x

Ч.Ганхуяг: Бизнесийн хүн намаас ангид байхыг би өөрөө манлайлахаар шийдсэн

“Ард” санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хоёрдугаар сарын 28-нд болох Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын XX их хурлаар болох тус байгууллагын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, “Бизнес манлайлж, хүчээ нэгтгэе” гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөртэй оролцож байгаагаа мэдэгдэв.

-Та Танхимын Ерөнхийлөгчид яагаад нэр дэвших болов?

-Өнөөдөр Монголд бизнес эрхлэх орчин сайжрах ёстой. Бизнесийг өмгөөлж, Монголын бизнесийг гадаад дотоодод төлөөлөн сурталчлах ажил өнөөдөр хангалтгүй байна. Жишээ хэлэхэд, бизнес эрхлэх орчныг судалж үнэлдэг байгууллагын дүгнэлтээр манай улс 50-р байраас 70 руу ухарсан байгаа юм. Энэ бол буруу үзэгдэл. Яагаад гэвэл, бизнесийн бид олон жил дээрх үзүүлэлтийг 100-гаас доош 50-д хүргэх гэж ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Өнөөдөр байдал ямар байна гэхээр НДШ нэмэгдээд ирж байна. Татварын дарамт буурахгүй байна. Төрийн хүнд суртал хэвээр, зөвшөөрөл авч, өгөх мэтийн үйл явцын орчинд авлига хээл хахууль байсаар байна.

Шударгаар ажиллаж бизнес хийе гэсэн хүмүүст зээл нь олдохгүй байна. Зээлийн хүүг бууруулна гэж бид олон жил ярьж байгаа хэр нь бага хүүтэй зээл арын хаалгатай, төрөөр хамгаалуулсан хүмүүст очиж, гурван хувийн хүүтэй ЖДҮ-гийн зээлийг тэд авч байна. Ийм байж болохгүй. Танхим ажлаа хийх ёстой. Гэвч хийгээгүй ирсэн. Үүнд бид дүгнэлт хийж бизнесийнхэн нэгдэж, өөрчлөлт хийж Танхимаа буцааж сэргээе гэж байгаа юм. Ингэснээр, Танхим бизнесийнхний хуяг бамбай нь, жинхэнэ өмгөөлөгч нь болж, Монголын бизнесийг гадаад дотоодод хамгийн тодоор сурталчилж, экспорт хийх боломжийг нь олгодог, шинэ технологийг дотогшоо оруулж ирдэг бодлогын том байгууллага болох юм.

Гэтэл яаж байна. Бизнесийн хэд маань жаахан хиам үйлдвэрлэе гэхээр гахайн мялзан гарлаа л гэнэ. Махаа экспортолъё гэхээр хорлонтой юм шиг ийм тийм малын өвчин гарч ирээд, хэдхэн үйлдвэрүүдийн маань хаалгыг бариад байдаг юм. Яагаад ийм асуудлууд байн байн гарч ирж буйд бид дүгнэлт хийх ёстой. Яагаад энэ чиглэлд Төр ажлаа хийхгүй байгаа юм гэдэг дээр бизнесменүүд дуу хоолойгоо нэгтгэж тэмцдэг баймаар байна. Энэ бүхэнд дүгнэлт хийх цаг ирсэн.

Нэг даргын суудал гарч ирэхээр жагсаж цугладаг хэрнээ яг үнэндээ орлогоо нэмэгдүүлж, ашгаа хийх, зээлээ авах асуудал дээр бизнесийнхэн яагаад ус залгисан юм шиг, аквариум доторх загас шиг дуугүй байгаад байдаг юм. Одоо бизнесийн бид хэлд оръё, дуу шуутай болж тэмцэж суръя гэдэг уриаг гарган тавьж, Танхимын удирдлагад нэрээ дэвшүүлж байгаа юм. Би МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ гурван зүйлийг гаргаж тавьж байгаа. Нэгд, Танхимын үйл ажиллагаа ил тод бус байгаа учраас аудит хийлгэхээр урьсан. Хоёрт, ээлжит сонгуультай холбоотойгоор гэнэт дүрмээ хууль бусаар өөрчилж байгаа учирТанхимын одоогийн удирдлагыг шүүхэд өгсөн. Мөн бусад нэр дэвшигчдээ ил тод мэтгэлцээнд урьж байгаа юм.

