x

KFC дэлхийгээр нэг асуудалтай

KFC-гийн энэ удаагийн алдаа бол зөвхөн бидний асуудал биш. Учир нь Монголд үүсээд буй нөхцөл байдлыг зарим нэр нөлөө бүхий хүн “Дэлхийн брэндийн нэрийг монголчууд унагаж байна, монголчуудын өөрсдийнх нь буруу“ гэх мэтээр зөрчлийг зөвтгөхийг хүсч тэр тухайгаа бичиж, нийтэлж байна. Мөн манайхны “Энэ бол гадны үйлдвэрлэл, худалдааг шахах гэсэн оролдлого, KFC олон монгол хүнийг “Ажилтай, орлоготой болгож байгаа“ гэх мэт ядмаг зөвтгөлүүд ч цуварч байна. Манайх ажиллуулж чадахгүй байгаа тул KFC-д өндөр төлбөр төлөх болно” гэсэн айлгалтын өнгө аяс мэр сэр цухуйж байгаа нь нууц биш.

Дэлхийн брэндийн нэр сүрээс монгол хүний эрүүл мэнд хямдхан байх ёсгүй. Хэрэглэгч эрүүл мэндээрээ хохирохгүй байх ёстой. Ажилчдын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, бүтээгдэхүүний орц, найрлага, аюулгүй байдлыг бизнесийн байгууллага дангаараа хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, бизнесийн хариуцлагыг бизнес өөрөө үүрэх бичигдсэн, бичигдээгүй хуультай.

Энэ асуудлыг зөвхөн Монголынх хэмээн дараад өнгөрөх сонирхолтой хэсэг бүлэг хүнд хэлэхэд, “Дэлхий нийтийн асуудлыг “Зөвхөн Монголдоо” хэмээн өнгөрөөх нь өөрөө “Асуудал”. Тухайлбал, энэ түргэн хоолны сүлжээ дэлхий даяар жилдээ тэрбум тахиа хоолондоо хэрэглэдэг гэнэ. Тэднийхтэй холбоотой гомдол, шүүхийн маргаан мөн л хаа сайгүй өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл бусад олон сүлжээ түргэн хоолны газруудынхаас давамгай гэсэн үг. KFC-г зургаан хөлтэй тахиа үржүүлдэг цээж, гуяыг нь химийн тариагаар томруулдаг хэмээх шуугиан дэгдэж байсан бол одоо мутант тахианы тухай аймшигт мэдээнүүд цуварсаар байна. KFC-гийн тахиа үржүүлгийн газар нь жижигхэн, харанхуй бөгөөд тэнд үржүүлж буй тахиа нь тахиа гэж хэлэхэд хэцүү. Хошуугүй, хөлгүй, ямар ч өдгүй, цусны эрхтний системийнх нь оронд гуурс байдаг гэхчлэн мэдээллүүд байдаг. Ингэснээрээ KFC тахиа үйлдвэрлэлийн олон дамжлагаа цөөлж зардлаа хэмнэдэг гэсэн таамгууд ч бий. Эдгээр үнэн эсэхэд итгэхэд хэцүү таамгууд тасрахгүй байдгийн учир нь KFC-гийн зүгээс тэрбум тахианы махны бэлтгэн нийлүүлэлт, хангалтын талаар баримттай мэдээ мэдээлэлгүй, хариу тайлбар хийдэггүйд оршино.

Тус сүлжээ ресторан ажилладаг улс орон бүрт л KFC-тэй холбоотой ямар нэгэн асуудал байсгээд л шуугиан дэгдээж байдаг. Энэ зөвхөн тухайн улс орны асуудал биш. Учир нь дэлхий дээр тархсан сүлжээ рестораны бизнесийн зарчим хийгээд хоолны орц, найрлага нэг стандарттай. Үндэстнүүдийн хэв маягт тохируулан орцоо нэмэх, хасах өөрчлөх эрхгүй.

2017 онд Англи улс дахь KFC-гийн хэд хэдэн сүлжээний хүнсэнд хэрэглэдэг мөснөөс хүний ялгадсанд байдаг бактери илэрч шуугиан дэгдээв. Энэ бүхнийг мөн л орон нутгийнхны асуудал гэж байсан ч Английн хоол хүнсний хяналтын мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийж үзэхэд Бургер кингийн 10 сорьцноос зургаад нь, KFC-гийн 10 сорьцны долоод нь хүний ялгадсанд байдаг бактери илэрсэн байна. KFC шарсан тахианыхаа орцыг сайтар нууцалж ирсэн бөгөөд төрөл бүрийн соус, амтлагчтайгаар нь хүмүүс сайн мэддэг.

Харин шинжилгээний дүнг харвал KFC-гийн шарсан тахианы 29 төрлийн орцноос нь гурвыг нь химийн аргаар гаргаж аваагүй байдаг аж. KFC-гийн хоолны амтлагч болох excitotoxin monosodium glutamate (MSC) нь толгойн өвчин, саажилт, тархины хавдар, ой санамж муутгах, зүрхний гэнэтийн тасалданги зэрэг өвчнийг үүсгэх өндөр магадлалтай тухай americannutritionassociation.org сайтад бичсэн байна. Хэрэглэгч үүнийг хоолонд амт оруулагч, донтуулах дам нөлөөтэй гэж ойлгоход болно. Мөн энэ бодисыг хуурамчаар маш их үйлдвэрлэх болсон бөгөөд энэ нь хоол үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулахад тустай гэгдэж байна. Амт оруулагч нь өсвөр насны хүүхдийн тархи мэдрэлд сөргөөр нөлөөлдөг тухай дэлхийн эрүүл мэндийн эх сурвалжууд мэдээлжээ. Хоол хүнсний найрлагад оролцож буй excitotoxin хэр хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үхлийн аюултай хэмээн судлаачид үзсэн байна. Энэ бодис нь мэдрэлийн системийг цочроох үйлчилгээтэй төдийгүй бидний хоолны дуршлыг хэт ихэсгэх буюу донтох үүслийг тавьдаг байна.

