x

УИХ-ын гишүүн М.Энхболдоос 60 тэрбумын схемийн талаар асууя

“Ардчилал таймс” сонины уншигч, захиалагчид мэдэх эрхийнхээ хүрээнд эрх баригчид болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас асуулга тавьж, хариулт авч өгнө үү хэмээн манай редакцид хандсаар байгаа билээ. Энэ хүрээнд манай сонин “Асуух эрх” буланг хөтлөн хүргэж буй. Энэ удаагийн асуулгыг УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдод хаяглаж байна. Эрхэм УИХ-ын гишүүн Таныг эдгээр асуултад албан ёсоор хариулт ирүүлж, ард түмнийхээ мэдэх эрхийг хангаж өгөхийг хүсэж байна. “Ардчилал таймс” сонин уншигчдаасаа ирүүлсэн дараах асуулгын хүрээнд холбогдох мэдээллүүдийг мөн хавсарган хүргэж байна.

Монгол улсын УИХ-ын гишүүн М.Энхболд танаа 

Асуулга тавих тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байдаг.

Таныг төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж, Үндсэн хууль зөрчиж, ардчиллын үнэт зарчим, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг алдагдуулсан гэж ард түмэн үзэж байна. Та төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах схемийг хэрэгжүүлж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан уу. Мөн 60 тэрбумын схемээр хэнийг ямар албан тушаалд томилж, шанд нь хэдэн төгрөг авсан бэ?

Энэ асуулгын хүрээнд манай сонины редакцид иргэдээс хаяглаж ирсэн асуудлаар Танд албан ёсоор асуулга хүргүүлж байгааг Та хүлээн авна уу.

1. УИХ-ын болон орон нутгийн 2016 оны сонгуульд оролцохдоо МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилтийг хэрхэн босгох тухай уулзалтыг Та “Шинэ Монгол хаад” ХХК-ийн байранд 2014 оны есдүгээр сарын 8-нд Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нартай хийсэн байдаг. Тус уулзалтын 90 минутын аудио бичлэгийг иргэн Г.Доржзодов олон нийтэд ил болгосон. Энэхүү уулзалтад Та ямар зорилгоор очсон бэ?

2. Уг аудио бичлэгт УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар хэрхэн хар, цагаан пиар хийх төлөвлөгөөг танилцуулж, төрийн бүх шатны алба буюу яам, агентлаг, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн байгууллагын албан хаагчдын албан тушаалыг хэрхэн наймаалцаж, санхүүжилт босгох тухай 60 тэрбум төгрөгийн схемийн талаар дээр дурдсан хүмүүс Танд танилцуулсан байдаг. МАН 2016 оны бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь 60 тэрбум төгрөгийн схемийн үр дүн мөн үү?

3. Зөвхөн хотоос 60 тэрбум босгох талаар ярьсан байна. Үүнээс гадна УИХ-д нэг нэр дэвшигчээс 100, НИТХ-д дэвшигчээс 50, дүүргийн Засаг дарга 30, хорооны Засаг дарга 10 сая төгрөг гэх мэтээр төрийн албыг үнэлгээтэй болгож задалсан байна. Энэ үнэлгээний дагуу 2016 оны сонгуульд Та ялалт байгуулахдаа хэдэн хүнээс хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон бэ?

4. Та 2016 оны зургадугаар сарын 27-нд олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ “МАН-ын удирдлагын ярианы бичлэгт эвлүүлэг хийж тараасан хэрэгт Д, Ө нарыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн миний болон Ц.Сандуй нарын дуу хоолой мөн гэж үндэслэлгүй гүтгэж байна. Би өөрийгөө мэднэ. Би ийм яриа цацагдсан хурал цуглаанд оролцоогүй. Энэ бичлэг эвлүүлэг гэдэгт бат итгэлтэй байна” гэж хэлсэн байдаг. Гэтэл НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 2019 оны хоёрдугаар сарын 18-нд намын Хяналтын хорооны хурлаар 60 тэрбумын хэрэгт буруутай гэж үзээд, намаас түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байна. Энэ бол 60 тэрбумын схем хэрэгжсэн болохыг МАН өөрөө баталж буй хэрэг. Тиймээс 2016 онд хийсэн энэ мэдэгдлийнхээ байр сууринд Та одоо ч хэвээр зогсох уу?

5. Таныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын намын нөхөд тань 60 тэрбумын асуудалд оролцсон, бичлэг үнэн гэж МАН-ын Бага хурлын үеэр батлан хэлээд, УИХ-ын даргын үүрэгт ажлаа өгөх нь зөв гэж үзсэн. УИХ-ын даргаас огцорсноор 60 тэрбумтай холбоотой болох нь батлагдаж байна гэж олон хүн дүгнэж байгаа. Та хэзээ үнэнээ өчиж, ард түмнээсээ уучлалт гуйх вэ?

6. Таныг 1999-2006 онд хотын даргаар ажиллаж байхдаа хотын А зэрэглэлийн хамгийн үнэ цэнэтэй газруудыг наймаалцаж, хувьдаа ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэж ярьдаг. Таныг газрын наймааны загалмайлсан эцэг ч гэж цоллодог. Та хотын аль байршилд, хэчнээн га газрыг хэнд, хэдэн төгрөгөөр арилжаалсан бэ?

7. Нэр дэвшигч Х.Баттулгын дүрд одоогийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нэр дэвшигч С.Ганбаатарын дүрд одоогийн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нартай хамтран “Тоглосон” Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн МҮОНРТ-ээр цацагдсан халз мэтгэлцээн урьдчилан найруулсан “Жүжиг” байсныг нотлох видео бичлэг олонд цацагдсан. Та шударга оролцох ёстой мэтгэлцээнд албан тушаалаа ашиглан, бүх мэтгэлцээний асуултыг урьдчилан үгсэн хуйвалдаж бэлтгэсэн байснаа ард түмэндээ тайлбарлана уу?

8. Таныг МАНАН бүлэглэлийг үүсгэсэн хүмүүсийн нэг гэж үздэг. Та үнэхээр МАНАН бүлэглэлийг үүсгэсэн улстөрчдийн нэг мөн үү?

9. Өнгөрсөн 2018 оны зуны ээлжит бус сонгуулийг Та яагаад зарлаагүй вэ. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

Хүндэтгэсэн,

“Ардчилал таймс” сонины уншигч, захиалагчид

Нэхэн сануулахад

Анх 60 тэрбумын асуудал хэрхэн эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэрхэн өрнөж байгаа талаарх хураангуй мэдээллийг уншигч, захиалагчдадаа нэхэн сануулж байна.

М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нарын анх “танилцсан” түүх

МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж шуугиан тарьсан.

Тэгвэл 60 тэрбумын хэрэгт УИХ-ын гишүүн М.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар болон иргэн Г.Доржзодов нар яаж холбогдсон талаар товч өгүүлье. Иргэн Г.Доржзодов улс төр судлал чиглэлээр суралцаж, төгссөн бөгөөд тэрбээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан нэгэн аж. Ингээд 2014 онд Д.Хаянхярваа гишүүн “Шинэ Монгол Хаад” группийн гүйцэтгэх захирал А.Ганбаатар гэх найзтайгаа түүнийг танилцуулжээ. Улмаар “Шинэ Монгол Хаад” компанийн стратеги хариуцсан захирлаар ажиллахаар болжээ. Дараа нь нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйтай танилцаж, 2014-2016 онд нийслэлийн МАН-ыг шинэчлэх, бүтэц, зохион байгуулалтыг хийх, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын сонгуулийн төв штаб, түүний бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн кампанийн стратеги төлөвлөгөө, түүний нарийвчилсан задаргаа, ажил үүргийн хуваарь гээд ажлыг хийхэд оролц гэсэн үүрэг даалгавар түүнд өгснөөр хамаг хэрэг эхэлсэн түүхтэй.

40 болон 90 минутын бичлэг үнэн, худал эсэх...

