x

Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэв.

Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт оролцох Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжууд бий болж байна. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан, та бүгдийн зүгээс шахаж шаарддаг цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, манай Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018, 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан тус тус 8.0 хувиар буюу нийтдээ 16.6 хувиар нэмэгдүүлэн тогтоолоо. Төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс 27.5 хувиар нэмэгдлээ.

Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин дунджаар 20.0 хувиар нэмэгдсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж тусгагдсан арга хэмжээг боловсрол, эрүүл мэндийн салбарт ажлын байрны үнэлгээ хийх замаар хийж гүйцэтгэлээ.

Засгийн газар дээрх шийдвэрүүдээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх 2 арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг өсгөв.

МҮЭХ, МАОЭНХ, Засгийн газрын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 2019 онд 320.0 мянган төгрөг, 2020 онд 420.0 мянган төгрөгөөр тогтоосон.Энэхүү арга хэмжээний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдон цалинжиж байгаа  100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгдлээ.

Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтөөс өндөр байна гэж олон нийт болон та бүхний зүгээс шүүмжилж байсан. Иймээс Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн өргөн мэдүүлснийг  2018 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт үндсэндээ биелж, 83.2 хувьтай байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийг эхлүүлэх саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирүүлсэнтэй холбоотойгоор “Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, Засгийн газраас баримтлах чиглэл болон талуудын саналыг тусган Улсын хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн түвшинд боловсруулах, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан бэлтгэл ажлууд хийгдэж байгааг Ерөнхий сайд ярилаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж, 2018 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын төлөөллийг оролцуулан ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцлыг эрхэмлэх нь чухал. Ойлголтуудаа нэгтгэж, хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд, нийгмийн хамгааллыг сайжруулах, Монгол Улсыг хөгжүүлэхэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой Засгийн газар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл санал, хүсэлтээ хэллээ. 

МЭҮ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Цалинг бодитой нэмлээ. Удахгүй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хэлэлцээрийг эхлүүлэх гэж байна гэлээ. Тэрбээр мөн Засгийн газар бүхий л шатанд сахилга, хариуцлагыг шаардаж ажиллаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Аймаг болон салбар хороодын төлөөлөл мөн санал хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайдаас хариулт авлаа.

Ерөнхий сайд тэдний асуултад хариулах үеэрээ,

-Монголын дайсан бол ажилгүйдэл. Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах. Засаг дарга нар орон нутагтаа биенес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэж, баялаг бүтээж байгаа болон үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих ёстой гэдгийг үүрэг болгосон гэлээ.

Олон тулгуурт эдийн засагтай болох, тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байна.

Засгийн газар хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хураахгүй, хувийн өмчид халдахгүй. Хувийн өмчийг, бизнес эрхлэж байгаа хүмүүсээ дэмжинэ. Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ ээ. Ажлын байр бий болгож байгаа иргэдээ талархан дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ард олон (66.181.176.228)
    ЖДV- гийн сангийн менгийг нь кабинетаараа хуваагаад туучихсан улс чинь яаж баялаг бvтээгчдийг дэмжиж тэдэнд есех дэвжихэд нь нэмэр болох вэ дээ , тэр худлаа амлалт байлаа гэж...
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 39 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 47 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 57 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 3 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 7 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 11 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 5 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 38 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 27 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top