x

Я.Содбаатарын эхнэрийн ЖДҮХС-гаас авсан зээлээр байгуулсан сувиллаар долоо хоног үйлчлүүлэхэд 2.9 сая төгрөг

Номер-11: “ЖДҮ”-чин Я.Содбаатар

УИХ-ын гишүүд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан талаарх мэдээллийг манай сонин цувралаар хүргэж буй. Энэ удаад бид УИХ-ын гишүүн Я.Содбаатартай холбоотой баримтуудыг дэлгэж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2017 оны ХОМ-ийн тайландаа “Эпато анарваан” болон “Ти Эс Эм” компанийн 100 хувийн эзэмшигч болохоо дурдсан. Тэгвэл түүний эзэмшлийн “Эпато анарваан” компани 2018 онд ЖДҮХС-гаас 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл тус тус авчээ. Ингэснээр Я.Содбаатар гишүүн ЖДҮХС-гаас хоёр жил дараалан нийт хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм.

Мөн Я.Содбаатарын эзэмшлийн “Эпато анарваан” компанийн захирлаар түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг ажилладаг бөгөөд “Ти Эс Эм” компани нь мөн эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг аж.

Тэгвэл 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр боссон “Эпато анарваан” компани нь төрсний дараах эх, нярайн сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Уг сувилал нь тансаг зэрэглэлийн буюу өндөр үнэ, үйлчилгээ сайтай газар гэдгээрээ дээдсийн хүрээнийхэн дунд гайхагддаг гэнэ. “Эпато анарваан” сувиллаар долоо хоног үйлчлүүлэхэд дунджаар 2.9 сая төгрөгийн төлбөртэй. Үүнээс ч өндөр ханштай багцууд байгааг сувиллынхан хэлсэн юм.

Эндээс харахад, төрийн өндөр сэнтийд сандайлагчид ЖДҮХС-гийн зээлээр тансаг зэрэглэлийн сувилал байгуулж, Монгол Улсын импортыг орлох үйлчилгээ үзүүлж болно гэж ойлгодог бололтой. ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон талаараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлд өгсөн тайлбартаа “Миний хамаарал бүхий компани хуулийн дагуу ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан. Манай төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Зээлээ ч мөн эргүүлэн төлсөн. Монгол Улсын хуулийг зөрчөөгүй ч улс төрчийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж буй шударга ёсны тэмцэлд дэмжлэг болох үүднээс сайдын үүрэгт ажлаа өгөхөөр болсон. Манай гэр бүлийн хүн “Эпато анарваан" компанийг найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн 25 хувийг эзэмшдэг. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар бид өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй” гэж хэлсэн юм. Харин энэ талаар ЖДҮХС-гийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар хэлэхдээ “ “Эпато анарваан" компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэж хүн. Бид түүнтэй гэрээ хийсэн” хэмээсэн байдаг.

Нэр цэвэр, цус цэвэр гэж ярих дуртай улс төрчид яаж ч бултах гээд үнэнтэй нүүр тулна. Компанийн 100, 50, 25 хувийн эзэмшигч ч бай Я.Содбаатар гишүүн төрөөс хулгай хийж, гэмт хэрэгтэн болох хүмүүсийн эгнээнд орох болоод байна гэсэн үг. Учир нь ЖДҮ авсан УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүдийг ард иргэд гэмт хэрэгтэн гэж цоллоод байгаа. Зөвхөн сайдын сэнтийгээс бууж, зээлээ буцааж төлсөн гээд энэ хэргээс мултарна гэвэл санасны гарз гэдгийг ард түмэн хэлж буй. Олон мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжоос хулгай хийж, алт шиг үнэтэй цаг хугацааг нь үрснийхээ хариуцлагыг хүлээх л ёстой. Өнөөдөр үйлдвэрлэгчид хоёр тэрбум битгий хэл 20 сая төгрөгийн зээл авах гэж шар махтайгаа хатаж, төрийн байгууллагын үүд сахиж, банкуудын өндөр хүүнд нухлагдаж буй. Гэтэл ард түмнийг төлөөлж, төрд сонгогдсон түшээ хүн хоёр тэрбум төгрөгөөр сувилал байгуулж, тансаг амьдралд булхаж, мөнгө угааж байх ч гэж.

Угтаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт насаараа л шахам ажиллаж ирсэн хүн. Тухайлбал, 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд МХЕГ-ын дэд дарга, даргаар тус тус ажиллаж байж. Түүний 2014 онд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагаас олны анхаарал татахуйц хэсгүүдийг сийрүүлэн хүргэе.

-ЖДҮ-ийг хөгжүүлснээр олон мянган ажлын байр бий болно. Энэ бол айл өрх, хүн бүр хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ гэдгийг ойлгуулж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгадаг нийгмийн том хөшүүрэг. Манайх шиг хүн амын дийлэнх нь залуус байж, том газар нутагт тархай бутархай амьдардаг улсын нөхцөлд ЖДҮ-ийг хөгжүүлж, эдийн засгийнхаа суурь баазыг бүрдүүлэх нь маш чухал.

-ЖДҮ хөгжсөнөөр нийгмийн давхрааг жигд болгох суурь нөхцөл бүрдэнэ. Энэ ч утгаараа ЖДҮ-ийг аль ч улс орон бодлогоор дэмждэг. Манай улс ЖДҮ-ийн чиглэлээр 2007 онд хууль баталж, хөтөлбөр гаргаж, ЖДҮ-ийг дэмжих санг байгуулсан. Ингэснээр төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтын орчинг сайжирсан гэж хэлж болно. Харин одоо амьдрал дээр хөлөө олж, хэрэгжүүлэх ёстой байна.

-ЖДҮ-ийн бизнесийг хөгжүүлэх боломжтой орон зай бол үйлчилгээ, хүнс хөдөө аж ахуй гэсэн тодорхой салбарууд байдаг. Түүнээс биш уул уурхай, дэд бүтцийн салбарт учир дутагдалтай. Түүх сөхвөл Я.Содбаатар гишүүн өөрөө 2014 онд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа би энэ салбарыг сонирхож, дэмжиж явдгийн хувьд дөрвөн асуудлыг шийдэх ёстой гэж боддог. Үүнд, нэгдүгээрт: Бага хүүтэй, барьцаа хөрөнгө бага шаарддаг, урт хугацаатай зээл, төрийн хүнд суртал, дарамт шахалт, хяналт шалгалт, татвар, хоёрдугаарт: Мэдээлэл олж авах боломж, боловсон хүчнээ сургах боломж хязгаарлагдмал, эцэст нь бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах зах зээл байдаггүй. Тиймээс ЖДҮ-ийн чиглэлээр төрийн зүгээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, дарамт шахалтыг эрс бууруулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан байна.

-ЖДҮ-ийн салбар хөгжсөнөөр баян хоосны ялгаа багасч, хүн амын дийлэнх нь чинээлэг дундаж давхаргыг бий болгоно. ЖДҮ бол бидний бодсоноос илүү их нөөцтэй салбар. Харамсалтай нь, дэмжлэг үзүүлэх нэрээр төрийн хаалт, хүнд суртлыг бий болгож, тэр хүмүүсийн зовлон жаргалыг зөв ойлгож чаддаггүй. Хамгийн наад зах нь ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн НӨАТ-ын татварыг болих хэрэгтэй гэж хэлсэн байдаг.

Чихэнд цэцэг ургуулж, хэлсэн ярьснаасаа буцдаг улс төрчид хэзээ хариуцлага хүлээдэг болох вэ. Эхний ээлжинд ядаж л ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг “Шүүрдье” бас шүүе гэсэн ард түмний хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхааралдаа авна уу.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.45.18)
    Ирэх сонгуулиар та нар мөн гарах байхдаа.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.160.188.42)
    shark tankiin uulan tur ni hiigeed suuj baibal harin ch shudarga baih bus uu getel......... araich dee / medeej JDU hubiin abah zamaar bish tur zeelee gargah zamaar ugbul ariun ybdal bus uu/
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.161.32)
    Arai shunaltai avgaitai yu ugui yu
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 13 цаг 10 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 13 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ
Top