2016 оны сонгуульд бэлтгэл ажлын танилцуулга дээр Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нар 40 гаруй хоног ажилласны эцэст 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн М.Энхболдод танилцуулахаар түүнтэй уулзалт хийсэн гэж хэвлэлд бичсэн. Иргэн Г.Доржзодов уулзалтын протоколийг аудио бичлэг хэлбэрээр өөрийнхөө айпад дээрээ бичиж авсан юм байна. Энэ талаараа Г.Доржзодов тайлбарлахдаа “Тэр уулзалтын дараа Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар өрөөнд гэв гэнэт орж ирээд миний ажиллаж байсан компьютер дээрх бүх файлыг зөөврийн хард дискэнд хуулж аваад эд мөрийн баримт болох зүйлсийг бүгдийг нь устгасан. Харин миний айпад дээрх протоколын аудио, уулзалтын өрөө рүү зөөж явсан миний хувийн флаш хоёрыг тэд оролдоогүй. 2016 оны хавар зургадугаар сар гараад би арай тогтвортой байх болж сонгуулийн өрнөлийг ажиглаж эхэлсэн юм. Гэтэл нэг л биш. Тэгээд 2014 онд хийж байсан ажлаа эргэж санаад хуучин айпадаа ч асааж үзлээ. Тэгээд өнөөх уулзалтын үеэр яригдаж байсан зүйлсүүдийг дахин нэг сонсоод олон нийтэд эдгээрээс хэсэглээд ч гэсэн хүргэх нь миний иргэний үүрэг юм гэдгийг ойлгосон. Интернэтэд 2016 оны зургадугаар сарын 17-ны орой soundcloud.com дээр байршуулж байгаад твитрээр дамжуулан маш хурдтай түгээгээд хоёр хоногт бараг 600 гаруй зорилтот хүнд хүргэж амжсан” гэсэн байдаг.

Бичлэг дээрх дуу хоолой М.Энхболдынх уу, эвлүүлэг байв уу

М.Энхболд гишүүн 2016 оны зургадугаар сарын 27-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр 90 минутын аудио бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдсэн. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “Бичлэг дээрх дуу хоолой Ц.Сандуйгийнхтай тохирч байна” гэсэн дүгнэлт 2016 оны зургадугаар сарын 22-нд гаргасан мөртлөө хоёр дахь дүгнэлтдээ “...эвлүүлэг биш...”, гурав дахь дүгнэлт нь “...5 газраараа залгаастай тул эвлүүлэг мөн...” гэсэн хариуг гаргасан байдаг. Тэгвэл “Эвлүүлэг мөн” гэсэн дүгнэлт бүхий шинжилгээний хугацааг харвал М.Энхболд зургадугаар сарын 27-нд “Миний дуу хоолой биш” буюу бичлэг бол эвлүүлэг гэж хэлснийг ШШҮХ бататгаж өгсөн байдаг юм. Түүнчлэн Ц.Сандуй ч өөрөө тухайн уулзалт болсныг хэвлэлийнхэнд хүлээн зөвшөөрсөн дүрс бичлэг бий.

М.Энхболд нэг сая ам.доллар амласан уу

Тухайн үед УИХ-ын гишүүн М.Энхболд Г.Доржзодовыг Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд ганцаарчилж уулзъя гэж гуйжээ. Гэтэл түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Энхболд дарга намайг явууллаа” гээд хүлээж байсан гэнэ. Уулзалтын явцад түүнийг “Гадагшаа явчих. Гэхдээ явахаасаа өмнө “Бичлэг бол эвлүүлэг” гээд камераар бичүүлчих. Тэгвэл нэг сая доллар өгнө” гэж хэлсэн аж. Тэгвэл нэг сая долларыг төлөх хүн нь одоо “Од” болоод байгаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд байсан гэдэг.

60 тэрбумын схемийг хэрэгжүүлэх тухай 90 минутын бичлэгийн харилцан ярианы ноцтой хэсгүүд:

Ц.Сандуй: Бид бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшин, бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авсан байгаа. “Үүн дээр хэн ажиллах вэ. Ямар үнэ өртөгтэй байх вэ” гэдэг юмыг л нууцлалд байлгах ёстой. Ингээд түүнийг нь бид “За, чи яг үүн дээр очих юм бол доороо таван хүн олоод удирдаж ажилла. Энэ таван хүнтэйгээ нийт тэдэн төгрөгийн санхүүжилт босгож ир” гэдэг нууц даалгаврыг өгнө. Энэ бол хоор хоорондоо, тус тусдаа байна гэсэн үг.

М.Энхболд: Хотынхыг бас давхар хийчихсэн байгаа юу?

Ц.Сандуй: Тийм. Хийчихсэн. Бүгд байгаа. Дараа нь танд үзүүлчихнэ. Задарна. Энэ бол бүгд задарна. Санхүүжилтийн нэг, хоёр, гуравдугаар схем гэж байгаа. Нэгдүгээр схем бол бүх гишүүдийн татвар, хураамж, хоёр дахь нь, сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар, хураамж.Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандив гэсэн схемийг босгож ирсэн байхгүй юу. За ингээд бүгд задарчхаж байгаа юм. 46 мянган гишүүн байгаа гэж тооцоод л. УИХ-д нэр дэвшигч нь 100, НИТХ 50, дүүрэгт 30, хороо болон Засаг дарга бол тус тус 10 сая гээд задална. Тэгээд томилогдох албан тушаал, одоо сонгогдох биш албан тушаал гээд бүгдийг нь гаргачихсан. Гэхдээ бид байгууллага дээр бол доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл яасан. Түүнээс мэргэжилтнүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй, дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд л. Ингээд ерөөсөө эртхэн хүмүүсээ байршуулаад л тодорхой.

