x

"ЖДҮ"-чдэд хариуцлага тооцуулахаар тайван жагсаал хийнэ

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгуулах тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардаж, 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах юм байна.

“Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир:

-ЖДҮХС-ийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

“Хэвтүүл” хөдөлгөөний  удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Эрдэнэ:

-Өөрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж тооцогдох болсон 60 тэрбумын сүлжээ, концессийн луйвар, хувийн өмчийг нийгэмчлэхиийг илтэд уриалж байгаа энэ нөхцөл байдал ард түмний бухимдлыг маш ихээр төрүүлж байна. Мөн ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХСанг хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй. Зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой. Тиймээс ард иргэд та бүхнийг тэмцэлд нэгдэн, төр дэх хулгайчдыг хуулийн өмнө, ард түмний өмнө хэвтүүлтэл тэмцэхийг уриалж байна... гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top