x

Ерөнхийлөгч Х.Баттулга Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дэмжиж өгөхийг хүслээ

АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Клеческийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаад, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 жилийн хугацаанд АНУ-аас Монгол улсад суух Элчин сайд нар тууштай, идэвхтэй ажиллаж ирсэн жишгээр тэдний үйл ажиллагааг үргэлжүүлж, тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Элчин сайд Клечески Монгол улсад суух Элчин сайдаар ирж байгаа нь нэр төрийн хэрэг гээд ардчиллын баянбүрд болсон Монгол улстай бий болсон бат бэх харилцааг цаашид улам батжуулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад захидал явуулж, захидалдаа Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох болоод Монгол улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэх, эмэгтэйчүүдийн ажлын байр бий болох асуудлыг тусгасан нь өдгөө ажил хэрэг болж байгаа талаар ярьж, АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тууштай дэмжиж өгөхийг хүслээ.

Мөн сэргээгдэх эрчим хүч болоод зарим салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр, сууриа илэрхийлж, ярилцсанд ноён Элчин сайд талархал илэрхийлээд яригдсан асуудлуудын хүрээнд ажил хэрэгч хандаж, ялангуяа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бий гэж харж байгаа тул бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 51 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 53 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 56 мин Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 1 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанид таван шаардлага тавив 1 цаг 0 мин Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 17 цаг 26 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 17 цаг 28 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 17 цаг 30 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 17 цаг 30 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 17 цаг 32 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 17 цаг 34 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 17 цаг 36 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 18 цаг 42 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 19 цаг 8 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 19 цаг 16 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 19 цаг 17 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 19 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 19 цаг 18 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 19 цаг 22 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top