x

Хоёр Ерөнхийлөгчийн хонзогнол

Монгол Улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгч нарын эвдрэлцэл, хонзогнол, дайсагнал ил цагаандаа гарлаа. Гэхдээ энэ бүхэн одоо эхэлж байгаа юм биш. Одоогоос таван жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тухайн үед ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Х.Баттулгыг өрөөндөө дуудаж ирүүлээд, төмөр замыг гацаасан хэмээн олны нүдэн дээр хүүхдээ загнаж буй аав шиг урдаа суулгаад бүлтэлзүүлсэн удаатай. Дараа нь ахиад л УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг шинэ төмөр замын төслөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзээд, 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд төрийн тусгай хамгаалалтынхан болон цагдаагийн зарим алба хаагч нар “Баянгол” зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд нэгжлэг хийсэн юм. Тухайн үед байлдаантай кинон дээр гардаг үзэгдэл шиг юм болж, МоАХ-ныхон болон жүдогийнхон гээд Х.Баттулгын талынхан бүгд “Баянгол” зочид буудлын гадна цуглаж, амь биеэ үл хайрлан тэмцэж байсныг тэнд сурвалжилж явсны хувьд тод санаж байна. Тэр битгий хэл барилга дээр ажиллаж байсан хүнийг тусгай албаны хүн барилга дээрээс буудах гэж байна эндүүрцгээн бөөн шуугиан тариад авсан. Арга ч үгүй биз. Энэ үед шинэ төмөр замын хэргээр дөрвөн ч хүн аавын хаалга татчихаад байсан эгзэгтэй үе байв. Олны дунд Х.Баттулгыг шоронд хийх гэж байна гэсэн яриа хэдхэн цагийн дотор хурдацтай тархаж, их аварга Д.Дагвадорж, Херо-гийн Баатар, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат тэргүүтэй тойрон хүрээлэгчид нь “Шүтээнээ” авч үлдэхээр ёстой л юу ч хийхээс буцахгүй зогсож байсан сан. Энэ тууштай зангийнхаа ачаар одоо тэд “Юм юманд” хүрсэн л дээ. За энэ ч яах вэ.

Цахим сүлжээгээр байсхийгээд л таарамжгүй байгаагаа илэрхийлдэг хоёр Ерөнхийлөгч маань одоо эрэгчин эмэгчнээ үзэхээр шийдсэн бололтой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтээ 178 хуудас баримт бичгийн хамт иргэн хүний хувиар тавьж орхив. Тэрбээр уг хүсэлтдээ “Би өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Хэн нэгнийг битгий хэлмэгдүүлээрэй. Яагаад гэвэл би өөрөө хэлмэгдэж байсан хүн. Би танд зөвхөн баримт өглөө” хэмээн Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандан өгсөн юм.

Түүний энэ цохилтын хариуд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим сүлжээгээр ярилцлагаа түгээж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуг нь барьсан. Түүний ярилцлагаас онцолбол, тэрбээр “Би өөртөө итгэлтэй байна. Намайг шалга. Гэхдээ юу ч олж чадахгүй. Би Х.Баттулгыг таван жилийн өмнө дуудаад “Чи улс төрөөс гар. Чамд зохихгүй юм байна. Хөшөөгөө барь, үйлдвэрээ байгуул, хотоо барь, бизнесээ хий. Чиний улс төрийг ойлгож байгаа ойлголт өөр. Чи бол хаана мөнгө байна, хаана эрх ашиг байна гэж гараа халаасандаа хийгээд харж байна. Төрийн ажлыг хялбар харж байна. Битгий ингэ. Улс төрөөс гар гэж хэлсэн. Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог. Төмөр замын Орост байгаа хувийг аваад ирвэл би дэмжинэ. Үнэхээр л Путинтэй найз юм бол. Хэрэв Х.Баттулга улс эх орондоо сайн зүйл хийвэл би Ерөнхийлөгч гэдэг утгаар нь хүндэлж харьцана. Харин эсрэгээрээ бол Х.Баттулга гэж харьцах болно. Одоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж байгаа. Нэг мэдэхэд Х.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий. Би ШХАБ-ын дээд түвшний долоон удаагийн уулзалтад оролцож байсан. ШХАБ-д элсэх ямар ч шалтгаан байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна” гэсэн юм.

Амин хоёр найз юуны учир эвдрэлцэх болов, улс төрийн эрх мэдлээ булаацалдав уу, ууж идэх дээрээ тохирсонгүй юу. Ямартай ч, Ц.Элбэгдорж өмнө нь хэлж байсан шигээ "Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой" гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр өнгөрсөн додоо хоногт очсон. Энэ талаар твиттерт "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж жиргэсэн. Төрийн үйл хэрэг, бодлого, залгамж халааг хамтдаа түшилцэж, хамтдаа залж явах учиртай хоёр Ерөнхийлөгч хоорондоо ийн хонзогнож сууна. Болохгүй байгаагаа нэгнээсээ асууж, болж бүтэхээ эвээр ярилцдаг монгол эр хүн, эцэг хүн, төрийн тэргүүн хүний ноён нуруу, уужуу ухаан, холын хараа хаачсан цаг вэ. Төр түвшин бол түмэн олон амгалан гэдэг сэн.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (150.129.141.188)
    Элийдоржоо өс хонзонгоо зогсоо чамд итгэсэн нь том алдаа байлаа хайран цаг хугацаа итгэл минь харамсалтай
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • 555 (202.5.206.29)
    Evtei baitsgaa.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 41 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 49 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 59 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 5 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 9 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 13 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 7 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 40 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 9 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 14 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 17 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 21 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 26 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 35 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 57 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 29 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 50 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 57 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 11 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top