x

З.Энхболд: О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн гэж цуурхал тараахаа боль

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан болж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг танилцуулах, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, БСШУС сайд Ц.Цогзолмаа, ЗТХ сайд Я.Содбаатрыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэх юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд сонгогдсоноос хойш хийсэн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Үүний дараа тайлантай холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлантай холбогдуулан дараах зүйлүүдийг асуув. Тэрбээр “Утаа бууруулах хамгийн зөв шийдэл бол орон сууцжуулах. Ерөнхийлөгч ипотекийн зээлийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. 

Түүнчлэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал прокурорын байгууллагаас оруулж ирсэн. Тэдгээрт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсангүй вэ. 

Мөн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амлаж байсан. Энэ амлалт нь хэвээрээ юу гэдэгт тодорхой хариулт өгөөч. 23 настай залуу Алтангадас одон авч байхад 23 жил төрд ажилласан хүн төрийн шагнал авч чадахгүй байна. Шагналтыг сугалаагаар өгдөг болгох юм уу” гэв. 

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “О.Баасанхүү нэг хуудас тайлан уншаагүй ярьж байна. Түүнээс биш ипотекийн талаар юу гэж бодож байна гэдэгт нь би хариулах боломжгүй. Хүүхдийн мөнгө зэрэг дөрвөн асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж аваагүй. Бүх асуудал дээр хориг тавиад байх бодолгүй байгаа. 

О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн гэж цуурхал тараахаа одоо боль. Иргэддээ ногдол ашиг хуваарилж, авсан ногдол ашгаараа зээлээ дарах эсэх нь иргэдийн сонголт болно.

Ерөнхийлөгч ямар нэгэн зээл тэглэх талаар бодоогүй. Тийм хуулийн заалт ч байхгүй. Би шагнал шийдэж өгнө гэж өргөдөл авдагаа гишүүд болих хэрэгтэй. Гишүүн хүнээ тодорхойлоод тэрийг нь өгдөг журам байхгүй” гэсэн хариулт өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.103)
    Ахмадууд ноогдол ашиг авахгүй.эх орны хишиг гээд бүгдээрээ нэг сая төгрөгөө аваад хүртсэн биздээ.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.43.100)
    ингээд л Монгол ялж байгаа юмдаа
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • ёё (103.229.122.57)
    Жонхуу өр тэглэнэ гэсэн амлалт өгсөнөөр ерөнхийлөгч болсон. Амлалтаа биелүүлэхгүй бол 2021 оны сонгуулиар онхолдуулна шүү.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • Иргэн
      Аваад гударсан зээлээ өөрөө төлөхгүй юу. Юун горьдцын
      2019 оны 01 сарын 31
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 27 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 0 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top