x

У.Хүрэлсүх: Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөг байдлын талаар товч танилцуулж, Засгийн газар олон тулгуурт эдийн засагтай болж, эрүүл хүнсээр иргэдээ ханган, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай сүлжээтэй, газрын тос боловсруулах үйлдвэртэй, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн нийгэмд шударга ёс тогтоож, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэхийг зорьж байна гэв.

ХУД, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны дарга нар ахмадуудаа төлөөлөн санал, хүсэлтээ хэллээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Мөн ахмадуудыг үнэ төлбөргүй эмчилдэг герентлогийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгох зэргийг хүсэв. 

Харин ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх санал, хүсэлтийг анхааралдаа авна гэдгээ илэрхийлээд эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэв. Мөн ахмадуудад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг орон нутагтаа шийдэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахыг Засаг дарга нарт даалгаж Албан даалгавар гаргаж, ахмадын холбооны санхүүжилтийг боломж бололцооныхоо хүрээнд нэмнэ гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 27 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 0 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top