x

АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө

АНУ-ын цэргийн хүчин ням гаригт Ормузын хоолой орчимд байрлаж байсан Ираны пуужингийн харвагч төхөөрөмжүүдэд цохилт өгчээ. Энэ нь АНУ бараг нэг сарын дараа Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болов.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Ираны Хувьсгалт гвардынхан далайн мина бүхий пуужинг Ормузын хоолой руу харвахаар бэлтгэж байсан тул “хязгаарлагдмал, нарийвчилсан ажиллагаа” явуулсан гэж тайлбарлав. Ираны тал Ларак арлын орчимд дэлбэрэлт болсон талаар мэдээлж, цэргийн алба хаагчид болон энгийн иргэдийн дунд амь үрэгдэж, шархадсан хүн бий гэж мэдэгджээ.

Үүний дараа Иран АНУ-ын цохилтын хариуд Йордан дахь Америкийн цэргийн баазууд руу баллистик пуужин харваснаа зарласан. Йорданы зэвсэгт хүчин тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн найман пуужинг устгасан гэж мэдээлэв.

АНУ өмнө нь долдугаар сарын 29-нд Ираны Хувьсгалт гвардын эрэг орчмын хяналт, хамгаалалтын байгууламж зэрэг олон объектод цохилт өгсөн бөгөөд наймдугаар сарын 1-нээс шинэ цохилтуудаа түр зогсоогоод байсан юм.

Шинэ ажиллагааны дараа газрын тосны үнэ өсөж, АНУ-ын түүхий газрын тос 1.8 хувиар нэмэгдэн баррель нь 84.94 ам.доллар, Брент 1.9 хувиар өсөж 89.79 ам.долларт хүрчээ. Ормузын хоолойгоор хэвийн үед дэлхийн газрын тосны 20 орчим хувь дамжин өнгөрдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 17 цаг 55 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 18 цаг 3 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 18 цаг 13 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 18 цаг 18 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 18 цаг 25 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 18 цаг 32 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 18 цаг 38 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 19 цаг 47 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 20 цаг 4 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ…
Top