x

Л.Оюун-Эрдэнэ ээ, бага “Дэмбэрэлтээрэй”

ЗГХЭГ-ын дарга өчигдөр Засгийн газрын хуралдаан дууссаны дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэрийг шалгана (өмнө нь ч гэсэн МАН-ын Засгийн газар нэг удаа шалгасан л даа. Тэр шалгалтын материалыг нь хэн гэгч урт гартан суйлаад алга болсныг бүү мэд. Бодвол дотроосоо л байх даа), ҮАБЗ-өөр оруулна гэж мэдэгдэв. Түүнд нь баярлаад манай голоор нэг найр наадам. Ашгүй төрийн өмч давамгайлсан ганц үйлдвэрийнхээ бөөрийг гаргах нь.

За тэр санхүүгийн эх үүсвэр нь сайдын хэлсэнчлэн будилаантай байгаад тэрийг нь шалгаж тогтоогоод төр 100 хувь авч чаддаг бол тэр л биз. Харин наана нь юу эс болох бол гэхээс яс үс хавтайна.

Ядаж байхад “манай Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо” гэгчээр мань хүн 1992 оноос хувьчлагдсан бүх хувьчлалыг шалгах үүргийг ХЭГ-ынхаа аппаратад өгчээ. Энэ 16 жилийн хугацаанд 928 аж ахуй нэгжийг хувьчилсан юм байна. Хувьчлалыг яаж явуулаад юун дээр нь алдсан, яаж дараа дараачийн хувьчлалаа үр ашигтай явуулах вэ гэж судлах гэж байгаа юм болов уу гэсэн үгүй бололтой.

Хувьчлагдсан аж ахуйнууд хувьчлахаас өмнөх үеийн үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн эсэх, ажлын байр, орон тоо нь хэвээр эсэх, за тэгээд нийгмийн даатгалаа, татвараа зөв шударгаар төлж байгаа эсэхийг шалгах юм байх. Нэг ёсондоо гутлын үйлдвэрийг хувьчилж авсан этгээд гутлаа үйлдвэрлээгүй байвал шоронд хийх бололтой юм. Монголчууд бүгдээрээ дотоод үйлдвэрийн гутлаа өмсөхгүй байгаа учраас хам хэрэгтэн болж мэдэхээр болчихлоо.

Уул шугамандаа нийгмийн даатгалаа төлж байгаа эсэх нь НДЕГ-ын шалгадаг асуудал, татвараа төлөхгүй бол ТЕГ хуульд заасан арга хэмжээгээ авдаг байлтай. ХЭГ-ын дарга тэнд “ямар сүүжээ” хийж явааг таах ч арга алга. Тэгээд ч хуулийн дагуу хувьчилж авсан этгээд нь хувийнхаа өмчийг ёстой нээрээ үрнэ үү, тарна уу төрд хамаагүй байлтай. Харин тараахгүйн тулд элдэв дарамт үзүүлэхгүй ажиллуулах нь төрийн үүрэг.

Түүнийхээ оронд төрийн өмчийн хэдэн компаниудаа яаж өөд нь татах вэ, хулгай худал, элдэв цавчааг нь яаж багасгах вэ гэдэг дээр төр харин анхаарал хандуулах ёстой байлтай. Ядаж л нөгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өрийг яаж шийдсэн бэ? гээд хажуудаа суугаа Шадар сайдынхаа амыг татаад асуучих хэрэгтэй л дээ. Ө.Энхтүвшин гэж нөхөр энэ Засгийн газрыг байгуулагдсан цагаас л “өр барагдуулах” ажлын хэсэг ахлаад жил шахмын хугацаа өнгөрч байгаа гэсэн. Урагшаа алхсан, хойшоо алхсан юу байдаг юм, тэрийгээ тайлагнах хэрэгтэй биз дээ.

