x

Хэнтийн нөхөн сонгуулийн зардлыг МАН гаргах ёстой

Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн хөдөлмөрийн хөлс, мөнгө гэж бий. Ийм учраас УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд зарцуулах санхүүжилтэд иргэд бухимдалтай байна. Учир нь тус тойргоос сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний суудал нь онгойж үлдсэн билээ.

Нэг хүн биеэ зөв авч явж чадаагүй байхад иргэдийн төлсөн татварын мөнгийг түүний онгойсон суудалд зарцуулах нь буруу. УИХ-ын нөхөн сонгуулийн зардлыг өөрөөс нь гаргуулъя гэсэн санал цахим ертөнцөөр хөвөрч байна. Мөн хариуцлагагүй хүний нэр дэвшүүлсэн МАН нөхөн сонгуулийн мөнгийг гаргах ёстой гэсэн үзэл бодол ч гарсаар байгаа.

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүчингийн хэрэгт холбогдож суудал нь онгойж үлдсэн Д.Гантулгыг “Амаа олохгүй” магтаж байсан удаатай. Тухайлбал, тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар нэр дэвшигчдээ хэлэлцэж байхад Д.Гантулга их эрч хүчтэй, өөрийн гэсэн бодолтой залуу үеийн төлөөлөл гээд би дэмжсэн. Түүнийг зурагтаар ярилцлага өгч байхыг нь үзээд би алдаагүй юм байна гэж ойлгосон. Сүүлд нь хэд хэдэн хүнээс түүний талаар асуухад мундаг уран илтгэгч гэж надад хэлж миний бодлыг баталгаажуулсан... УИХ-д хэрэв ороод ирдэг юм бол хажуудаа суулгаж байгаад мэддэг чаддаг бүхнээ шингээнэ дээ...Биднийг явахын цагт залуучууд төрийн ачааг үүрч үлдэг” хэмээн ярьжээ.

Тэгэхээр МАН, хашир бурхи шиг гишүүд нь Д.Гантулгыг ийнхүү өндөр үнэлж УИХ-ын гишүүний мандат өвөртлүүлсэн байна. Тэгвэл МАН энэ хүнийхээ тарьсан балгийг үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн зардлыг гаргах учиртай гэж иргэдийн бухимдах нь аргагүй юм.

Цахим ертөнцөд “Нөхөн сонгуулийн зардал 287.6 сая төгрөг зарцуулах гэнэ. Энэ мөнгө бидний төлсөн татвар. Ийм үнэтэй бандаашны мөнгөний талыг нь болов өөрөөс нь гаргуулъя”, “Бандааш Гантулгын ёс зүйн алдаанаас онгойсон суудалд бас нэг өмбүү мөөрүүлэх гэж төсвөөс 287.6 сая төгрөг зарцуулах хэрэг үү. Хайран татварын мөнгө” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна.

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж буй. Хаврын чуулганаар батлагдах нь гарцаагүй байх. Тэгэхээр иргэдийн энэ саналыг Сонгуулийн тухай хууль оруулж болохгүй гэх зүйл алга. Өөрийн буруутай үйлдлээс гэмт хэрэгт холбогдож сонгосон тойргынхоо иргэдийг төлөөлөлгүй болгосон УИХ-ын гишүүн, ИХ-ын төлөөлөгчдөөс, сонгуульд нэр дэвшүүлсэн намаас нь нөхөн сонгуулийн зардлыг гаргадаг болъё.

Тэгвэл 2016 оноос хойш нөхөн болон дахин сонгуульд чамгүй мөнгө зарцуулжээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр 2016 оны сонгуулиас хойш орон нутгийн 84 тойрогт дахин болон нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн байна. Одоогоор 46 тойрогт нь сонгууль явуулаад буй аж. 2018 онд нөхөн болон дахин сонгуульд 220 сая төгрөг зарцуулахаар улсын төсөвт баталсан. Үүний 187 сая төгрөгийг нь зарцуулсан бөгөөд 40 сая төгрөг нь үлджээ. Эндээс үзэхэд монголчууд нөхөж, дахиж сонгуульдсаар ээлжит сонгуультай золгож байна. Харин энэ удаад УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах болов. Энэ сонгуулийн өртөг 287.6 сая төгрөг. Тэгэхээр сүүлийн хоёр жилд сонгуульд 474.6 сая төгрөг зарцуулж буй юм.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 39 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 47 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 57 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 3 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 7 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 11 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 5 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 38 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 7 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 12 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 15 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 19 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 24 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 33 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 55 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 27 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 48 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 55 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 9 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top