x

ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтаар байнгийн хорооны гишүүдийн санал тэнцлээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын дарга М.Энхболд: Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудалд намайг холбоотой юу гэж байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийг хувьчиллаа гэж мэдэгдэж байсан.

Би 49 болон 51 хувийг аль алиныг нь шалгах гэсэн байр суурьтай байгаа. Эрдэнэт үйлдвэрийг Сингапурын компанид зарах гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнийг надтай холбож, энэ асуудлыг шийдэгдтэл ажлаа өгөхгүй байна гэж худал мэдээлэл тарааж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг байр сууриндаа байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хамгийн тогтвортой ажиллах ёстой. Гэвч орж ирж байгаа тогтоолын төсөл бүрхэг агуулгатай байна. Олонхоороо л огцруулж байвал тухайн хүн нь сайн байна уу муу байна уу хамаагүй. Их хурлын даргыг огцруулах үндэслэл байхгүй. Олонхид таалагдаагүй бол гарын үсэг зураад огцруулах болж байна. Энэ бол маш буруу жишиг тогтоосон явдал. 2020 оны сонгуулиар олон төлөөлөлтэй парламенттай болбол яах вэ. Энэ дээр байнгын хорооны даргын саналыг сонсоё. 

“Чөлөөлөх тухай үндэслэлийг албан ёсоор тавьж” гээд байгаа. Албан ёсоор гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс асууя. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Би өмнө нь хариулчихсан. Гишүүд хуулийн дагуу тогтоолын төсөл оруулж ирсэн байна. Энэ асуудлыг дараа Их хурлын дарга ямар хэмжээнд спикер гэдэг рүүгээ дөхөх, яаж парламентын дархлааг тээгч байлгах вэ гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Бид УИХ-ын дарга хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. 60 тэрбумын бичлэг олдсон. Ийм бичлэг олдсон болохоор ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Хэд хэдэн удаагийн жагсаал цуглаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсны дараа өнөөдөр тогтоолын төсөл өргөн бариад байна. УИХ-ын 40 гишүүн тогтоолын төсөл өргөн барихаар байсан ч З.Нарантуяа гишүүн томилолттой ажиллаж байгаа тул 39 гишүүн өргөн бариад байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: "60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх даргад танилцуулсан тухай яриа байдаг. Нэгэнт шүүх тогтоогоогүй зүйлээр нэгнийгээ буруутгаж байгаа бол бид адилхан байх ёстой. Сү.Батболд, Л.Болд гээд бүгд МАНАН-гийн Засгийн газарт байсан. Үнэхээр шударга байя гэвэл Монголын нийгэмд асар их зүйл байна. Өнөөдөр 700 тэрбум төгрөг ч байхгүй. Төмөр зам ч байхгүй л байна. ЖДҮХС-аас зээл авсан зүйл нийгэмд үнэн дургүйцэл төрүүлж байна. Өнөөдөр манай Ерөнхий сайд ард түмнийхээ итгэлийг алдахаас айдаг гэдэг. Гэтэл манай нам итгэл алдчихсан" хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх хуультай бөгөөд энэ удаад цаасаар нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн олонхи нь дэмжсэнээр цаасаар нууцаар санал хураалт явуулах болов. 

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүнээс М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахыг дэмжсэн найм, дэмжихгүй найм, хүчингүй нэг саналын хуудас гарсан юм. Хүчингүй саналын хуудас нь хоёр удаа дугуйлсан байна.

Байнгын хорооноос УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн саналын томъёолол УИХ-д оруулахаар болсныг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.

Ингээд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг яг одоо Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 52 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 0 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 10 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 16 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 20 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 24 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 18 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 51 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 20 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 25 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 28 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 32 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 37 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 46 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 8 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 40 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 2 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 8 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 22 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top