x

Х.Нямбаатар нар ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, зарим асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэж үзэж, найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байна.  

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,

  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, 

  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,

  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,

  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,

  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,

  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,

  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Бид иргэний нийгмийн байгууллага иргэд олон түмэнтэйгээ уулзаж тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай хуралдуулж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн.

Шударга ёсны асуудал дээр хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг шаардаж байгаа. Төрийн төсвөөс хулгай хийсэн хэргүүдийг шалгаж өгөөч гэж иргэд хүсч байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг үтэр түргэн солихыг шаардаж байгаа учир ээлжит бус чуулганаар холбогдох байгууллагуудын асуудлыг оруулах хэрэгтэй байна. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь хэрэгт холбогдсон хүмүүсийг танихгүй гэж мэдүүлсэн. Аллагыг зохион байгуулсан гээд байгаа нөхөр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд энэ хэргийг шалгах ажиллагаа хууль бус болсон гэж гомдол гаргасан байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон учир энэ хэргийг задлахаас өөр арга байхгүй. Эдгээр асуудлаар төрийн гурван өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх гэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Сүүлийн үед иргэдийн шударга ёсны хүсэмжлэл цаг ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд “Эрдэнэт”-ийн “Стандарт” банктай үүсгэсэн асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах байдал үүсээд байна.

Үе үеийн парламентад нэр дэвшигчид баялагийн санг байгуулна гэдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хуримтлал үүсгэсэнгүй. Социализмийн үед эрэл хайгуул хийгдсэн зөвшилцөх замаар баялгийн сангаа байгуулж, том эдийн засгийн эргэлтийг бий болгох ёстой.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж гаргаад оронд нь орд газруудыг өмчилж авсан олон тохиолдол байгаа. Бодит үр дүнгээ өгнө гаргуулах зорилгоор шаардлага тавьж байгаа. Төр бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар гүйцэтгэх байгууллагад чиглэл өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар Цэц, УИХ, шүүх, иргэний танхим бүгд өөр шийдвэр гаргаад байгаа. Энэ болгоныг эцэслэж, олон түмний эргэлзээг тайлах ёстой. 

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хуулийн байгууллагын дарга нар тодорхой хугацаатай томилогддог. Өөрөө л хүсэлтээ өгөхгүй бол хуулийн хамгаалалттай. Эдгээр хүмүүсийг яаж чөлөөлөх юм бэ. Дахиад хууль санаачилж батлах юм уу? 

Х.Нямбаатар: 

-Прокурорын байгууллагын тухай хуульд Улсын Ерөнхий Прокурор жил бүр хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-д жилд нэгээс доошгүй удаа тайлагнах ёстой гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуульд ч мөн тийм заалт бий. Нэг хэрэг яагаад зургаан жил шийдэгдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг Их хурал хуулийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, тайлагнуулах замаар буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.

Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн асуудалд холбогдсон бүх хүн Монголд байгаа. Гэтэл ямар шалтгаанаар эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа юм шиг шийдэгдэхгүй удаад байгаа юм бэ. Үүнээс үүдэж дараагийн асуудал яригдана.

Түүнээс биш бид Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж УЕП-ыг чөлөөлж, АТГ-ын дараагийн даргыг нэр дэвшүүлэх гээгүй.    

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалт дээр та бүхэн эсрэг кноп дарсан. Ийм үйлдэл гаргачихаад прокурорыг чөлөөлөх ёстой гэж ярих нь ёс зүйд нийцэх үү?

Л.Болд: 

-ЖДҮХС-гийн асуудлыг бид шаардлагынхаа дөрөвт бичсэн. Ждү гэдэг зүйл гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг тогтоох шаардлагатай байна.

Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ. Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ждү авсан. Тэдэнд гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ.

Хэрэв ямар нэгэн шийдвэр гарсан бол бид Их хурал дээр том дайралт хийнэ. Гишүүн биш хүн гэмт хэрэгт холбогдоод шийтгэгддэг, гишүүн та яагаад хамгаалалтад байна вэ гэдгийг бид хатуу тавина. 

Гэтэл ЖДҮ-г зөвхөн Засгийн газрыг унагаах, Их хурлын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал болгоод байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү. Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэдэн төгрөгийн өрний асуудал байгаа вэ. Энэ талаар нарийн мэдээлэл байна уу? 

Ж.Батзандан:

-Байгалийн баялагын асуудал дээр ямар орд хэнд байгааг ард түмэн мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар өдөрт хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдэг нарийн мэдээлэл байхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрээр 160 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ мөнгөний хэмжээ өдөр бүр хүүгээр нэмэгдэж байгаа. Тухайн зээл авсан  аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг хурааж өрийг нь төлөх замаар шийдвэрлэх ёстой. Зээл авсан Ш.Батхүү болон тухайн үеийн Ерөнхий сайд байсан хүмүүсийн хөрөнгийг хурааж Эрдэнэтийн өрийг төлөх ёстой. 

-Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ? 

Х.Нямбаатар:

-НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр НИТХ хуралдана. 

Нэг зүйлийг тодруулж хэлье. УИХ-ын дарга асан М.Энхболдын охиныг шахаж хавчиж, албан тушаалаас нь чөлөөлөх гэж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Би СХД-ийн МАН-ын хорооны дарга. М.Энхболд даргын охин Хулан СХД-ийн МАН-ын хороонд гурван сонгуульт ажилтай. Тэр хүнийг би хувьдаа шахаагүй, өөрөө өргөдлөө өгөөгүй. Ажлаа хийгээд явж байгаа.  

Шаардлага: 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баярт (202.9.43.221)
    ЖДҮ бол албан тушаалаа урвуулан ашиглаж ѳѳртѳѳ давуу байдал олгосон хуйвалдаан авилгаар тѳрийн эрхийг авсан бусдын боломжийг дээрэмдсэн том гэмт хэрэг ард түмэн үүнийг ойлгохгүй гэж бодож тархи угааж байгаа бол Болд чи хол очиж хуц наад мэдрэл чинь солиорсон байна эмнэлэгт үзүүл
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
    • Сараа
      ЖДҮ бол жинхэнэ хууль бус үйл ажиллагаа, гэтэл юу гэсэн вэ энэ хэд чинь арай л оодорч байгаам биш үү
      2019 оны 02 сарын 15
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 13 цаг 18 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 13 цаг 32 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ
Top