x

Ц.Элбэгдорж: Х.Баттулгын өгсөн 178 хуудас материалтай танилцаагүй

Өчигдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "зангиагаа зүүгээд, гутлаа тослоод" АТГ-ыг зорьж, мэдүүлэг өгсөн. Түүнийг мэдүүлгээ өгсний дараа хэвлэлийнхэн тодруулга авсан байна.

-Таныг ямар шалтгаанаар АТГ-аас дуудсан юм бэ?

-Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар дуудаж асуулаа. Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Хуулийн засаглалд монголчууд бүгдээрээ итгэх ёстой гэж л бодож явдаг. Нэгдүгээрт, албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол ирж байх ёстой.

-ШХАБ-ын асуудлаар таны байр суурь энд дуудагдахад хүргэсэн үү?

-ШХАБ-ын асуудлаар асуугаагүй. Миний байр суурь бол Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгаас 178 хуудас материалаа ил болгохыг шаардсан. Одоогоор ил тод болгоогүй байна. Та өөрөө энэ материалтай танилцав уу?

-Би тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Хавтаст хэрэгт хийсэн байгаа. Би Ерөнхийлөгчид 178 хуудас материалаа ард түмэн, хэвлэл мэдээлэлд ил болгооч гэсэн хүсэлт тавьж байгаа. Нууц зүйл байх ёсгүй.

-Та цаазын ялын эсрэг олон улсын хуралд явна гэж байсан. АТГ-т дуудагдсан тань үүнд саад учруулах уу?

-Цаазын ялын олон улсын комисс гэж бий. Дэлхийн конгресс гэж болно. Би тийшээ яваад ирнэ. Санаа зовох шаардлагагүй. Хурдан яваад ирнэ.

-Та яг одоо юунд санаа зовж байна?

-Миний санаа зовж байгаа зүйл бол бид бүхэнд гамшиг учруулж байгаа утааны асуудал байна. Энэ чиглэлээр иргэнийхээ хувьд хийхээр бодож буй зүйл бий.

-АТГ танаас тайлбар, мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болж магадгүй. Та цаашид дуудсан цагт ирэх үү?

-Ирэлгүй яахав. Хуулийн байгууллага асууя, тодруулья гэвэл дуудсан цагт ирнэ. Хаана ч явж байсан хамгийн хурдан ирнэ. Хуулиас, хуулийн байгууллагаас зугтах ямар ч шаардлага надад байхгүй. Яг ийм байдлаар хүн бүр хуулийн байгууллагын ажил хүндэтгэлтэй хандах ёстой. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч.

-Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу байдаг юмаа гэж та хэлж байсан. Хуулийн байгууллагын энэ удаагийн үйлдэлд эмзэглэж байна уу?

-Үгүй үгүй. Хуулийн байгууллага шаардлагатай бол албан тушаалтнуудыг бүрэн эрхийнх хугацаа дууссаны дараа асууж, тодруулга авч болно. Энэ бол хуулийн байгууллагын бүрэн эрхийн асуудал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • bi (83.134.68.74)
    ta jinhen mongoliinhoo tuluu ehluulsen UILSTEI hun,
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 40 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 48 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 58 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 4 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 8 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 12 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 6 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 39 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 8 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 13 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 16 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 20 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 25 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 34 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 56 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 49 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 10 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top