x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 2 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 7 мин Жуковын “Махны машин” 13 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 32 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 41 мин Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа 48 мин Нэгдүгээр төв эмнэлэг түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог амжилттай нэвтрүүллээ 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна 59 мин Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 1 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 1 цаг 33 мин “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  2026-08-28 МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 2026-08-28 Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 2026-08-28 “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 2026-08-28 Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 2026-08-28 Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 2026-08-28 Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв 2026-08-28 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 2026-08-28 Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ 2026-08-28
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ
Top