x

УИХ-ын ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрүүдтэй танилцлаа

Монгол Улсын ИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын Утааны эсрэг лобби бүлэг, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн өчигдөр (2019.02.26) шахмал түлшний үйлдвэрүүд, зуух хэрэглэгч, “Майдар” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд багтсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, энэ оны тавдугаар сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Ингэснээр гэр хорооллын айлуудын түлшийг сайжруулсан шахмал түлшээр солих хэрэгцээтэй болж байна. Уг хэрэгцээг хангах үүднээс хэд хэдэн үйлдвэрт шахмал түлш хийж, ирэх өвлийн иргэдийн хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа юм.

Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна

Ажлын хэсгийнхний эхний зогсоол “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр байв. Энэ үйлдвэр 300 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 190 гаруй ажилчинтай бөгөөд үйл ажиллагаа нь тэлснээр нийт 760 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. Ажилтнууд өдөрт гурван ээлжээр ажиллаж 27-28 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа аж. Нийслэлд гэр хорооллын 200 гаруй мянган өрх бий. Тэд ойролцоогоор жилд сая орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулсан “Тавантолгой түлш” ХХК гэхэд жилд 600 мянган тоннд шахмал түлш үйлдвэрлэвэл бүх өрхийн нүүрсний хэрэглээг хангана гэж үзээд байгаа. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөр тул хэрэглээ нь харьцангуй бага байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ 600 мянгад хүрч буурахтай зэрэгцэн, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж төлөвлөжээ.

Шахмал түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр худалдаална

Шахмал түлшийг худалдаалахдаа иргэдийн амьдралд дарамт учруулахгүйн тулд түүхий нүүрстэй ижил үнэтэй байхаар тогтжээ. Тэд Сонгинохайрхан, Баянхошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдлын нэгдүгээр зэрэгтэй бүсэд амьдардаг айл өрхийн галлагаанд туршилтаа эхлүүлж, сайжруулсан түлш борлуулж байгаа аж. Нэг тонн шахмал түлшийг гэхэд хоёр cap хэрэглэдэг. Дулаанаа найман цаг барьдаг гэлээ. Нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлш дунджаар 3,750 төгрөг бол нэг тонныг 150 мянган төгрөг байхаар өртгийг нь тооцжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатарт 200 мянга гаруй яндан байгаа. Иймээс иргэдээ хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд янданг бууруулж, агаарын бохирдол, цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Энэ урт хугацааны ажилд нэлээд хөрөнгө оруулалт шаардлагатай боловч богино хугацааны зорилтын хүрээнд түүхий нүүрсийг халж, шахмал түлшийг үр дүнтэйгээр хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа. Улаанбаатарын иргэд жилд нэг сая тонн орчим түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол шахмал түлш хэрэглэснээр 500 мянган тонныг л хэрэглэнэ гэж үзэж байгаа. Иймээс утааг хоёр дахин бууруулах зорилттой эдгээр ажлуудтай танилцаж байна.

УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг эрчимжүүлэх, агаарын бохирдлын эсрэг тодорхой оновчтой шийдвэр гаргахын тулд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэр хороололд бүтээн байгуулж байгаа цэвэр, бохир ус, дулаан дахин дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 285 өрхийг бохир усны нэгдсэн системд холбосноор хашаандаа жорлонгүй, хаус байшиндаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь урт хугацаандаа хийж гүйцэтгэх ажил боловч дунд болон ойрын хугацааны шийдлүүд хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн улсын үйлдвэр болон Налайх дүүрэг дэх хувийн хэвшлийн 200-300 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй танилцана. Үйлдвэрүүдийн хүчин чадал болон сайжруулсан түлшний чанарыг утааг бууруулах зорилттой уялдуулан судална. Ингэснээр тавдугаар сараас түүхий нүүрс борлуулахгүй байх, утааг бууруулах Засгийн газрын зорилтод нийцэхээр байвал УИХ-д энэ ажлыг дэмжихийг шаардаж ажиллана.

Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгчид нэг тонн шахмал түлш үйлдвэрлээд борлуулсан тохиолдолд 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжиж байгаа. Илүү бодитойгоор, илүү үр дүнтэйгээр, түүхий нүүрстэй ижил үнэтэй шахмал түлшийг иргэдэд худалдаалах хэрэгтэй. Мөн гэр хорооллын дэд бүтэц, агаарын чанарт нөлөөлөх ямар ажил хэрэгжүүлбэл ил үү үр дүнд хүрэхийг судалж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Иргэд маань байгаль ээлтэй, утаа бага гаргадаг, хямд өртөгтэй түлшийг хүлээж байна. Энэ сайжруулсан түлшийг хэрэглээд утааг хоёр дахин бууруулна гэсэн хүлээлт байна. Мөн энэ үйлдвэрт ажиллаж байгаа 190 гаруй ажилтнуудын нийгмийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэх тал дээр анхаарна. УИХ-ын зүгээс ч бүхий л талаар дэмжиж ажиллана” гэв.

