x

Д.Сарангэрэл: Ё.Баатарбилэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлал гуйх ёстой!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Дарга цэрэг, албан тушаал ярихаараа цугладаг шигээ цуглаж, ажилаа хиймээр байна. Гадуур томуугийн халдвар их байна, халдварын улмаас хүүхдүүд олон тоогоор эндэж байна. Цэрэг бурхан боллоо. Нийгэмд асар их хариуцлагагүй зүйлс болж байна, энэ асуудлуудад анхаарал хандуулах байх гэж найдаж байна" гэлээ.

Ё.Баатарбилэг гишүүнийг эрүүл мэндийн салбарт томуугийн дэгдэлт их байгаа талаар байр сууриа илэрхийлсний дараа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл үг хэлж, мэдээлэл өгөв.

Тэрбээр "Би улстөрийн асуудалд эрүүл мэндийн салбар, хүүхдүүдийг хутгаж байгаад үнэнхүү дургүйцэж байна. ЖДҮ-ий н зээл 950 сая, нас барсан хүүхэд 950 гэж сошил орчинд тарсан. Хэрвээ томуу, томуу төст өвчнөөр хүүхэд олноороо эндсэн бол Эрүүл мэндийн салбар нуухгүй, тийм эрх байхгүй. Одоогийн байдлаар H1N1 вирусийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. Үүнийг нэн сайн гэж бодож байна. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байна. Өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Агаарын бохирдлыг бууруулахад 500 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ лээ. Ганц сайжруулсан түлшний үйлдвэр, хүүхдүүддээ хүрэлцээтэй ортой эмнэлэг барьчихгүй дээ. Үүний дараа бол улстөр хийж болж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой.

Өнөөдрийн байдлаар H1N1 вирусийн улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан.

Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг улстөржилтөнд бүү оруул, тэр тусмаа хойч ирээдүй болсон хүүхдүүдийг бохир улстөртэй бүү хутга." гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.213)
    ЭНЭ СЭТГҮҮЛЧ ЭРҮҮЛ МЭНДИЙГ СҮЙТГЭЖ ДУУСЛАА ЗАЙЛУУЛААЧ.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 52 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 0 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 10 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 16 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 20 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 24 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 18 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 51 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 1 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top