x

С.Мөнхчулууныг намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлгүй хандсан гэв

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж намын хяналтын хорооны дутуу гишүүдээ томилох, энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон зарим гишүүнд хариуцлага тооцох асуудлуудаа хэлэлцжээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр тус хорооноос гарсан шийдвэрүүдээ өнөөдөр танилцууллаа. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараагаас эхлэн “60 тэрбум” гэх асуудалд манай намын нэрийг холбох болсон тул эцэслэн хариу өгөхөөр тухай үеийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргаж байсан гэв.

Тодруулбал, намын дүрэмд нь заасан ёсоор хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан тул сахилга хариуцлага тооцох механизмыг өнгөрсөн оны сүүлээр оруулсан. Сахилга, хариуцлагын асуудал тодорхой байдлаар зохицуулагдсан тул зарим хүнд хариуцлага тооцсон гэв. 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр: Монгол Ардын намын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн МАН-ын гишүүн Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа. 

Ц.Сандуйг гарсан тооцсон нь заалтууд нь намын эв нэгдлийг хангах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдлийг гаргахгүй байх, намын нэрийн өмнөөс сонгогдсон албан тушаалтан нь аливаа ашиг сонирхлын нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахина зэрэг заалтыг зөрчин, ёс зүйн алдаа гаргасан тул намын гишүүнээс гарсанд тооцсон байна. 

Харин С.Мөнхчулууныг дээрхтэй ижил үндэслэл болон намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, Удирдах зөвлөл болон бүх шатны намын байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна. 

"Гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалттай юм байна" 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 16 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 18 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top