-Та Танхимын үйл ажиллагаатай танилцаж байсан уу. Ер нь хэр мэдэх вэ, Яагаад аудит оруулж, шүүхэд хандах болов?

-Танхимаас намайг нэр дэвшингүүт Удирдах зөвлөл нь хуралдаж дүрмэндээ сонгуулийг хайрцаглаж хийх өөрчлөлтийг оруулчихаж байгаа юм. Энэ талаар би шүүхэд хандсан. Сонгууль зарлачихаад, зарласныхаа дараа хэн нэрээ дэвшүүлж буйд нь тааруулж дүрмээ өөрчилдөг бусармаг явдлыг бизнесийн гол манлайллыг тээж явах ёстой байгууллага өөрөө гаргаж ирж болохгүй. Юунаас, хэнээс айж эмээгээд ингэж улстөрчдийн гаргадаг муу зүйлийг авчирч энэ бизнесийн ариун сүм байх ёстой байгууллагын үйл ажиллагаанд нялзааж байдаг юм. Үүнийг зогсоох ёстой. Энэ талаар би Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ бол хууль зүй, ёс зүйн хувьд, ямар ч тохиолдолд хэдхэн хүний цөөнхийн засаглалаар хуйвалдаж байгаад хууль бусаар удирдлагыг булааж авах гэсэн оролдлого юм. Ийм юм хийж буй тэр удирдах зөвлөлд байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

Өнөөдөр Танхим олон нийтийн байгууллагын статустай бөгөөд ТББ-ын хуулиараа гишүүддээ, иргэддээ, нийгэмд үйлчилж, тайлангаа ил тод, нээлттэй тавьдаг байтал өнгөрсөн дөрвөн жилд ганц удаа тайлангаа дэлгэж байсныг би мэдэхгүй. Тайлангаа гаргаж тавиагүй ирсэн. Өнөөдөр хүртэл 2018 оны санхүүгийн тайлан ил тод бус байна. Ингэж С.Дэмбэрэл дарга байх үеийн олон жилийн хөдөлмөр зүтгэлээр бий болсон хөрөнгийг үрэгдүүлэн шамшигдуулж буй явдалтай бизнесийн бид дуугүй эвлэрэн сууж болохгүй. Хамаатан садан, төрлийн холбоогоороо дамжуулж байгаад өнөөдөр тэр “ХАС” банкинд хийчихсэн байгаа мөнгө ямар хугацаа, хүүтэйгээр хэний ямар ашиг сонирхлоор хадгалагдаж байгааг гишүүд бид мэдэх ёстой. Ийм асуудал дээр бид холбогдох байгууллагад хандаж удирдах хүмүүсийг хариуцлагад татах болно.

Нөгөө талаар, сонгууль болохтой холбоотойгоор Танхимын Их хурлыг нээлттэй, шударгаар явуулахын тулд бид хурлын процесс дүрэм, хуулиндаа нийцэж буй эсэх талаар хянаж шалгаж ажиллаач гэж Үндэсний аудитын байгууллагад хандаж байгаа. Бизнесийн бид энэ тал дээр манлайлаад, өөрсдийн ТББ-ын сонгуулиа зөв зүйтэй, шударга, дэлхийн стандарт жишгээр нь явуулъя гэж байгаа юм. Нөгөө талаар нэг нь Танхимын Удирдах зөвлөлд, нөгөө нь тэргүүлэгчээр ажилласны хувьд Б.Лхагважав, О.Амартүвшин нарт хандаж хэлье. Та хоёр хийх юмаа, асуудлаа мэдэж байгаагийн хувьд, та бүхэнд юм хийх цаг хугацаа байсан, одоо түүнийгээ тайлагна гэж уриалж байна.

Нэр дэвшиж буй бусад хүнийг  ч нийтийн өмнө, бизнесийнхнийхээ өмнө юу хийхээр зорьж байгаа талаараа харилцан ярилцах, үзэл бодлоо солилцох мэтгэлцээнд дуудаж байна. Хэдүүлээ нэг нэгнээ чичлэлгүйгээр мөрийн хөтөлбөрөө уралдуулж олон түмэн, бизнесийнхэндээ юу хийх гэж буйгаа ойлгомжтой хэлж ярья гэж байгаа юм. Хэрэв юм хийгээгүй бол, хэн ч хийхгүй байгаа бол би хийе л дээ. Тэр судалгааны хүрээлэнг нь ажиллуулъя. Төр, засагт шийдвэр, хууль гаргахад нь үндэслэлтэй, олон нийтийн болон эрдэмтэн шинжээч, бизнесийн нөхдүүдийн дуу хоолойг шингээсэн, амьдралд ойрхон хуулиудыг гаргадаг болъе. Энэ харилцааны амьд холбоос нь болъе гэж нэр дэвшиж байгаа юм. Өнөөдөр болж бүтэхгүй байгааг нь би хэвлэл мэдээллийн та нөхдийн туслалцаатай хамтдаа лантууддаг болъё.

