадах болов уу?

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top