x

Н.Энхбаяр: М.Энхболдыг өөрчлөөд тайвширна гэж байхгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "М.Энхболд бол сахал Д.Эрдэнэбилэгийн гарын хүн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцаан авах хэрэгтэй. “Саус Гоби Сэндс”-ийн ард “сахал” Эрдэнэбилэг байдаг нь үнэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн “Монголын төрийн томилгоог Сингапурт очиж хийдэг” гэдэг үнэн шүү дээ. Түүнийх нь золиос болсон хүн нь бий. Зөвхөн М.Энхболдыг өөрчлөөд тайвширна гэж байхгүй. Эдийн засгийн сууриар нь өөрчлөхгүйгээр МАНАН устахгүй. Улсыг хохиролгүй болгож байж МАНАН-г устгана. Намрын чуулган ерөөсөө хуралдсангүй. Тийм учраас чуулганыг завсарлуулах хэрэг байхгүй. УИХ, Засгийн газрын шийдвэр гарахад болно. “Эрдэнэт”-ийн 49%-ийг 24 настай охины нэр дээр шилжүүлэх гэж байгаа нь үнэн, тиймээс цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна" гэв.

УИХ, Засгийн газарт Сануулан шаардах бичиг бүрэн эхээрээ:

Сүүлийн үед төр засгийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа доголдон тасалдаж, олон түмний дунд нэр нүүрээ алдсан МАН+АН-ыг арилган устгах тэмцэл ширүүсэж, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа

Энэхүү Сануулан шаардах бичигт нэгдэн гарын үсгээ зурсан улс төрийн намууд олон жилийн өмнө “Стандарт бус Засгийн газар” нэртэйгээр МАН+АН хэмээх хууль бус аюулт үзэгдэл үүссэнийг олон түмэнд анхааруулан сэрэмжлүүлж, түүний эсрэг тууштай тэмцэж ирснийг сануулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.
МАН+АН хэмээх аюултай үзэгдэлтэй тэмцэх нь амаргүй бөгөөд амь бөхтэй оршсоор байгаа энэхүү бүтцийг устган арилгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь өөрчилснөөр тайвширч болохгүй. Тэгвээс олон түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхааруулж байна.

Тийм учир энэхүү Сануулан шаардах бичигт гарын үсэг зурсан улс төрийн намууд МАН+АН хэмээх аюулт үзэгдлийг устган арилгах тэмцэл талаар болох бодит аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул шударга ёсыг ус агаар мэт хүсэн хүлээж байгаа ард түмэн өнгөрсөн жилүүдэд МАН+АН-гийн тарьсан балагийн хор хохирлыг богино хугацаанд арилгах ажлыг цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэхийг одоогийн эрх баригчдаас шаардаж байгаатай санал нэгдэн дэмжиж, өнөөгийн УИХ, Засгийн газарт дараах асуудлыг сануулж. тэдгээрийг нэн даруй шийдвэрлэхийг хариуцлагатайгаар шаардаж байна. Үүнд:

1. “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 51 хувийг барьцаалан хууль бус аргаар их хэмжээний зээл аван завшиж, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.

2.   “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бус аргаар авч луйвардсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, улсын мэдэлд авах.

3.    Төмөртэй, Хустай, Баянголын төмрийн хүдрийн ордууд, Таван толгойн коксжих нүүрсний ордын хувийн болон орон нутгийн өмчид байгаа бэсрэг Ордууд,  Цагаан суваргын зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Шивээ овоогийн нүүрсний орд зэрэг улсын төсвөөр хайгуул хийн олж тогтоосон ашигт малтмалын ордуудыг төрийн өмчид шилжүүлэн авч ард түмний мэдэлд өгөх.

4.   Монгол Улсын түүх, соёлын салшгүй чухал хэсэг болох өвөг дээдсийн маань булш бунхан байрлаж буй Ноён уулын лицензийг цуцлан, тэнд ашигт малтмалын олборлолт явуулахыг хориглох

5.   Монголын талд ашиггүй “Оюу толгой”-н ХОГ-г хүчингүй болгож, тус ордыг ард түмний мэдэлд өгөх,

6.   ‘Үнэ тогтворжуулах хөтөлбөр’-ийн нэрээр зарцуулсан 3.0 их наяд төгрөгийн тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.

7.  ”Чингис”, “Самурай” боондуудын эарцуулалтыг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.

8.   “ACEM'-ийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад Монголын талаас гаргасан их хэмжээний мөнгө хөрөнгийн зарцуулалтын тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох.

9.   29 тусгай сангийн үйл ажиллагааны санхүүгийн тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.

10. ЖДҮХС-аас төрийн албан тушаалтнууд, тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүд зээл авсныг цуцалж, зэзлийг нэн даруй буцаан төлүүлж, тэдэнд хариуцлага хүлээлгэх.

11. Банкны зээлийн хүүг ЖДҮХС-ийн зээлийн хүүгийн хэмжээтэй адил буюу жилийн 3.0 хувиас илүүгүй болгох
зэрэг болно.

Эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд цаг хугацаа болон менгө хөрөнгө шаардагдахгүй бөгөөд гагцхүү улс төрийн эр зориг, ард түмнийхээ төлөө гэсэн ухамсар байхад хангалттай гэж үзэж байна

МАН+АН-тай тэмцэж, арилган устгахыг зорьж байгаагаа зарласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд хэлсэн үгэндээ эзэн болж, ард түмний зүй ёсны дургүйцэл бухимдлыг төрүүлсэн дээрх асуудлыг УИХ-ын Намрын чуулганыг завсарлуулалгүйгээр нэн даруй шийдвэрлэхийг сануулан шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.223)
    Толық
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.36.160)
    Энхболд бол Энхбаярыг дагаж гарч ирсэн хүн.Өөрөөр хэлвэл түүний шавь.Энхболд нэг удаа хэлэхдээ Энхбаяраас их зүйл сурсан гэсэн.Сурсан зүйл нь хүзүүгий эь ороогоод лай боллоодоо. Энхбаяр монголд хээл хахуулын асуудлыг маш сайн хөгжүүлж ард түмнээсээ авилгалын эцэг гэсэн том нэр хүр тэж хугацаанаасаа өмнө ерөнхийлөгчийн суудлаас зайлуулагдсан.Одоо ч гэсэн түүний лав суулгасан авилгалын үрийг хойч үе нь арилгаж чадахгүй шаналж байна. Энхболд харин энэ аргыг нийслэлд амжилттай хэрэгжүүлснээр бид явах замгүй зогсох зогсоолгүй загаалах цэцэрлэг саадгүй,сургууль цэцэрлэгийн газарт барилга баригдсан,утаандаа хахаж цацсан,үхэж үрэгдсэн байдалтай юун жаргалтай Улаанбаатарчууд бид тарчилж байгааг сануулъя.
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
    • hvzvvgvi hujaa umdunduu shees aldaad vhlee yu . udahgvi chamaig boldong chini zasnaa
      2019 оны 02 сарын 01
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 26 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 59 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 10 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top