Тэгэхгүй бол “төрийн” оролцоотой ганц гайгүй үйлдвэрээ гадаадын банкны барьцаанд тавиад туух энүүхэнд болчихоод байна. Энэ мэтчилэн хийх ёстой ажил нь хөлөөр нэг хөглөрч байхад юу яасан хувийн компаниудын асуудалд хөндлөнгөөс санаа зовох вэ?

Сая цагаан сараар “Хүргэн хүү” кино гарсан чинь манай нэг нийтлэлч “Мянган малаа төмөр тэмдгээр сольчихоод” гэх маягийн юм бичсэн байсан. Манай Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн бага л “Дэмбэрэлтээрэй”

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Х (211.230.192.191)
    Оюун Эрдэнийн зөв
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Яв (64.119.25.54)
    ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ ЧИНЬ АДГИЙН ТЭНЭГ ХҮН ЮМ БАЙНА.
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Энэ (202.9.42.165)
    Энэ тэнэг бацаан ард түмэнд таалагдаад байдаг юм уу? Эсвэл ажилгүй хэдэн мөнгөөр комент бичдэг сувилагчийн дундыг төгссөн авгай нарт таалагдаад байдаг юм уу? Америкт сургуулийн шалгалт яаж өгдөг байсан юм бүү мэд Англиар их муухай ярихын
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
    • Хуц
      Сайхан тэнэг гэдгээ олонд өөрийгөө чи зарлаад байна.Хүмүүс чамайг хуцаа гэж байна
      2019 оны 03 сарын 01
  • ЗӨНЧ БӨӨ (103.240.240.73)
    ЭНХБАЯР,ЭНХБОЛД ХҮРЭЛСҮХ НАРЫГ ДАРААЛАН ДОЛООСНЫ ЭЦЭСТ ӨӨРӨӨ ХҮҮКИЙГ УНАГАСАНЫ ДАРАА НУЛИМЖ ДЭВСЭЭД ОЛОН ЖИЛИЙН ДОЛООСОН ХЭЛЭЭ АМРААЖ ӨӨРӨӨ ДОЛООЛГООД ҮЛГЭР ДУУСНА
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.84)
    Энэ хэдэн сандарч бухимдсан Зи, Сугар мэтийн луйварчин хулгайчуудын үлдсэн амьдрал нь там болох нь дээ
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Эрка (202.9.42.132)
    Өмч хувьчлалыг шалгахад сайн. Алдаа гаргаж хулгай худал хийгээгүй бол юунд нь сандарч бачимдах вэ. Хийсэн ажилдаа эргэж нэг дүгнэлт хийх цаг болсон шүү. Хулгай хийсэн нөхдийн хөрөнгийг хураа, цээрлүүл. Мөн 1990 оноос хойш хот төлөвлөлтийг зөрчин хийсэн газар олголт, барилга байгууламжийг шалгах хэрэгтэй. ЗГХЭГ, АТГ, бусад хуулийн байгууллага анхаарна бизээ.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Батхан (202.9.43.59)
    Амин газарыг нь олж шалгана гэхээр амь нь тэмцээд үхэхнээ хулгайч нар насан туршдаа айж эмээж явах үйлийг эдэлдэг гэсэн шүү
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Саранжав (202.9.43.189)
    Мэдээж өмч хувьчлал Но той явагдсан.Мөн ч их айж байгаа даа нөхөд.Ер нь луйвар хийсэн үү,хийсэн ш дээ.Яаж гэж үү.Жнь Дэнжийн мянгын хар захын үүдэнд.бага хувьчлалын ягаан тасалбар багсайтал барьчихаад,тухайн үеийн талхны мөнгөөр авчихсан.Тэр мөнгө нь бас л хулгай хийж олсон мөнгө.Тэгээд хөрөнгийн бирж дээр очихоороо 3000-н төгрөг болчихоод тооцоо хийсэн.Тэгэхдээ бас болоогүй,тухайн объект 200000-н мянгаар үнэлэх бодит үнэтэй байсан ч,үнэгүйдүүлж 50000-н төгрөг болгоод авчихсан.Энэ луйвар биш үү.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 30 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 3 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top