x

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсад хэрэгжиж байгаа Олон улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийн талаар болон ирэх хоёр жилийн хугацаанд хийх ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Б.Чойжилсүрэн ноён Берт Хофмантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,2 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд өдгөө +6 орчим хувь болтлоо сайжирсан байна. Валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Нүүрс, зэс, алт, жонш зэрэг уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Мөн олон улсын санхүүгийн зах зээлд бондуудыг амжилттай гаргахад Дэлхийн банкны шууд болон шууд бус дэмжлэг чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцолсон. Цаашид эдийн засгийн эрсдэлд суурилсан бодлого, экспортод чиглэсэн шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа учир энэ тал дээр Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал Берт Хофман, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад  макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой” гээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол Улс гадаад санхүүжилт авах хэрэгцээ шаардлага багассан гэдгийг тэмдэглэсэн юм.

Тэрбээр,  тэтгэврийн сангийн шинэчлэл, нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох, зорилтот бүлэгт нь чиглүүлэх бодлого дутагдаж байна. Зөв шийдлийг олж чадвал төсөвт үүсэх ачаалал багасаж, татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай зарцуулагдана. Дэлхийн банкнаас өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан цаашид гурван чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Нэгдүгээрт, төрийн удирдлагыг бэхжүүлж, эдийн засгийн засаглалын ил тод байдлыг сайжруулах, Хоёрдугаарт, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийг солонгоруулах, Гуравдугаарт, Хүний хөгжил, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг чиглэлд ажиллана гэв.

Ноён Берт Хофман энэ удаагийн уулзалт Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирлын хувьд сүүлийн ажлын айчлал болж байгааг хэлээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд талархсанаа илэрхийлэв.

Б.Чойжилсүрэн ноён Берт Хофманд олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жийн Паскал Нгану, Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан ахлах мэргэжилтэн Николас Вон Дэр Голц болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top