x

Ц.Элбэгдорж: Надаас юу ч олж чадахгүй, надад ард түмнээс нуух юм байхгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариуллаа. Уулзалтад Үндэсний шуудан, Өдрийн сонин, newspress.mn, baabar.mn, news.mn сайтын  сэтгүүлчид оролцлоо. Уулзалт ярилцлагын товч мэдээллийг хүргэж байна.

-Өнөөгийн үүссэн бүх асуудлын ард Ц.Элбэгдорж гэдэг хүн байна аа гэдэг. Энэ хүн МАНАН, шударга бусын хонгилыг үүсгэсэн гэдэг. Та харин яагаад чимээгүй байна вэ?

-Би Монголын уул уурхайг гартаа оруулсан, хууль хяналтынхныг базчихсан учраас дуугүй яваад байгаа юм биш. Хэрүүл маргаанд тайлбар хийгээд суух нь өөрөө цаг бардаг. Тэгээд ч өөрийгөө өмөөрөөд байгаа юм шиг харагдах учраас би дуугардаггүй юм.

-Таныг Ерөнхийлөгч байхад Монголд олон генерал төрсөн. Б.Хурц гэх мэтчилэн. Та энэ хүмүүст ямар үндэслэлээр цол өгсөн бэ? 

-Би Монгол Улсын хуулийн дагуу ажилласан. Б.Хурц юуны төлөө явсан юм, та нар түүхийг нь мэднэ шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Би ажилдаа эзэн болсон хүнийг л албан тушаалд томилсон, шагнасан. Б.Хурц улстөрчдийн муу булхайг мэддэг хүн, тиймээс улстөрчид энэ хүнээс эмээдэг.  

М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Х.Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Өөрт нь татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга таныг шалгуулахаар Ерөнхий прокурорт хандсан. Тэр талаар ямар бодолтой байна?

-170 хуудас материалаа нээлттэй болго. Надад ард түмнээс нуух юм байхгүй. Та нар тэр материалыг нь олоод нийтлэх хэрэгтэй. Х.Баттулга бол архаг хулгайчийн зан гаргаж байгаа. Надад л бүгдийг наах гээд байгаа. Бүх хулгайтай наах гэсэн чинь юу ч олдохгүй байгаа юм. Ийм учраас өөрийнхөө хэргийг надад тохох гээд байхгүй юу. Хар нүүрсийг авдаг хүн байвал өгөх хэрэгтэй. Х.Баттулга аюултай хүн, өөрийнхөө хулгайд хамжигч болгож татдаг. Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна.

-Таныг Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд өгсөн гэдэг?

-Эрдэнэтийн 49 хувь дээр, Тавантолгой дээр ийм баримт байна гээд надад үзүүл л дээ. Намайг таван жил харлуулсан. Та нар ч тэр таван жил харлуулсан хөөсийг л асууж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Та хоёр нэг үе найз нөхөр байсан гэдэг. Яагаад ийм муу болчихов?  

-Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь би нэр дэвших боломж олгож байлаа. 

Таван жилийн өмнө би Баттулгыг дуудаж уулзаад, "Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. Халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй" гэж хэлж байсан. Хэрэв Баттулга сайн ажил хийвэл би Ерөнхийлөгч гэж хэлнэ. Харин муу зүйл хийвэл "Баттулга аа" гэж ярих болно. Баттулга Ерөнхийлөгч болоод юу ч хийсэнгүй.  Амласан амлалтаа л биелүүлж, ард түмний өр зээл хөнгөрсөн үү? Би Баттулгын өр зээл л хөнгөрсөн гэж харж байгаа. 

Эрдэнэтийн 49 хувь гэж Монгол дотроо, тогоондоо ороод ирсэн юмыг магадгүй гадагш нь гаргах гэж байна. Би гадагш нь гаргуулахгүйн төлөө тэмцэнэ. 49 хувийг Монголд орж ирснийг л би дэмжсэн, тэрнээс би 49 хувьд ямар ч хамааралгүй. 

Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд "Орос ах наргүйгээр бид яах вэ?" гээд хийгээгүй. Баттулга Путинтай тийм найз юм бол Төмөр замын 50 хувийг аваад ир л дээ.  

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх асуудлаар таны байр суурь юу вэ? Та Ерөнхийлөгч байхдаа Монгол Улс төвийг сахина гэдэг байсан...

-Би ШХАБ-ын дээд түвшний 7 удаагийн уулзалтад оролцож байсан. ШХАБ-д элсэх ямар ч шалтгаан байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэврэнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй.

-Шударга бусын хонгил гэж юм Монголд бодитой байна уу?

-Надтай Ч.Сайханбилэгээс авахуулаад бүгд л итгэл үнэмшлээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олддоггүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил болгох гэж байгаа юм.

-Та Х.Тэмүүжингийн авч явсан эрх зүйн шинэчлэлийг яагаад зогсоосон юм бэ? Зогсоох улс төрийн шалтгаан байсан уу?

