x

УИХ-ын даргад горилогсод

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх сурагтай зэрэгцэн, дараагийн даргаар хэнийг сонгох талаарх таамаг улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд яригдах болсон. Хуулийн дагуу УИХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-д оруулах ёстой. Харин эцсийн шийдвэрийг гаргах УИХ-ын гишүүдийн зүгээс МАНАН-д байгаагүй хүнийг томилох нь зохимжтой гэдгийг хэлж байгаа. Хэдийгээр тэдний энэ шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй ч УИХ-ын найман гишүүний нэр дараагийн даргад яригдаж байна.

Тэдний нэг болох Шадар сайд Ө.Энхтүвшин 2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан УИХ-д дөрвөн удаа сонгогдсон ахмад, туршлагатай гишүүдийн нэг. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хамгийн боломжтой хувилбар гэж ярьж байсан. Гэвч хуульчид түүнийг УИХ-ын дарга болох боломжгүй хэмээн мэдээлээд буй. Учир нь тэрбээр 2004-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр огцорч байжээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар томилох нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн тайлбарлаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хувьд ч улс төрийн туршлагатай, тулхтай гэгддэг гишүүдийн нэг. Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий.

Харин саяхан болсон Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг түүнийг УИХ-ын дарга болох замд саад болох бололтой. Парламентад долоо дахь удаагаа сууж, Үндсэн хууль батлалцаж явсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд бас л байж болох хувилбар. Харин тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “27 жил хуримтлагдсан асуудлаа эргэн харж, хууль эрх зүйн орчин ялангуяа төрийн тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байгаа учир түүнд нь нэмэр болохоор энэ парламентад орж ирсэн 76 гишүүний нэг” хэмээн өөрийгөө тодорхойлсон.

Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр хүчтэй яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж, тэр дундаа Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсыг гадаад дотоодод төлөөлөх чадвартай хүн гэж харж болно. Залуу гишүүдийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр таамаглагдаж байгаа.

Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь парламентад анх удаа сонгогдож байгаа ч МАН-ын даргын сунгаанд өрсөлдөж, УИХ-ын даргыг огцруулах тэмцэлд гар бие оролцсон “амбиц”-тай нэгэн гэгдэж буй. Ямартай ч дараагийн УИХ-ын даргын суудалд эдгээр гишүүн горилж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл зөвшилцөж чадвал өнөөдөр ч шинэ УИХ-ын даргатай болох боломжтой.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (51.15.79.174)
    хилийн цэрэг хил давсан ноцтой асуудал гарсан хууль зүйн сайд огцрох ёстой
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 55 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 3 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 13 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 23 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 27 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 54 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 23 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 28 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 31 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 35 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 40 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 49 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 11 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 4 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 10 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top