Г.Доржзодов: Нэг ёсондоо хөрөнгө босгох фандрайзингийн систем, барууны систем, практикт хийх хэрэгтэй.

М.Энхболд: Тийм орон олон байна уу?

Г.Доржзодов: Европ руу бол хэд хэд бий. Нэг ёсондоо такс...

Ц.Сандуй: Таксаар квот өгөөд.

Г.Доржзодов: Хэлээд өгөөд байна гэсэн үг.

Ц.Сандуй: Ингээд бид босгоход чи хэдийг босгоно гэж тооцлоо.

А.Ганбаатар: ЕР НЬ БОЛ НИЙСЛЭЛ ДЭЭРЭЭС 60 ТЭРБУМЫГ БОСГОЖ БАЙГАА.

Ц.Сандуй: 60 тэрбум босгочхоор байгаа.

А.Ганбаатар: Том намын хэмжээнд одоо ингээд таныг зөвшөөрөөд яг энэ чиглэлээр санхүүгийн схемийг хий гэх юм бол бид хийхэд бэлэн байна. Санхүүгийн схем гэж өөрөө их олон сараар сууж хийх, ажиллах ёстой. Схемээ хийгээд, ажиллах схем хийчхээд, дараа нь хураалтыг яаж нуух вэ гэх асуудал руу явдаг байхгүй юу. Тэгэхлээр тэр юмнуудыг бид олон сар хийх учраас таныг хүлээгээд байдаг маань тэр. Бид яах ёстой вэ гэвэл, хэрэг эрхлэх газрын дарга гэж байна, доор нь одоо хэдэн хүн байна. За ингээд тоотойгоо задарчихсан, гарчихсан. Авах хүмүүс, хувь хүмүүс гээд. Жишээ нь, хууль эрх зүйн хэлтэс гэхэд чинь дарга нь байна, ард нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гээд. Тэгэхэд тэдэнтэй бид харьцана. Бүгдийг нь ингээд тойргийн системээр.

М.Энхболд: Өөр ярих юм юу байна.

Ц.Сандуй: За одоо хамгийн сүүлчийн юмаа яриад дууслаа даргаа, одоохон. Энэ бол гадаадаас мөнгө босгох, гадны бусад нам, гадаадын хөрөнгө оруулагчидтай. Тухайлбал, Тавантолгойн тэд ч гэдэг ч юм уу. Ийм юмнуудыг тусад нь гадаадад мөнгө угаах маягаар санхүүжилт босгоё гэсэн юм бас байгаа.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Онц ноцтой гэмт хэрэгтэн М. Энхболдыг хатуу шийтгэ (122.201.31.222)
    60 тэрбумын схем хэрэгжсэн би гэхэд л мөнгө төлөхгүй байсан учраас халагдсан мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн яасан гэж мөнгө төлөх билээ дээ миний оронд орсон хүн бол мөнгө төлж орсон гэвч шүүхээс хууль бус халагдсаныг нт тогтоож өгсөн учраас хуучин ажилд маань эргүүлэн тавьсан ийм маягаар шүүхээр хууль бус халагдсаныг нь тогтоосон болгон үүнд өртсөн гэсэн үг харин шүүхдэж яваагүй залхаж орхисон олон мянган хүн байна. М. Энхболдыг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гишүүнээс нь чөлөөлж хүнд ял оноох ёстой тэгэж байж шудрага ёс тогтоно
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
    • Haliun
      Ene muuhai huniig undestei ni zailuulah yumsan
      2019 оны 02 сарын 21
    • Zevuun hog shuu haa saigui enenii gar hulnuud
      Haliunaa
      2019 оны 02 сарын 21
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 52 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 54 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 57 мин Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа 59 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 1 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанид таван шаардлага тавив 1 цаг 1 мин Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 17 цаг 27 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 17 цаг 29 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 17 цаг 31 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 17 цаг 31 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 17 цаг 33 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 17 цаг 35 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 17 цаг 37 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 18 цаг 43 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 19 цаг 9 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 19 цаг 17 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 19 цаг 18 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 19 цаг 19 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 19 цаг 19 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 19 цаг 24 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top