Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украинд үзүүлэх тусламжид хориг тавьсантай холбогдуулан Европын Комисс “Security Action for Europe” (SAFE) батлан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Унгарт олгох зээлийн төлөвлөгөөг батлахаа хойшлуулсан тухай Польшийн “RMF24” радио мэдээлжээ.
Европын Комисс мэдэгдэхдээ, Унгараас ирүүлсэн 16 тэрбум еврогийн зээлийн хүсэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд төлөвлөгөө бэлэн болмогц батална гэжээ. Тус комисс уг зээлийг олгох сонирхолгүй байгаа бөгөөд энэ нь В.Орбан “хамтран ажиллах зарчмыг зөрчиж”, Украинд үзүүлэх санхүүжилтийг хааж байгаатай холбоотой гэж Брюссель дэх дипломат эх сурвалжууд RMF24-д мэдээлсэн байна.
Европын Комисс дөрөвдүгээр сард болох Унгарын парламентын сонгуулиас өмнө SAFE хөтөлбөрийн (ЕХ-ны орнуудын батлан хамгаалах чадавхыг богино хугацаанд бэхжүүлэхэд чиглэсэн) хүрээнд тавьсан Будапештийн хүсэлтийг царцаахаар бүр хоёрдугаар сард төлөвлөж байжээ. Учир нь Европын Холбооны /ЕХ/ эрх баригчид Унгарын засгийн газар солигдож магадгүй гэж найдаж байгаа аж.



