x

Итали технологийг Монголын түүхий эдтэй хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Ром хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцов.

ХААХОУС-гийн Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Даниель Густафсон, ХААХОУС-ийн Дэд ерөнхийлөгч Корнелиа Риктер нартай тус тус уулзалт хийж, эдгээр байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Ч.Улаан Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт НҮБ-ын ХХААБ болон ХААХОУС-гаас үзүүлсэн дэмжлэг тусламж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглээд цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн ХААХОУС-гаас 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг үр дүнтэй гүйцэтгэхэд хоёр талаас бүхий л дэмжлэг үзүүлэхээ дахин нотоллоо.

Сайд Ч.Улаан Ром хотноо ажиллах үеэрээ Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон төдийгүй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгойлон анхаарахаар тохиров.

Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг ээлжийн дагуу энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар боллоо.

ХААХОУС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр сайд Ч.Улаан НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын сонгуульд Европын Холбоо, Франц Улсаас нэр дэвшигч Катерин Желан-Ланэель, Гүрж Улсаас нэр дэвшигч Леван Давиташвили нартай тэдний хүсэлтийн дагуу танилцах уулзалт хийв.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top