-Би 38 хууль санаачилсан. Энэ дотор хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх 12 хууль байгаа. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, та нар андуурч байна. Би харин ч дэмжсэн.

-"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд гэдэг хүн таныг Америкт суралцаад ирсний дараа гэртээ хэд хонуулсан гэж ярьсан. Та тийм хэцүү байдалд орсон юм уу? 

-Ганболд гэж айл байгаа байх. Би тэр хүний гэр, зочид буудалд нэг хонож үзээгүй. Корпорэйт гэж зочид буудалд нь нэг саун байдаг юм, би саунд орох дуртай, саунд нь орж байсан. Тэрийг л хэлсэн байх. 

-Таны төрсөн гэрийн бууринд хөшөө байдаг уу? 

-Тэрийг хандиваар, нутгийн хүмүүстэй хамтарч хийсэн юм. Сумандаа орон сууц бариулсан. Би төрсөн сумандаа сайн зүйл хийхийг л боддог. Элбэгдоржийн төрсөн нутаг өнгөтэй өөдтэй байвал сайхан биз дээ. 

-Таныг АТГ-аас дуудсан уу? 

-Дуудсан бол би яваад л очно.

-Таныг уран зургийн маш үнэ цэнэтэй цуглуулгатай гэдэг. Өндөр үнэтэй, ховор зургууд авлигын маш боловсон хэлбэр гэж үздэг шүү дээ?

-Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. 1989 онд би эхнэрийнхээ төрсөн өдрөөр уран зураг бэлэглэж байсан, 30-аад жил уран зураг цуглуулж байсан. Олон ч зурагтай болсон, бүгд Монголдоо байгаа. Би уран зургийн сайхан галерей байгуулах хүсэлтэй, тэр итгэл үнэмшилдээ үнэнч байгаа. 20 жилийн өмнө би “100 зураач, 100 зураг” гэж үзэсгэлэн гаргаж байсан. Миний цуглуулга дунд төсвийн мөнгөөр авсан нэг ч зураг байхгүй.

-АСЕМ-аар Монгол Улс маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан? 

-Одоо Монголд АСЕМ-ийг дахин зохион байгуулна гэвэл 100 жил хөөцөлдөөд ч чадахгүй. АСЕМ-ийг зохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс 10 тэрбумыг нь л зарцуулсан. АСЕМ-ийн зардлыг Монголын хувийн хэвшлийнхэн үүрч гарсан, хэвлэл мэдээллийнхэн үүрч гарсан. “АСЕМ сан”-д 500-гаад тэрбум төгрөг үлдсэн. Тэр санд аудит оруулсан. Тэнд үлдсэн 500 тэрбумын 200 саяар нь аудитын байгууллага тавилга авч тавьсан гэж би дуулсан. Би хэзээ ч тийм бузар гүтгэлэгт бууж өгөхгүй.

Х.Баттулгад ажлаа өгөөд гарахдаа "Хоёулаа олон уулзаад яах вэ. Арваннэгдүгээр нэг уулзья. Тэр болтол чи Ерөнхийлөгчийн ажлаа ерөнхийд нь мэдэрнэ. Тэр үедээ намайг дуудаарай" гэж хэлсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хийж байсан, хэлэх ярих зүйл байсан. Би уулзалт хийх нэг, хоёр санал тавьсан. Чимээгүй л байгаа. Элбэгдоржтой уулзаж, гар баривал муухай харагдана гэж бодоод байгаа юм байлгүй. Ер нь бол Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахиад Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана.

