x

М.Энхболдыг огцрууллаа... Тэгээд яана гэж???

Зарим нэгний тэсэн ядан хүлээж байсан өдөр маргааш болж, хамаг бүхний “гай” болсон М.Энхболд огцрох гэж байна. Төв талбай дээр хэдэн мянга хүн цугларч, жагсаал цуглаан хийж, эдүгээ зарим нь өлсгөлөн зарлаад байгаа урт удаан хугацааны “тэмцэл”-ийн үр дүн гарч байна гэж хэлж болох. Урт удаан гэж хэлэхгүй байхын ч аргагүй, зөвхөн л энэ хүнээс болж улс орон тэр чигтээ хямраад байгаа юм шиг ширүүн тэмцэл өрнөж, хэзээ ч түүнийг нүүр тулж хараагүй, бүр ямар ч мэдээлэлгүй байсан хүмүүс  ч гэсэн өстөн дайсан мэтээр үзэн ядмаар их давалгаа үүссэн. Нөгөөдөх нь ч бас хорвоогийн хамгийн “гүргэр” хүнээр тодортлоо гүрийсэн.

Өнгөрсөн долоо хоногт ч гэсэн огцруулахад зориулсан хуулийн төслийг “Мягмар гаригт хэлэлцэх боломжтой” гэснийхээ төлөө дахиад бөөн бухимдал үүсгэв. Уг нь пүрэв гаригт хүлээж авсан хүсэлтийг баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж, хэлэлцэх асуудлын хуваарьт оруулна. Даваа гаригт намын бүлгүүд, мягмар гаригт байнгын хороод хуралддаг учраас мягмар гаригт байнгын хороогоор оруулаад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлье л гэсэн хэрэг байх. Гэтэл М.Энхболд дахиад хугацаа хожиж, хуйвалдаан хийх гэж байна гэсэн хэрэг мандаж, үнэн худал нь мэдэгдэхгүй  ”Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах “наймаа”-г амжуулахын тулд цаг хойшлуулж байж гэж шуугиад амжив. Мягмар гаригт асуудлыг хэлэлцэхийг хүлээж тэвчээгүй тэмцэгчид баасан гаригт өлсгөлөн зарлаж эхлэв.  

“М.Энхболдын эсрэг таван загал” нэр өгчихмөөр болоод байгаа таван гишүүн ч мягмар гаригт М.Энхболдыг огцрохгүй бол өлсгөлөнд нэгдэх сурагтай. Янз нь огцрохгүй байх вий гэсэн айдас тэдэнд байгаа бололтой. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах “ажил” ерөнхийдөө шуудрав бололтой.

Ингэхэд “Намар аа гэж юу сэн билээ” гэдэг шүлэг шиг УИХ-ын дарга гэдэг албан тушаал юу сан билээ. Хэдийгээр төрийн гурван өндөрлөг гэж цоллодог ч уг нь УИХ-ын дарга гэдэг бол УИХ-ын үйл ажиллагааг удирддаг ердөө л спикер, санал өгөх дээрээ тулбал нэг кноп. Хууль батлах, шийдвэр гаргах эрх мэдэл нь УИХ-ынх. Спикерийн хувьд илүү эрх мэдэл түүнд үгүй. Дээх нь үедээ бол УИХ-ын дарга өөрийн болоод намынхаа эрх ашгийн үүднээс давуу нөхцөл байдал үүсгэх ёсгүй гэсэн зааг, хэм хэмжээ байв. Саяхандаа л гэхэд өдгөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тэр үеийн УИХ-ын даргыг хувийнхаа байр суурийг спикерийн ширээнээс илэрхийлсэн гэсэн шүүмжлэл өрнөж л байв. Харин одоо УИХ-ын даргыг огцруулчихбал бүх асуудал шийдэгдчих юм шиг домог өрнөж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ман (66.181.176.79)
    Одоо бүх зүйл сайжрах уу
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.53)
    zail
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Өлзийбаяр (124.158.77.31)
    Энхболдын огцорсон гээд бүх юм шийдэгдэхгүй ч эхлэл нь тавигдах байх аа
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.113.51)
    Үхсэн баас нэг том хулгай л хийнэ биз дээрээсээ авахуулаад боловсролгүй мулгуу юмнууд шүү дээ. Их удаж тэр Зандан коммунистаа хүмүүсийн байгууллага руу бүдүүлгээр дайрч явуулна биз
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.44.30)
    Энхболд огцорлоо. Маргаашнаас бензин 1000, талх 100 төгрөг болно гэсэн. Аюурсайхан гэж могойн нүдэт хэлсэн
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шивэр (202.9.44.30)
    Энхболд сайн дарга. Шивэргүй.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Бямбадорж (66.181.160.104)
    юм хийхгүй бгаа гаруудийг шууд ........
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Орхон (66.181.179.130)
    Гутаасаар л, ...
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • irgen (122.201.31.152)
    Хэт их туйлшрах юмаа. Энэ бол ампиц хөөсөн хэдэн нөхдүүдийн ажил. Ард түмний нэрийг бүү барь. Харин Энхболд чинь гүргэр гэхээсээ илүү хуулиа баримтлая гээд бгаа юм биш үү. Бүх асуудал хуулиар шийдвэрлэгдэх ёстой
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      СОЛИОР. Ми.. овогт ХУЖААГЫН ХОШНОГО ДОЛООГЧ...
      2019 оны 01 сарын 29
  • Зочин (182.160.37.184)
    Үүнийг бичиж байгаа нөхөрт ямар ашиг байснаас даалгавар биелүүлж байх шигъбайна.Уг нь нөгөө муу муухайд нэр холбогдогчдоос энэ хүн үлдээд тэр АТГ аас ахлаад шудрага шийдвэр гаргадаг албан тушаалтнуудад. Муугаар нөлөөлж нөгөө шудрага бусын хонгил гэдэг нь болоод байна.Тэр шудрага байдалд шилжихэд энэ хүн бул чулуу аятай саад болж байна даа.Энэ толгойлогчийг. Унагасанаар цаашид цэвэрлэгээ үргэлжлэнээ.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 59 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 32 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 42 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top