x

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: Салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан томилогдсон. Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатараас тамгаа хүлээн авч, 2019 оны хоёрдугаар сарын 2-ноос эхлэн үүрэгт ажилдаа оржээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар шинээр томилогдсон сайд Б.Энх-Амгаланд ажлын амжилт хүсээд зам, тээврийн салбар дахь мянга мянган ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхний өмнөөс халуун талархал илэрхийллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗТХ яамны дэд сайд Л.Халтар тэргүүтэй газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч, зам, тээврийн салбарын хөгжлийг амжилтаар түүчээлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

  • 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
  • 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
  • 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
  • 1999-2003 онд "World Trans” ХХК
  • 2003-2005 онд "Улаан бутан” ХХК
  • 2005-2008 онд "Таван-Эрдэнэ” ХХК
  • 2008-2016 онд "Мишээл групп” ХХК
  • 2008-2016 онд НИТХ
  • 2015-2016 онд "Мишээл экспо”
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.229.123.105)
    гадаад харилцааны хүн биздээ. талбай дээр орилсон шагнал уу. Эд нарыг бүгдийг нь зайлуулбал таарна
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 25 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 58 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 8 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top