x

АТГ-ын даргыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэв

“Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан бичиг хүргүүлсэн. Өнөөдөр энэ шаардах бичигт АТГ-ын дарга хариу өгсөн байна.

Хариу бичигт:

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл бөгөөд Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг.

Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналтан дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурорт, шүүхэд хадгалагддаг. АТГ нь мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах явдлыг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн талаар сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаар дамжуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх болно. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүн нь тухайн улс орны авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагааг үнэлдэггүй. Энэ талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас тодруулах нь зүйтэй юм.  

Эрхийнхээ хүрээнд эвлэлдэн нэгдсэн “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс ангид байж  авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжил дэвшилд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй бол ямар ч тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргалын хариу бичиг: 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hm (66.181.161.96)
    zailaachee ajilaa hj chadahgui baij
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Bayar (66.181.161.114)
    Хууль зүйн үндэслэлгүй байж болно. Харин ёс зүйн хариуцлага хүлээгээд огцрох хэрэгтэй ш дээ.
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 38 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 56 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 2 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 6 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 10 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 4 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 37 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 6 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 11 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 14 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 18 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 23 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 32 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 54 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 47 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 53 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 8 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top