x

Боловсролын Төрийн нарийн хэвлэлийн төлөөлөгчөө цагдаад өгчээ

БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс сайд асан нэг л зүйлийг хичээнгүйлэн гуйж билээ. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Баярсайханыг энэ яамнаас аль болох хурдан зайлуулаарай. Төрийн алба хаших ёс зүйгүй хүн шүү гэж.

Үүний араас төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өөрийн биеэр залруулга хийж, "ёс суртахуунтай" гэдгээ зарласан авч сайд асан, төрийн нарийн хоёрын зарга дуусаагүй бололтой. Саяхан Б.Баярсайхан нь сайд асан Ц.Цогзолмааг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан яамны төсвөөр сэтгүүлчидтэй гэрээ байгуулж,  өөрийг нь гүтгэж гүжирдсэн мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэргээр цагдаад өгч, сайдын хэвлэлийн төлөөлөгч энэ хэргийн улмаас цагдаад мэдүүлэг өгсөн байна. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч асан Dariya Urnaa гэх эмэгтэй өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд ханджээ. Тэр өнөөдөр өглөө нүүр номдоо инйнхүү бичсэн байна.  

"Уржигдар СБД-ийн цагдаагаас ярив. Таныг 115 сая төгрөгийн гэрээ хийж өөрийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр Б.Баярсайхан гэдэг хүн гомдол мэдүүлсэн, та ирж мэдүүлэг, тайлбар өгнө үү? гэлээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр олон тайлбаргүй ямар гээч дуудлага болохыг мэдлээ л. Өчигдөр очиж байцаалт, мэдүүлгээ өгөв.

Миний бие 2018.03.01-ний өдөр БСШУСЯ-нд хэвлэлийн төлөөлөгчөөр ажилд орсон байдаг юм. 4-р сард тухайн үед ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнгийн өгсөн чиг үүргийн дагуу яамны бодлого ү/а-г сурталчлах зорилго бүхий гэрээг 5-р сард 48 байгууллагатай хийв. Нийт үнийн дүн нь 115 сая төгрөг. Би ч биш ТНБД баталж, ТЗУГ-ын дарга байгуулдаг гэрээ л дээ. 
Энэхүү гэрээгээр дамжуулж сайд Ц.Цогзолмаа бид 2 нөхөр ТНБД Б.Баярсайханыг гүтгүүлж, өөрсдийгөө өмгөөлүүлж, магтуулсан юм байх. Ийм утгатай юм яриад явдгийг нь зөндөө л дуулж байсан, гэхдээ арай цагдаад гомдол болгоод өгчихнө гэж зүүдлээчгүй л дээ. Өгөх өгөхдөө 5 бүлэг бүхий гомдол мэдүүлсэн байгаам.

5 дахь бүлэг нь ихээхэн ноцтой. Алдарт бандааш тайлсан явдал нь олон нийтэд ил болоход намайг буруутгаж хамт олны өмнө намайгаа элдвээр чичилж, хөөж тууж байсан бол цагдаад өгөхдөө САЙДАД хэргээ тохсон байгаа юм. Намайг бол гэрээ хийсэн ХМХ-үүдтэйгээ хамтарч өөрийг нь гүтгэсэн, үйл ажиллагаа явуулдаггүй, редакцигүй сайтуудтай гэрээ байгуулсан гэж "яллаж"... Агуу л даа. Энэ хүний тухай ӨӨР хэлэх сайн ч, муу ч үг үнэхээр олддоггүй. Алдартай заргач гэдгийг нь мэднээ. Энэ тухай факт ярья гэвэл жагсааж чадна. Гэхдээ Б.Баярсайхан шиг этик бидэнд байхгүй!

Нэг л зүйл хэлмээр байна. Хүн заргач байж болно. Завхай ч байж болно. Толгой муутай байж болно. Сайхан бие хаатай ч байж болно. Хувь хүний мөн чанар, өгсөн өгөгдөл, амьдрах арга замыг шүүх, элдвээр гоочлох эрх бидэнд байтугай бурханд байхгүй. Гагцхүү төрийн албанд хариуцлагатай өндөр алба хашдаг, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй хүнд олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ гэж чухал юм бий.

Ийм жижиг тархитай, ийм их завтай, ийм увайгүй, өөрийн бодол, таамгаа үнэн мэт итгэж юу тааралдсанаа зарга болгож, заалдаж явдаг этгээд Монгол ТӨРИЙН АЛБАНД зайдалчихаад, албан тушаалаа эрх мэдэл, ашиг хонжоо гэж харж байгаа нь харамсалтай. Чухам энэ л монгол төрийн эмгэнэл юм.

Та миний, бидний бөгсийг ухаад ухаад юу ч олж долоохгүй, Б.Баярсайхан даргаа! Яагаад гэвэл бид тань шиг гэрээ хийсэн хэвлэлээрээ дамжуулж хэн нэгнийг гүтгэж, доромжилдоггүй! Тань шиг албан тушаалаа эрх мэдэл гэж андуурч төрийн мөнгийг хувийн жижиг эрх ашигтаа зориулж явсангүй! Тиймээс үнэхээр заргалдъя, заалдъя гэж байвал өөрөөр ярьж болноо. Дуугай байгааг, таны талаар зарга мэдүүлэхгүй байгааг айж эмээж байгаа явдал гэж битгий андуураарай. Зүгээр л бидэнд тийм этик болоод зав байдаггүй юм" гэсэн байна.

No photo description available.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • монгол (103.26.193.43)
    ямар сайхан зав байна, ингээд л баримт цуглуулаад, зарга хийгээд суудаг. ажилгүй хүний үйл юм даа яаж яваад төрийн сэнтий рүү шургалдаг байна даа бүү үзэгд,ийм хүн гэхэд бэрх амьтад яаж яваад төрийн албанд шургалдаг байна???
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • монгол (103.26.193.43)
    монгол
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • бид (66.181.177.207)
    бид хендленгеес харахад энэ Баярсайхан гэгч нь нээрээ л vл бvтэх нехер байнаа. Урдах ажил нь тоо томшгvй байхад юун завтай хэрvvлч вэ? Цогзолмаа арга ядаад л явж байгаа ч гэсэн хэлэлгvй енгерч чадаагvй байхаа. Хэрvvлчийг хееж явуул, хэний карманы хvvхэн бол доо?!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • 60 (202.9.43.132)
    бидний татварын мөнгөөр хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай үгсэн хуйвалдсан гэрээ байгуулсан чинь гэмт хэрэг шүү. Би та нарыг танихгүй л дээ. Чи эмэгтэй л хүн шиг байна. Эмэгтэй хүнрүүгээ их муухай үгсээр дайрч байгаа чинь чиний ёс суртахууны хэмжээний илэрхийлэл юм.
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • Bayn ulgiin huuhen shtee ene urnaa bur sumiin (202.126.89.141)
    Eedee shar soniniihon hetsuu
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.240.73)
    УРАНЧИМЭГ ГЭЖ ГРАНД ГЭЖ СЭТГҮҮЛ ГАРГАДАГ СЭТГҮҮЛЧ ЁОЛКИЙН ХАМААТАН БАЯН-ӨЛГИЙН ХҮҮХЭН МӨН ҮҮ? ЦОГЗОЛМАА ТЭР 2БАРАГ 1ЯСТАН БХАА ДАА ТЭГЭЭД ШҮҮХ ДЭЭРЭЭ ҮЗЭЭЧ 2ХҮҮХЭН
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • За яах вэ яахав (66.181.177.62)
    За яах вэ царайлаг хүүхэн бна тэгэсгээд орхичих хэхэ
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top