x

Ц.Нямдорж сайдад салбараас нь бусад бүх зүйл хамаатай

Хорих 461-р ангид хуульч амиа алдсанаас болж хуулийн салбарынхан тэр чигээрээ үймж байна. Хуульчид “яав, ийв, юу болчихов” хэмээн бие биенээсээ сураг ажил тавьж, АТГ, ШШГЕГ-ынхан ар араасаа мэдэгдэл хийж. Ганцхан хүн л сураг алга. ШШГЕГ-ыг харьяалдаг салбарын сайд Ц.Нямдорж ялаа ниссэн чинээ чимээ гаргасангүй.

Саяхан хилийн цэрэгт 19 настай байлдагч харуулын постоо орхиж оргоход, Оросын хилийн цаанаас амиа хорлосон бололтой (бололтой шүү, яг тийм гэсэн үг хараахан биш) олдоход ч бас ганц үг ган хийгээгүй. Ардын хүүхэд үхнэ үү, сэхнэ үү хэнд хамаатай гэсэн байртай амаа жимийгээд өнгөрсөн. Ер нь л тэгдэг.

Харин хаана мөнгө төгрөг, ашиг сонирхол, бүлэглэл ярина, тэнд хамгийн түрүүнд дуугарч, хөхөө шиг донгодож эхэлдэг хүн. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, уул уурхай, Хөгжлийн банк, бонд, концесс гээд мэдэхгүй сэдэв, оролцохгүй хэрүүл гэж байхгүй. Түүнийхээ оронд хорих байрныхаа харуул хамгаалалт, хяналтын камерийг бүртгэж суувал дээр биш үү?

Ерөөсөө энэ хүнд удирдаж байгаа салбараас нь бусад бүх зүйл хамаатай. Харин салбарт нь болж байгаа юу ч байсан хамаагүй. Ийм л нэг цайчихсан нөхөр сүүлийн хорин жил (тав дахь удаагаа томилогдсон цорын ганц сайд) Монголын хуулийн салбарыг толгойлж байна даа.

Ийм байхад шоронд хүн үхэлгүй л яахав. Энэ удаа бүр хэргийн холбогдогч нарт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч хүн, гавьяат хуульч харьяа байгууллага дотор нь хоригдож байгаад амиа алдав. Яг үнэндээ өөрийгөө хорлосон эсэх нь бас эргэлзээтэй гэж бичигдээд байгаа. Албан ёсны дүгнэлт хараахан гараагүй ч албаны хүмүүсийн аман тайлбар нэг тиймэрхүү чигтэй яваад байгаа.

Саяхан шүүхийн байрнаас шүүхийн ажилтан хар тамрхи хулгай хийж зардаг нь баригдсан. Шүүхийн байрыг бас л Хууль зүйн сайдын хүмүүс хамгаалдаг биз дээ. Гэтэл энэ салбарыг толгойгоороо хариуцах ёстой Хууль зүйн сайд нь хэлээ хазаад таг. Ядаж л худлаа ч гэсэн харамсаж буйгаа хэлж болно оо доо. "Ардын элч" киноны хошуу ноён шиг "Бид хэрэг явдлыг нягталья. Тайван амгалан байцгаа" гээд ч болтугай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (203.91.115.40)
    Бүдүүлэг адгийн бузар нийгэм энийг одооны төр барьж яваа хүн биш шулмасууд бий болгожээ!! Адгийн шулмасууд ём гэлтэй!! Хулгайч наруу?!
    2019 оны 03 сарын 03 | Хариулах
  • Борка (202.9.44.33)
    Гавьяат.авилгачин хуульч өөрийгөө буруутайг ойлгоод өөрийгөө хороосон байхад Нямдорж ид ямар хамаа бнаа.харинч ард түмнээ дормжилж,хуулийг гууль болгодог хуульчдаас нэг нь дал ороол биздээ.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.178.105)
    ШАХАА НЯМДОРЖИД АШИГТАЙ ШИЙДВЭР ГАРВАЛ ШҮҮХ , ШҮҮГЧ ШУДАРГА ХАРИН ТҮҮНИЙ ХҮСЭЛ ШУНАЛЫН ЭСРЭГ ШҮҮХ , ШҮҮГЧ ШИЙДВЭР ГАРГАВАЛ ХУДАЛДАГДСАН АВИЛГАД АВТАГДСАН БОЛДОГ БОЛООД 30 ААД ЖИЛ БОЛЛОО !!! ЭНЭ ЛУЙВАРЧИН АРДЧИЛАЛЫН БУЯН МОНГОЛЫН ТӨРӨӨР САМАРЧ ДУУСЛАА !!! НЭГ ИХ ШУДАРГА ЦАРАЙЛАН ШҮҮРС САНАА АЛДАН ҮНЭНИЙ ТУЙЛ МЭТ ИРГЭДИЙН ТАРХИ УГААГААД СУРЧИХСАН. ТҮҮНИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ АЛТАН АВГАЙ ТҮҮНИЙ НАРЫН ЛУЙВАР ХУЛГАЙГ ХАР !!! ЭНЭ ЗАХЫН ЖИШЭЭ!!!
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Sodnomhlshlg (66.181.161.27)
    Amla yawch horloogvi tllm bolomj baihgvi
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Irgen (103.57.94.99)
    B6x dhatandaa xariutslagaa xyleegeed ogtsrix bailgyi dee shudrsga baitsgaax vailgyi
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.47)
    Шуугиж сандарсан юм огт алга. ШШГЁГын дарга удирдлагууд ажлынхаа цагаар архи уугаад жаргалтай л явж байна лээ. Худлаа сенсацилахаа боль!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top