-Та Танхимын удирдлагад очвол юуг өөрчилж, юунаас ажлаа эхлэх вэ?

-Одоо бол Танхимын ажил нь байгууллагын дотоод удирдах засаглалтай буюу үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой доголдсон нэг хэсэг асуудал байгаа юм билээ. Дүрмээсээ эхлээд болж бүтэхгүй зүйлс байна. Эндээс ажлаа эхэлнэ гэж бодож байгаа. Засаж залруулъя, өөрчилье. Танхимын түрүүчийн сонгуулиар гэхэд дөрвөн хүнийг зэрэг сонгоод тавьчихсан, нөгөөдүүл нь дөрвөн буланд очоод цалин хөлсөө хоорондоо ярьсан, хэн нэгэндээ удирдуулах, удирдах ёсны зарчим нь алдагдаж байхгүй болчихсон ийм байдалтай байгаа юм билээ. Тэр бүхнийг энэ удаагийн Их хурлаар өөрчилж удирдлагын зарчмын сайн жишгийг нэвтрүүлчих ёстой. Үүнээс ажлаа эхэлнэ гэж бодож байна.

Өнөөдөр Танхимд нээлтэй байдал алга. Жижигхэн амбицийн эрх мэдлүүд хоорондоо тэмцэлдсэн учир хаалттай байхаас ч өөр аргагүй байдалд орчихсон юм билээ. Тиймээс доор нь байдаг олон арван мэргэжлийн холбоод нь яахаа мэдэхгүй, жижиг жижигхэн дуу хоолойгоо гаргаад явдаг ийм байдалд орчихсон юм. Тэднийг нэгтгэж цул хүч болгохгүй бол бизнесийнхэн өнөөдөр дэндүү тархай бутархай байдалтай байна. Энэ байдлыг улстөрчид ашиглаад тэр хэвээр нь хадгалаад үлдээх сонирхолтой болчихсон байна. Тиймээс мэргэжлийн холбоодыг элгэндээ нааж, хамгийн нээлттэйгээр ойр дотно ажиллаж, тэднээр дамжуулж тухайн салбарын зовлонг бодлого шийдвэрт тусгадаг болгох тийм л зарчмаар ажиллах учиртай.

Өнөөдөр Танхим үзэсгэлэн-худалдаагаа зохион байгуулж чадахаа байж, нөгөө “Ногоон хөгжлийн сан” нь буруу замаар ороод явчихсан байх жишээтэй. Энэ бүх болж бүтэхгүй байгаа байдал нь удирдлагад байгаа цөөн хэдэн хүний хувийн эрх ашиг, сонирхол хэтэрхий их орж, зөвхөн цалин, шагнал урамшуулалдаа хэт их шунасан байдалтай холбоотой бөгөөд үүнийг таслан зогсоохгүй бол бизнесийнхэн бид байгууллагаа нурааж байна. Энэ үүднээс ч МҮХАҮТ-ын нийт гишүүдэд хандан мэдэгдэл гаргаж хүргүүлсэн байгаа.

-Та намын гишүүнээсээ түтгэлзсэн гэлээ. Энэ талаараа тодруулна уу ?

-Би сая нам дээрээ очиж намын гишүүнээсээ түтгэлзэж байгаагаа албан ёсоор мэдэгдээд гарч ирлээ. Мөн МАН-ын Бага хурлын гишүүнээсээ татгалзаж байгаа. Энэ бол шударга бөгөөд зарчмын асуудал. Зарчмыг бусдад тулгах бус өөрсдөө хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс ийнхүү би намаасаа түтгэлзэж байгаа юм. Бизнесийн байгууллагыг удирдах хүн улстөрийн намаас ангид байх тэр зарчмыг би өөрөө манлайлж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • b tuluulul (150.129.140.248)
    za ganhuyggua .mini arai l yu gj bpdoov biznesmeenuidiig
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 26 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 59 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 10 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top