x

Жилд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй МҮХАҮТ-ыг хэн удирдах вэ?

МҮХАҮТ-ын ээлжит 20 дугаар их хурал энэ сарын 28-нд болох тов зарлагдсан. Уг хурлаар ирэх дөрвөн жилд танхимыг удирдах хүн тодрох юм. Танхимын ерөнхийлөгчид дөрвөн хүн албан ёсоор нэр дэвшээд байна. Тодруулбал, МҮХАҮТ-ын одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн талаар товч танилцуулъя.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нь “Урбанек” компанийн үүсгэн байгуулагч, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн юм. Тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. Тэрбээр “Танхим бодлогын болон үйлчилгээний гэж хоёр янз байдаг. Үйлчилгээ дотор арбитр, гарал үүслийн гэрчилгээ, бизнестэй холбоотой үйлчилгээг үзүүлдэг 100 гаруй хүн бий. Тэгэхээр танхим зөвхөн бодлого ярьдаг биш, институтын хэмжээнд ажилладаг. Танхим жилд дунджаар дөрвөн тэрбум төгрөгийн төсөв баталдаг. Үүнийхээ 90 гаруй хувийг үйлчилгээнээс авдаг. Үлдсэн хувийг гишүүдийнхээ татвараар бүрдүүлдэг” гэв.

“UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нь танхимтай 20 орчим жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдөх гэж байгаа юм. Энэ тухайгаа тэрбээр хэлэхдээ "Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй" гэсэн юм. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институц болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байгууллага болгох зорилт тавьсан байна.

Харин "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тухайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч хэлсэн юм. Тэрээр “Сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотой унагаадаг болсон байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд бэхлүүлэн, ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна. Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэсэн.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан одоогоор мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа бөгөөд хүчтэй өрсөлдөгчийн нэг байх нь ойлгомжтой. Тэрбээр өөрийнхөө “овог” нь болсон “Буян” компанийнхаа үндэс суурийг 1987 онд тавьж өдгөө ноос, ноолуурын зах зээлд томоохон байр сууриа эзэлсэн нэгэн. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компанийг хөл дээрээ босгосон түүнийг бизнесийн гүйлгээ ухаан сайтай гэж ярих хүмүүс бий. Мөн сүүлийн үед сошиал орчинд улс төрийн байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эбо (202.9.45.76)
    Ээ Жаргалсайхан л болохгүй шүү
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 8 цаг 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 9 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 11 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 6 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 10 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top