x

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад удирдлага болон яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтлаа. Сайдын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн ирж, ажлын амжилт хүслээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Би улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хувь хүний хувьд улс төрийн шийдвэр гаргаж тодорхой хугацааг өнгөрөөсөн. Ямар нэг байдлаар ажлаа хийснээс ажлаа өгч байгаа зүйл биш. Нөхрийг бодсон монгол хүний жудгаар ажлаа өгсөн. Ё.Баатарбилэг сайдад хамт олноо халуун дулаанаар танилцуулан үлдээх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Жил гаруйн хугацаанд бид боловсролын салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан” гээд шинэ сайдад ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг би та бүхнээс хүсэх болно. Салбар бүхэнд асуудал бий. Энэ бүхнийг харж чиглүүлж ажиллах болно. Би нээлттэй, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Амжилтаа ахиулж салбараа хамтдаа өөд нь татахад сэтгэл зүтгэл гарган ажиллахыг хүсье” гэлээ. 

Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ. 

Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, төрийн албанд 20-иод жил ажилласан туршлагатай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 55 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 3 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 13 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 23 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 27 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 54 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 23 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 28 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 31 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 35 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 40 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 49 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 11 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 4 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 11 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top