Нийслэлийн 220 мянган өрх айлыг бүгдийг нь сайжруулсан шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол 50 хувиар буурна хэмээн үйлдвэрлэгчид, судлаачид тооцсон. Үүний тулд Засгийн газраас улсын болон хувийн хэвшлийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдтэй харилцан уялдаатай ажиллах нь чухал юм.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, “Манай үйлдвэр Тавантолгойн дэлхийн стандартын коксжсон нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадгаараа онцлог. Түүхий нүүрстэй харьцуулшгүй чанартай. Хамгийн чухал нь агаарын чанарт эергээр нөлөөлж, утааг хоёр дахин бууруулах зорилгоор иргэдэд таалагдсан түлш үйлдвэрлэхийг зорьж байна.

Бүх төрлийн зууханд ашиглаж болохыг туршилтаар тогтоосон. Илчлэг өндөр эрчим хүчний нүүрс учраас зарим хүмүүсийн яриад байгаа шиг зуухыг хайлуулах хэмжээнд илчлэгтэй биш ч одоогийн Налайх, Багануурын олборлож байгаа түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг маш сайтай юм. Шаталтын хугацаа урт учраас олон дахин нүүрс түлдэг байдлыг хоёр дахин бууруулж, үүнийгээ дагаж утааг ч хоёр дахин бууруулна гэж тооцож байгаа. Иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлнэ. Бүрэн шаталттай учраас үнс харьцангуй бага гарна.

Нийслэлийг тэр чигээр нь шахмал түлшээр хангах хэрэгцээ их байгаа учраас үйлдвэрүүд хамтарч ажиллаж, илүү сайн түлш үйлдвэрлэж, утааг бууруулах зорилгоо л биелүүлэх хэрэгтэй байна. Айл өрх бүрт болон дэлгүүрт, задгайгаар захуудад шахмал түлшийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Нүүрс борлуулалтын чиглэлээр 20 мянга орчим ажлын байр байдаг. Харин нэг мянга орчим борлуулагч цэгтэй байхаар төлөвлөж байгаа” хэмээн танилцууллаа.

Л.Цэрэнпил: “Нүүдэлчин” зуух түлээнд хэмнэлттэй, утаа бага гаргадаг

Үүний дараа ажлын хэсгийнхэн Төв аймагт  ажиллалаа. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс тус аймгийн Зуунмод сумын 2900 өрхөд утаа бага гаргадаг технологид суурилан бүтээгдсэн “Нүүдэлчин” зуухыг суурилуулсан байна. Галын давхар ховдолтой, бүрэн шаталттай уг зуух түлш бага зарцуулдаг. Утаа 20 орчим хувиар буурсан. Зуух өгсөн айлуудын 70 орчим хувь нь хангалттай сайн гэж үнэлсэн гэдгийг албаныхан хэлж байсан.

Зуунмод сумын 2 дугаар багийн иргэн Л.Цэрэнпил: -Энэ “Нүүдэлчин” зуух хэрэглэхэд амар байна. Түлээнд хэмнэлттэй, утаа бага гардаг юм байна. Манай эндхийн айлуудад бүгдэд нь өгсөн. Зарим нь галлаж чадахгүйгээсээ болоод асахгүй байна, муу халж байна гэж ярьж байгаа юм байдаг. Манайх энэ зуухыг хэрэглээд гурван жил болж байна.  Ямар ч асуудал гарахгүй байгаа. Сайн халдаг. Өглөө жижиг хувингаар нүүрс хийгээд гарахад орой цогтойгоо байж л байдаг. Эхлээд галлахад бага зэрэг сааралдуу утаа гарч байгаад бүрэн асаад ирэхээрээ утаа бараг гардаггүй юм байна лээ. Өмнө нь манайх дангаараа портер нүүрсийг жил түлдэг байсан бол одоо хоёр гэрээрээ нэг портер нүүрсийг жил түлдэг болсон.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 15 цаг 53 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 15 цаг 55 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 15 цаг 57 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 15 цаг 57 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 15 цаг 59 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 16 цаг 1 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 16 цаг 3 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 17 цаг 9 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 17 цаг 35 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 17 цаг 43 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 17 цаг 44 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 17 цаг 45 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 17 цаг 45 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 17 цаг 49 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 19 цаг 9 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 19 цаг 10 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 19 цаг 12 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 19 цаг 13 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 19 цаг 14 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 19 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top