Өнгөрсөн хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 30-ны өдөр нийт 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 710, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байна.




