x

Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Улаан загалмайн нийгэмлэгээс Монголын улаан загалмайн нийгэмлэгт 200 мянган юанийн хандивыг хүлээлгэн өглөө.

Энэхүү хандивыг зудын гамшигт өртсөн малчдад илгээх юм. Хандив гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй албаныхан оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ “ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийг төлөөлөн Монголын Улаан загалмай нийгэмлэгт 200 мянган юанийн хандивыг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатарт мэдрээгүй боловч Монголын зарим аймаг, суманд огцом хүйтэрч, хэд хэдэн удаагийн хүчтэй цасан шуурга тохиож, тухайн орон нутгийн малчдын аж амьдралд тодорхой хүндрэлд тулгарсан. Өвөрмонголын Улаан загалмай нийгэмлэг тухайн нөхцөл байдлыг мэдсэн даруй Монголын Улаан загалмай нийгэмлэгийн авран туслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлт нь илэрхийлсэн юм. Хятадын тал  Монголын бүс нутаг бүрд тулгараад буй сорилтуудыг даван туулахад боломжоороо туслахад бэлэн. Бидний хэрэгжүүлсэн олон төсөл Монголын Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэй ажиллагаа, хүчин чармайлттай салшгүй холбоотой. Тухайлбал, “Бүс ба Зам-Гэрэлт аялал”, “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” буюу хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр зэргийг дурдаж болно” гэв.

Харин МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Өнгөрсөн өвөл өмнөх хоёр жилтэй харьцуулахад харьцангуй гайгүй байлаа. Гэхдээ 50 гаруй сум цагаан зудтай өвөлжсөн. Цагаан сарын дараа хүчтэй цасан болон шороон шуурга болсноос үүдэн олон малчин их, бага хэмжээний хохирол амсав. Манай байгууллагын гол үүрэг нь байгалийн гамшгаас үүдэлтэй хохирсон малчдад туслахад онцгой анхаардаг. Тиймээс зуд болон хаврын гамшгаар малаа алдсан иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа ид үргэлжилж байна. Бидний Олон улсын Улаан хавирган сар холбоо, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, түүний Өвөрмонгол дахь салбар хороо хамгийн түрүүнд тусалдаг. Нэг малчин өрхөд 660 мянган төгрөгийг “Хаан” банкаар дамжуулан олгохоос гадна малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багцын тусламж олгож байна. Хүмүүнлэгийн тусламжийг олгосны дараа цаг үеэ олсон болон үр дүн гарсан эсэхийг тайлагнана. Манай орны хувьд хавар нь өвлөөсөө хүнд. Цаг агаар орчим өөрчлөгдөх, хүчтэй цасан шуурга шуурахаас эхлээд малчдыг зутраадаг. Үүнд хамгийн түрүүнд Хятадын Улаан загалмайн нийгэмлэг тусламжийн гараа сунгадагт баярлаж байна. Өнгөрсөн өвөл эрс хүйтэрснийг онцлох нь зүйтэй” хэмээн ярилаа.

ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн 200 мянган юанийн хандивыг Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагт байгалийн гамшигт малаа алдсан иргэдэд хуваан олгох юм байна. Хоёр жилийн өмнө БНХАУ болон ӨМӨЗО-оос ирүүлсэн тусламжийг 700 гаруй малчинд хүргэж байжээ. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс удахгүй Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, малчдад тусламж хүргэхээр явах гэж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top