Ард түмэн надад олон асуулт тавьж байна. Энэ бүхэнд би дахин хариулт өгч, шууд ярилцлага хийж байх болно. Ярих зүйлээ ярьж байх болно оо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (124.158.126.197)
    Elbegdorj ajilaa sain hiiseen...battulgiig toiron hureelegchid bol bilivsrolgui hulgaichid shuu fee
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Хэрүүлч өвгөн (66.181.160.24)
    За энэ Элбэгдорж гэгч бие хүн үнэнээ л хэлэх шиг боллоо. Төрийн хутгуурууд Элбэгдоржийг оролдоод байгаа нь үнэн бололтой.
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • АРД (66.181.160.38)
    Ил цагаан дээрэм тонуул аллаг хийчихдэг хүнд угаасаа ард түмнээс нуух юм байхгүйлдэ
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.21.135)
    Элбэгдоржоо албан ёсны баримт, ард түмний нүд ,аль аль нь байгаашдээ
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.12.7)
    Та нар боль ёстой тойрон хүрээлэгчид.Монгол Улсын хөгжилд юу хийв?ямар үйлдвэр барив ,харин авилга хээл хахууль хууль бус томилгоо ,бас Утаа гээд баахан мөнгө ямар ч үр дүнгүй.ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙЛӨГЧ.Ийм ерөнхийлөгчтөй байсан ньхамгийн харамсалтай Том алдаа Байсан шүү.
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Ayuka (88.238.240.8)
    Ёрөнхийлөгчийн ажлаа элбэгдорж ёрөнхийлөгч их сайн хийсэн.бүх үёийн ёрөнхийлөгчөөс хамгийн шилдэг нь байсан шүү.
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Bolor (174.214.20.7)
    SanFrancisco khotiin gallerygiin khun America khun tanai eronkhiilogch ikh bayn khun bnalee . Manai galleries ees Pablo Picassogiin Jijig zuragiig $ 90,000 khedeer shuud cashaar tolood avsan . Gej Khelej bsan SanFrancisco giin
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • bm (122.201.22.87)
    hamgiin sain erunhiilugch bsan. erunhiilugchiin hiij boloh buh sain zuiliig hiisen
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Элбэг амт аа (202.184.130.193)
    Айдас хvйдэстэй байна уу хаха
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Элбэг амтай сда (202.184.130.193)
    Vхэхдээ vхэр буугаа тавина гэдэг шиг айж байна уу ? Баттулга харин ч энэмуу холбоо сvлжээтэй мафижсан гаруудтай тэмцээд байна Баяр хvргэе
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.45.4)
    Чи хулгайч. Баттулга хулгай хийсэн ч бага. Улс орноо хүн сэтгэлээр болгож бна. Эрдийзийг шоронд хийгээч. Энхбаярыг яаж байлаа. Одоо ээлж нь болж. Шоронгоо ч гоё шинээр барьсан. Мэдэж байжээ хө хө
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Olon (202.126.89.97)
    Mundag ndag bichjee
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Би (58.140.113.108)
    Зайлаачээ новшоо хэлэх ч муу үг алга
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Иргэн (103.229.121.12)
    Хүзүүгүй хулгайч Чи түргэн үхэж далд ор...
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (219.250.75.94)
    хурцаар баахан шантааж хиих матёриал цуглуулсан . ТЕГ ЫГ АШИГЛАЖ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • сараа (64.119.27.29)
    хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн гэж их сайн хариулт өгч байна би ерөнхийлөгч байхдаа их зүйл хийсэн гэж боддог
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Bbhj (202.9.42.140)
    Nowshiin ats
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.109.147)
    sain hun shuu
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 50 мин АНУ дэмжиж, НҮБ-ын АЗ-ийн дөрвөн гишүүн Израилын Газын зурвасыг эзлэх төлөвлөгөөг буруушаав 1 цаг 51 мин Оюутан цэргүүд Ховд аймагт тангараг өргөлөө 1 цаг 52 мин Туркийн баруун хойдод 6.1 магнитудын газар хөдлөлт болж нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтэв 1 цаг 52 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2025 оны 8 дугаар сарын 12-26-нд явагдана 1 цаг 53 мин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 8 дугаар сарын 22-24-нд зохион байгуулагдана 1 цаг 54 мин Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд засвар хийнэ 1 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 1 цаг 58 мин Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амийг аварчээ 2025-08-08 Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 2025-08-08 “Алтан бөмбөг” шагналд Английн таван хөлбөмбөгчин бүсгүй нэр дэвшжээ 2025-08-08 Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн баяр эхэллээ 2025-08-08 XVIII-XX зууны үеийн ховор эд, өлгийн зүйлсийг багтаасан үзэсгэлэн дэлгэгдлээ 2025-08-08 Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа 2025-08-08 Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг Англи хэлний вакум сургалтад хамруулна 2025-08-08 Хүй долоон худагт 540 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна 2025-08-08 Хотын дарга Х.Нямбаатар олон улсын олимпиадаас медаль хүртсэн 20 сурагч, нэг багшийг урамшууллаа 2025-08-08 Трамп Intel-ийн гүйцэтгэх захирлыг Хятадтай холбоотой гэх үндэслэлээр нэн даруй огцрохыг шаардлаа 2025-08-08 Шотландын “том магс” ханей: Өөрийн хүчээр шударга ёс тогтоогчоос хар тамхины бүлэглэлийн толгойлогч болсон нь 2025-08-08 Израилийн Газа хотыг эзлэх төлөвлөгөө олон улсын шүүмжлэлд өртөв 2025-08-08
iИх уншсан
Зууны шилдэг “нийллэг” Ажил эрхлэлт, дундаж цалин, ажилгүйдэл Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... Улаанбаатар хотын 5000 өрх хийн халаалтад шилжинэ Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий рүү төмөр зам салбарлаж... Олборлолтод тулгуурласан түлш дэлхийн хэт халалтыг улам өдөө... Везувийн дэлбэрэлтийн дараа Помпейд амьдрал үргэлжилсэн байж... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Улсын хэмжээнд дөрвөн түймэртэй байна Улаанбаатарт үер, бохир усны асуудлыг шийдэх төсөл хэрэгжиж ... Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл маргаашаас эхэлнэ
Top