Реклам залгигч хүүхдүүдийн аюул

Дэлхий даяарх түргэн хоолны сүлжээнүүд KFC ч мөн адил реклам сурталчилгаандаа тэр тэрбум ам.долларыг зарцуулсаар байна. Эрүүл хооллолтыг хүмүүс эрхэмлэх болсон энэ цаг дор тэд реклам сурталчилгаагаа хүүхдүүд рүү чиглүүлжээ. Англид хийсэн судалгаагаар хүүхдүүд реклам үзсэнийхээ дараа түргэн хоол идэхийг хүсэх хандлагатай болдог бөгөөд рекламны нөлөөнд автсан хүүхдүүд таргалалтад өртөх нь элбэг гэжээ. Лондонгийн ЭЗ-гийн сургуулийн нийгэм судлаач Sonia Livingstone, “Түргэн хоолны телевизийн сурталчилгаа хүүхдийн хоолны сонголтод шууд нөлөөлдөг. Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ үүн шиг нөлөөлж чаддаггүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Томчууд хүүхдүүдийн сэтгэлийг гонсгойлгохоос эмээх, үл ойлголцолд хүрэхгүйн тулд түргэн хоолонд “За” гэж хэлсээр байгаа тухай дурьджээ. Тухайлбал 8-18 насныхан долоо хоногт 45 цагаас илүү хугацааг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна. Тиймээс оройн 21:00 цагаас хойш хүүхдийн идэх хүслийг өдөөх түргэн хоолны сурталчилгааг хориглосныг тэр зөв шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Өсвөр үеийнхнээс 8-14 насныхан бол дэлгэцийн жинхэнэ фенүүд бөгөөд аливааг шууд хүлээн авч туршиж үзэхийг хүсэгчид. Мөн судалгаагаар хүүхдийн нэвтрүүлгийн 50 хувийг ямар нэгэн идэх, уух зүйлсийн реклам эзэлж байгаа нь бид ирээдүйгээ “Түргэн хоолны савууд” болгон бэлтгэж буй дүр зураг юм. Монголын телевизүүдийн хүүхдэд зориулсан агуулгууд ч реклам сурталчилгаагаар дүүрэн. Мөн түргэн хоолны сүлжээнүүдийн амжилттай хэрэгжүүлдэг “Арга заль” нь төрөл бүрийн урамшуулалт, шагналт уралдаан, тэмцээн, бэлэг, бонус, багцын хямдрал байдаг. Хэрэв ээ таны хүүхэд тахианы шарсан мөчний төлөө зургийн уралдаанд оролцохоор зурж суугаа бол түүний авьяасаар дамжуулж тэд “Хүссэндээ хүрч” байна гэсэн үг. Түрүүлвэл таны хүүхдийг хоолоор шагнана. Бусад хүүхдүүдэд нь “Үзүүлэн” болгож ашиглана. Энэ тухай эцэг эхчүүд бодох цаг болсон.

Эрүүл бус хоол хүнсний дайралтад маш олон хүүхэд хордож хохирч байна. KFC-гийн дэлхий даяарх хоол хүнсний аюулгүй байдлын асуудлаарх гомдлууд цахим ертөнцөөр дүүрэн бий. Тэдгээрээс дэлхий нийтэд цочрол өгч аюулын харангыг дэлдсэн нь Австралийн Сидней хотод амьдардаг Monica охины жишээ юм. KFC-гийн сүлжээ ресторанд чикен твистер идсэн долоон настай Monica Samaan хордлогод орж улмаар тархины хүнд хэлбэрийн саажилттай болсон юм. Охины эцэг, эх таван жил KFC-тэй заргалдсаны эцэст заргаа авсан ч охин тэргэнцэр дээр насаараа суух хувь тавиланг хүлээж авсан. Австралийн “Fairfax Мedia”-гийн мэдээлснээр 2010 онд болсон шүүх хурлын зардал болох хэдэн зуун мянган фунт стерлингийг KFC, охины эцэг эхээр төлүүлэхээр оролджээ. Monica Samaan охиныг KFC-гийн чикэн твистерээс илэрсэн salmonella болон бусад үүсгэгч бактерийн улмаас тархины бүрэн саажилтад орсныг эмнэлгийн шинжилгээнүүд баталж улмаар шүүхэд ялах үндэслэл болсон юм.

Шүүгч Стефен Ротман KFC-г 100 хувь буруутай гэж үзэн таван сая фунт стерлингийн торгуулийг ногдуулж чадсан байна. Олон жилийн заргын эцэст нөхөн төлбөр авч чадсан ч охин ярих чадвараа алдаж хүний асаргаанд орсон юм.

Үргэлжлэл бий...

А.Мөнхжин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 10 цаг 48 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 11 цаг 44 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 11 цаг 48 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 11 цаг 56 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 14 цаг 13 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 17 цаг 21 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 17 цаг 54 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 17 цаг 59 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 18 цаг 5 мин Шатахууны хямрал ба бодит байдал 18 цаг 14 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 18 цаг 27 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 18 цаг 36 мин Байгаль эхийн хилэн 18 цаг 44 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 18 цаг 57 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 19 цаг 0 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 19 цаг 8 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 19 цаг 16 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top