x

Энэтхэг улсаас Монгол улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаад хоёр орны харилцааны асуудлаар ярилцлаа.

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён Элчин сайдыг Монгол Улсад суухаар томилогдон ирсэнд нь баяр хүргээд, хоёр орны найрсаг уламжлалт харилцааг улам бүр хөгжүүлэхэд Элчин сайдын хичээл зүтгэл, оролцоо их тул цаашид ноён Сингхтэй хамтран ажиллахад нээлттэй, таатай байна гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн 2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын бүх л түвшний харилцаанд эерэг үзүүлэлт авчирсан талаар дурдаж, айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь газрын тос боловсруулах үйлдвэрийн шанг татаж, өдгөө үйлдвэрийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн тус улсын хөнгөлөлттэй зээлээр Энэтхэгийн нэр хүнд бүхий мэдээллийн технологийн сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулах зэрэг өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхээс хүссэн юм.

Ноён Элчин сайд М.П.Сингх хариуд нь, Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын хооронд хийгдэж буй, хийгдэхээр яригдаж буй төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж, улам бэхжиж буй хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Талууд хоёр орны харилцаа найрсаг харилцаа, улс төр, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top