x

Нэрт найрагчийн амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэх "ИШЛЭЛҮҮД"

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний их соён гэгээрүүлэгч, тэргүүн найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсныг өчигдөр сүүлчийн замд нь үдэж, төрсөн нутаг Баян-Өнжүүлд нь хөдөөлүүллээ. 

Нэрт найрагчийн олон арвин бүтээл туурвилаас амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэн өгүүлэх үнэ цэнэтэй "ИШЛЭЛ"-үүдийг хүргэж байна. 

1. Хүний чанарыг он цаг шалгадаг юм.

2. Хүн эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн. Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан.

3. Би удаан бодоод, тархиндаа илжрүүлж байж бичдэг. Баавгай хоолоо шороонд булж иддэг юм гэнэ лээ, тэрэн шиг.

4. Дээх нь жаахан өвдсөн. Өвдөж ядрахын цагт хүн улам ихийг боддог юм байна.

5. Улс төр гэдэг өөрийгөө бодсон хүмүүст их амттай юм шиг байгаа юм. Өрөөлийг гэдэг хүнд гашуун юм шиг байгаа юм.

6. Шинэчлэлийн хариуг би цэрэгт явсан хүүгээ хүлээхтэй адил хүлээдэг. Хэчнээн жил ч хүлээв дээ, ерөөсөө хариу ирэхгүй л байна…

7. Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй

8. Чулуу хүртэл сүүдэртэй, шоргоолж хүртэл сүүдэртэй байдаг. Энэ хорвоод чинь сүүдэргүй улсууд байхгүй

9. Яруу найрагчдыг хүний сэтгэлийн эмзэг бүхнийг түүж ярьдаг улс гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө тийм эмзэгхэн, тийм мэдрэмтгий юм.

10. Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр дараа нь эхэлдэг.

11. Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах чухал.

12. Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр.

13. Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын уулзвар. 

14. Ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлхсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг барилдахуй чанараараа тийм гайхалтай.

15. Үхэл гэдэг зөгнөөд, дуудаад, даллаад байхад ирдэг эд биш. Түлхээд байхад явдаг ч эд биш. Зүй зохисоороо л ирнэ. Өглөө болгон үхлийн тухай бодож бай гэдэг үгийг би баримталдаг. Хүн хийж байгаа аливаа ажлынхаа төгсгөлийг бодоогүйгээр эхэлдэггүй биз дээ.

16. Би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг.

17. Хүн юу сонсож өсч, өндийнө тэр л жамаар явна. 

18. Хатуу үг гэдэг бол бие исгэдэггүй ч, сэтгэл исгэдэг айхтар хурц хутга.

19. Эцэг, эх хоёрын дундаас ҮР төрдөг шиг уламжлал, шинэчлэл хоёрын дундаас яруу найраг төрдөг.

20. Он цаг өөрөө бүхнээ нэвсийтэл дагуулаад ирдэг. Он цагаа өөрөө найрагчтайгаа ирдэг байх.

21. Улс орон, эх дэлхийн итгэлийн төвийг эр хүн, сэтгэлийн төвийг эм хүн авч явдаг.

22. Ертөнцийн туйлын үнэн бол гашуун бөгөөд хатуу. Үнэн үг гэдэг үхэл шиг хатуу байх ёстой.

Боржигоны бор тал 

Санаа алдахад 
Эхийн сүү тагнайд амтагдаж 
Салхины үзүүр залгихад 
Агь хоолойд аргасан 
Боржигины бор тал минь 

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог 
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь 
Таанын цагаан толгойноос өөр 
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь 
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл 
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь 
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь 
Торго шиг зөөлөн байсан чи 
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж 
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад 
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг 
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи 
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд 
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг 
Ботго нь үхсэн ингэний 
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг 
Чи л залгиж зовлонг нь хугасалж 
Чинэсэн хөхийг нь амирлуулсан 
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг 
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн 
Чиний шарх 
Зүрхний шархнаас хождож анина тал минь 
Тугалын бэлчээрээс эхлэн 
Тоглоом дэлгэсэндээ чи 
Намайг эрх болгосон 
Туулсан зуунуудын гашуун сургамжийг 
Хэлж зүрхлээгүйдээ чи 
Намайг гэнэн болгосон 
Газрын нүдэн булгийн чинь 
Хад цоолсон догшин цамнаа 
Намайг эрэмгий болгосон 
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой 
Хөх галын чинь урт улаан дөл 
Намайг бадрангуй болгосон 
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр 
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу 
Намайг уяхан болгосон 
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн 
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл 
Намайг хүн болгосон 
Байдуу мянганы уулсаа дууриан 
Толгойд буурад сууж 
Багадаа хөхсөн эхийн сүү 
Гадагшлахын цагт 
Шүлгээ би чам дээрээ 
Хүн улуу шиг орхиод 
Сүүдрээ дарж унахдаа 
Элгий чинь цөмлөн шингэнэ 
Боржигины бор тал минь

Ум сайн амгалан болтугай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top