x

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2026 оны 08 дугаар сарын 31-нээс 2026 оны есдүгээр сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч, 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхитай, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ. 

Хур тунадас: 31, есдүгээр сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар бороо, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Есдүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 03, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 31-нээс Есдүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 

03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 04-нд бага зэргийн бороо, 06-нд бороо орно. 

Салхи: Есдүгээр сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж, 03-нд баруун өмнөөс секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 31-нээс Есдүгээр сарын 03-ныг хүртэл дулаан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, 04-нөөс сэрүүсэж шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ 14 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ 21 мин АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө 30 мин АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө 33 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ 36 мин Ч.Номин: "Ногоон дата төв" төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ 48 мин Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа 2 цаг 5 мин Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ 2 цаг 17 мин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 2 цаг 22 мин Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 3 цаг 29 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 3 цаг 34 мин Жуковын “Махны машин” 3 цаг 40 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 3 цаг 59 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 8 мин Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа 4 цаг 13 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа 4 цаг 15 мин Нэгдүгээр төв эмнэлэг түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог амжилттай нэвтрүүллээ 4 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна 4 цаг 26 мин Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 4 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 5 цаг 0 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ
Top